2017 оны 12 сарын 11 өдөр Дугаар А/59 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, газрын дүрмийн 2.4.4 дэх заалт, дотоод журмын 8.13.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Шинэ жилийн баярыг тохиолдуулан тус газрын хавсралтад заасан нэр бүхий албан хаагчдын гэр бүлд бэлэг гардуулах ажлыг зохион байгуулахыг Захиргаа, санхүүгийн хэлтэс /Э.Эрдэнэсайхан/-т үүрэг болгосугай.
- Шинэ жилийн баярын бэлгийн зардалд нийт 3600000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг холбогдох зардлаас гаргахыг ахлах ня-бо /П.Ариунаа/-д зөвшөөрсүгэй.
ДАРГА Ж.ТОГТОХБАЯР