2017 оны 11 сарын 10 өдөр Дугаар А/54 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Нийслэлийн засаг даргын 2017 оны А/137 дугаар захирамж, Газрын дүрмийн 2.4.4, 2.4.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- НХААГ-17/0057 гэрээний дугаартай Нийслэлийн авто замын хөгжлийн газрын материал шинжилгээний лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх ажлыг хүлээн авах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй батблсугай.
Ажлын хэсгийн ахлагч: Э.Эрдэнэсайхан -Захиргаа, санхүүгийн
хэлтсийн дарга
Гишүүд: Л.Мэндбаяр -Лабораторийн эрхлэгч
Ж.Даваасүрэн -Бодлого зохицуулалтын
хэлтсийн дарга
Б.Энхмандах -Зам барилгын хяналтын
хэлтсийн ахлах мэргэжилтэн
Ж.Энхсайхан -Захиргаа, санхүүгийн
хэлтсийн нярав
Нарын бичгийн дарга: П.Бержан -лабораторын тоног
төхөөрөмжийн мэргэжилтэн
- Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч /Э.Эрдэнэсайхан/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ж.ТОГТОХБАЯР