НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ

1198

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН

ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ

Хэрэгжүүлэх ажлууд Биелэлт Хөрөнгө /төг/
А. Хүний нөөцийн чадваржуулах чиглэлээр:
1 Газрын нийт албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхижуулах чиглэлээр сургалт зохион байгуулах

·         Архив, бичиг хэргийн цахим программын чиглэлээр

·         ТАХ-ийн ёс зүй, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр

Бичиг хэргийн Г.Гэрэлцэцэг  Үндэсний архивын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамруулсан.

Тус газрын Эрх бүхий албан тушаалтан П.Оюунчимэг АТГ, НЗДТГазраас 1, 12 сард зохион байгуулсан сургалтад хамрагдан, ХАСХОМ гаргагч албан тушаалтануудад сургалт зохион байгуулж, зөвлөгөө, арга зүйгээр хангаж ажилласан.

Мөн ЗТЯ, БХБЯ, ЖАЙКА, МАЗХ, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг болон бусад байгууллагуудаас хамтран ажиллах чиглэлээр А-3, инноваци-түншлэл, хууль, инженер, архив албан  хэргийн дотоодын  сургалтуудад нийт 23 албан тушаалтнуудыг хамруулж ажилласан.

 

 

 

 

 

2 Албан хаагчдыг мэргэшлийн зэрэг горилох болон сунгах сургалтанд дэмжиж хамруулах БЗХ-ийн дарга Ж.Даваасүрэн, Авто замын хяналтын мэргэжилтэн Ч.Батсайхан, М.Ганбаатар, Б.Амарсанаа, Б.Жаргалсайхан, гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн, лаборант А.Оюунчимэг нарыг мэргэшсэн инженер, инженерийн зэрэг олгох, сунгах сургалтад хамрагдахад байгууллагаас дэмжин, цалинтай чөлөө олгон хамруулсан.  

 

3 Албан хаагчдыг эрхэлж буй албан үүргийн дагуу шаардлагатай сургалт, семинарт хамруулж мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх

·         А-3 сургалт

·         Геодезийн чиглэлээр

·         Зураг төслийн чиглэлээр

– Япон улсын ОУБ “Өвсний үндэс” хөтөлбөрийн “Хүйтэн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх технийкийн хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага танилцуулах” семинарыг бүх инженер техникийн ажилтнууд болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлд танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, нийт 386411 төгрөгийг зарцуулсан.

– Лаборант А.Оюунчимэгийн мэргэшлийн зэргийн сунгалт, ашиглалтын мэргэжилтэн Л.Гүнтэвсүрэн, Ч.Болорчулуун нар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах техник хэрэгсэл, тэмдэг, тэмдэглэгээнд тавирдах шаардлага, гэрэл ойлгогч материалын чанар шалгагчийн эрх олгох нь” сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Саулегүлийн худалдан авах ажиллагааны А-3 сургалтад нийт 675000 төгрөг,

–  Хууль, гэрээний мэргэжилтэн Б.Батсүхийг хуульчийн сургалтад 170000 төгрөг,

– Ахлах ня-бо П.Ариунаа мэргэшсэн ня-бо  сургалт 135000 төгрөг, нийт       зарцуулсан.

 

 

 

 

 

 

0,9 сая төг

4 Эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр магистантурын болон Удирдлагын академид мэргэшүүлэх сургалтад албан хаагчдыг хамрагдах нөхцөл боломжоор ханган, дэмжлэг үзүүлэх -Удирдлагын Академийн мэргэшүүлэх сургалтанд Захиргаа санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б. Саулегүлийг хамруулсан.

– Удирдлагын Академид өөрсдийн зардлаар авто замын хяналтын мэргэжилтэн Д.Төрбилэг, Д.Ганбат нарыг хамруулсан бол авто замын хяналтын мэргэжилтэн М.Ганбаатар төрийн захиалгаар суралцах эрх авч, гурвалсан гэрээ байгуулан суралцаж байна.

2,6 сая төг
Дүн 3,6 сая төг
Б. Ажиллагсдын ажиллах нөхцлийг хангах чиглэлээр
1 Ажиллагсдыг ажиллах нөхцлийг ханган, эд хогшил, техник тоног төхөөрөмжөөр хангах Нийт 1,1 тэрбум төгрөгийн программ хангамж, комьпютер, тоног төхөөрөмж болон бусад хэрэгслийг худалдан авсан. Иж бүрэн комьпютер 10 ш, авто замын төлөвлөлтийн программ хангамжуудаар хангасан Цагийн төхөөрөмж, гэрэл зургийн аппарат, диктафон зэргийг худалдан авч албаны хэрэгцээнд ашиглаж байна. 1206,0 сая төг
2 ИТА-дад шаардлагатай мэргэжлийн чиглэлийн ном, техник тоног төхөөрөмжөөр хангах
3 Байгууллагын  нийт ажилтан албан хаагчдыг ажлын нормын хувцсаар хангах ажлыг зохион байгуулах Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч нарт өвөл, зуны ажлын 8,9 сая төгрөгийн хувцас, автомат хаалт 1, халаагуур 3, авто зам, гүүрийн хяналтын мэргэжилтэнүүдэд 377300 төгрөгийн үнэ бүхий каск малгайг худалдан авч, хөдөлмөр, аюулгүй ажиллагааг ханган ажилласан. 0,4 сая төг
4 Лабораторийн ажилтан, албан хаагчдад хортой нөхцлийн сүү олгох Лабораторийн ИТА-чдад хортой нөхцлийн саармагжуулах бүтээгдхүүн болох сүү 1,2 сая төгрөгөөр “Сүү” ХХК-тай гэрээ байгуулан олгосон.  тавиур 1,2 сая төг
5 Албан хаагчдын албан ажлын хэрэгцээнд интернетын үйлчилгээг хангах Суурин утас болон интернетын төлбөрт 7,0 сая төгрөгийг зарцуулсан. 7,0 сая
6 Авто зам, гүүрийн барилгын ажилд захиалагчийн хяналт тавих ажлыг гүйцэтгэхэд шаардагдах шатахуун, түлшний зардал Авто замын барилга, засварын ажлыг саадгүй явуулах, инженер техникийн ажилтнуудын ажиллах нөхцлийг хангах үүднээс талбай дээрхи захиалагчийн хяналтыг гүйцэтгэхэд зориулж, 9 авто машины шатахуунд 29,7  сая төгрөг, машины урсгал засварт 12,8 сая төгрөгийг тус тус зарцуулсан  

 

42,5 сая

7 Албан хаагчдыг бичиг хэргийн зардлаар хангах Бичиг хэргийн зардалд 11,9 сая төгрөг зарцуулсан. 11,9 сая
Дүн 1268,0 сая төг
В. Ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр
1 Ажилтан албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах Байгууллагын 74 албан хаагчдыг 2017 оны 02 сард НЭМГазартай хамтран Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Мөн “Сүү” ХК-тай хамтран ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх “Сүүгээр эрүүлжүүлье” аянд оролцон, 36 албан хаагчдад сүү, тараг, аарцыг 1 сарын хугацаанд өөрсдийн зардлаар нь олгох ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж ажиллалаа. Эрүүл ажлын байрны хүрээнд 2 удаагийн сургалтад тус газрын ажилтан Б.Оргилболд, И.Онон, Г.Гэрэлцэцэг нар хамрагдаж, мэдээлэл хүргэсэн.  

 

 

2 Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэн урамшуулал олгох ажлыг зохион байгуулах Төрийн албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг жилийн эцсийн байдлаар дүгнэн, нийт 92 албан хагчид 52,9 сая төгрөгийн урамшуулал олгосон. Мөн ЗГ-ын шийдвэрийн дагуу 93 ажилтан, албан хаагчид  27,9 сая төгрөгийн урамшуулал олгосон. 2017 оны ажил үйлсээрээ шилдэг ажилтан, албан хаагчдыг шалгаруулж, нийт 2,4 сая төгрөгийн урамшууллыг олгосон. 83,2 сая төг
3 Тухайн онд тэтгэвэрт гарч буй ажилтнуудад нэг удаагийн буцалтгүй тусламж, дэмжлэн үзүүлэх ажлыг зохион байгуулах Өндөр настны тэтгэвэрт гарсан 3 ажилтанд нийт 8,4 сая төгрөгийн тэтгэмж олгон, хүндэтгэл үзүүлсэн. 8,4 сая төг
4 Байгууллагын ажилтны гэр бүлийг дэмжин, шинээр хүүхэд төрөх, эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал гарах зэрэгт цалинтай чөлөө олгох , нэг удаагийн буцалтгүй тусламж олгох Даргын тушаалаар нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмжийг 16 ажилтанд, нийт 43316876 төгрөгийг тус тус олгосон. Үүнд:

– Өндөр насны тэтгэвэрт гарсан 3 ажилтанд 8 442 400 төг,

Ахмад настан Д.Чулуунбаатарт эрүүл мэндийн шалтгаанаар 500 000 төгрөг

– Ар гэрийн гачигдал гарсан 5 ажилтанд 2 200 000 төг,

– 50 насны ойг тохиолдуулан Б.Эрдэнэтуяад 469 105 төг тус тус олгосон.

-Шинээр гэр бүл болсон лаборант Б.Дашдоржид 500 000 төг

– Шинэ хүүхэдтэй болсон 5 ажилтанд-1 250 000 төг

 

 

 

 

5,9 сая төг

5 Хүүхдийн баярыг тохиолдуулан 16-аас доош насны хүүхдүүдэд бэлэг өгөх ажлыг зохион байгуулах Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан газрын ажилтан, албан хаагчдын нийт 140 хүүхдэд баяр хүргэн, 3500000 төгрөгийн бэлэг гардуулах ажлыг зохион байгуулсан.

 

 

3,5 сая төг

6 Шинэ жилийн баярыг тохиолдуулан байгууллагын ажилтнуудад /өрхөд 1/ бэлэг өгөх ажлыг зохион байгуулах Шинэ жилийн баярыг тохиолдуулан 105 ажилтны ар гэрт бэлэг өгөх ажлыг зохион байгуулж байна. 3,6 сая төг
7 Байгууллагын өндөр настнуудад Сар шинийн баяр болон Ахмадын өдрөөр хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах Байгууллагын дотоод журмын дагуу 21 ахмад настнуудыг Сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 1782600 төгрөг, Ахмадын баярын арга хэмжэээнд 23 ахмадыг хүлээн авч, 2 300 000 төгрөг, нийт 4 082 600 төгрөгийг зарцуулсан. 4,1 сая төг
8 Хариуцсан ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллан, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэн ажилтнуудыг төрийн одон медаль, яамны болон нийслэл, ТББ-ын шагналд тодорхойлох, урамшуулах – Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон медаль, яам, нийслэлийн шагналд ажлын амжилтаараа хамт олноо хошуучилан ажиллаж буй 29, Авто замын салбарын 88, нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан 18 ажилтан, албан хаагчийг удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, тодорхойлж, холбогдох газруудад хүргүүлж, шагнал гардуулах ажлыг зохион байгуулж ажилласан. Үүнээс 18 ажилтан шагнал хүртсэн.

1. Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор өндөр настан П.Сүрэнжав, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор  орлогч дарга Г.Баттогтох

2. Төрийн албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр ХНМ П.Оюунчимэг, мэргэжилтэн Б.Марина нар

3. ЗТЯ шагнал: “Тэргүүний замчин” тэмдгээр Н.Энхтуяа, Б.Энхтуяа, “Онц тээвэрчин” тэмдгээр Н.Хүрэлбаатар, Н.Одонхүү, Д.Энгүүз, яамны “Жуух бичиг”-Б.Цэрэнсодном, Ж.Эрдэнэ-Очир,

4. НИХТ шагналаар: “Хүндэт тэмдэг”-ээр Д.Төрбилэг, А.Энхболд, “Өргөмжлөл”-өөр Б.Лхаасүрэн, Хүндэт үнэмлэхээр П.Ариунаа, М.Бямба

5. Нийслэлийн шагналаар: “Хүндэт тэмдэг”-ээр Б.Марина,  НЗД “Жуух бичиг”-ээр Б.Энхмандах, Г.Хасбаатар

6. СХД-ийн ИТХ шагналаар Ж.Бахберген, Засаг даргын шагналаар Б.Жаргалдүүрэн нар тус тус шагнагдсан.

 

 

 

 

 

 

1,4 сая төг

9 Байгууллагын ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын арга хэмжээг зохион байгуулах Монгол улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 88, Нийслэлийн 378 жилийн ойг угтан байгууллагын нийт ажилтан албан хаагчдын дунд 5 төрлөөр спортын арга хэмжээ, агаар салхинд гарах зэрэг арга хэмжээг 10 сард зохион байгуулсан. Мөн Авто замчдын холбооноос зохион байгуулсан спортын арга хэмжээнд 2 төрлөөр нийт 22 ажилтан албан хаагчид оролцсон.  

 

Дүн 103,1 сая төг
Нийт дүн 1371,1 сая төг

 

Биелэлт гаргасан:Ахлах, хүний нөөцийн мэргэжилтэн                                       П.Оюунчимэг.

 

Хянасан:ЗСХэлтсийн дарга                                                                                    Э.Эрдэнэсайхан