НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАСВАР АШИГЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ГҮҮРИЙН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭНИЙ
АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
А. ТАНИЛЦУУЛГА
1.Байгууллагын нэр | 2. Нэгжийн нэр | |
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар | Засвар ашиглалтын хяналтын хэлтэс
|
|
3. Ажлын байрны нэр: | 3.1 Албан тушаалын ангилал | 3.2 Албан тушаалын зэрэглэл |
Гүүрийн хяналтын мэргэжилтэн | Дэс түшмэл | ТЗ-5 |
4. Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: | 4.1 Албан тушаалын
ангилал |
4.2 Албан
тушаалын зэрэглэл |
Хэлтсийн дарга
Ахлах мэргэжилтэн |
Ахлах түшмэл
Дэс түшмэл |
ТЗ-8
ТЗ-6 |
5. Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал | 5.1 Албан тушаалын нэр: | 5.2 Албан тушаал эрхлэгчдийн тоо |
– | – |
Б. ЧИГ ҮҮРЭГ
1.Ажлын байрны зорилго | Нийслэлийн авто замын сүлжээг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гүүр, хиймэл байгууламжийн засвар, арчлалтын ажлыг зохион байгуулж, хяналт тавих, чанарыг дээшлүүлэн, ашиглалтыг сайжруулж, иргэдийн тав тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэн, хэлтсийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах | |||
2. Ажлын байрны үндсэн зорилт | Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт | |||
1. МУ-ын холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн акт, байгууллагын дүрмэнд заасан чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх
2. Гүүр, хиймэл байгууламжийн засварын ажлыг гүйцэтгэхэд захиалагчийн хяналт тавих, үзлэг шалгалт хийх, арчлалт, хамгаалалтын ажлыг зохион байгуулах 3. Гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл гэмтлийг засварлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулах, иргэдийг ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах |
· Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, НАЗХГ-ын бодлого хэрэгжинэ.
· Гүүр, хиймэл байгууламжийн чанар сайжирч, ашиглалтын хугацаа уртасна. Иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж машин техникт эвдрэл багасна · Гүүр, хиймэл байгууламжийн эвдрэл багасч нийслэлийн оршин суугчид тээврийн хэрэгслээр зорчиход цаг хугацаа хэмнэх ба авто машинд зарцуулах шатахуун хэмнэгдэнэ.
|
|||
3. Ажлын байрны гол үйл ажиллагаа
|
3.1 Хугацаа хувиар | |||
Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд:
· Менежертэй төрийн албан хаагчын үр дүнгийн гэрээ байгуулах, ажлын төлөвлөгөөг 7 хоног, хагас, бүтэн жилээр гарган батлуулж, тайлагнах
· Дээд газраас болон Edoc.ub.gov.mn, Smartcity.mn-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах · Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм, норматив боловсруулахад санал өгөх. · Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх · Байгууллагын дүрэм, дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах
Ажлын байрны 2 дугаар зорилтын хүрээнд:
· Мэргэжлийн хяналтын болон зөвлөх эрх бүхий байгууллагаас явуулсан үзлэг, шалгалтын үр дүнгээр өгсөн сануулга, анхааруулга, зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж дутагдлыг бүрэн арилгуулах ажлын явцад гарсан аливаа маргаантай асуудлыг удирдлагадаа даруй мэдэгдэн холбогдох арга хэмжээг яаралтай авахуулах;
Ажлын байрны 3 дугаар зорилтын хүрээнд:
|
10
80
10 |
|||
В. ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Ажлын байранд тавигдах шаардлага | 1.1 Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд, /бакалавр ба түүнээс дээш/ | |||
Мэргэжил | Авто замын эсвэл гүүрийн барилгын инженер | |||
Мэргэшил | ||||
Туршлага | Төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх | Мэргэжлээрээ 1-аас доошгүй жил ажилласан байх | ||
Ур чадвар | Ажлын арга барил, хүнтэй харилцах чадвартай байх | Компьютер болон хэлний зохих мэдлэгтэй байх | ||
1.2 Тусгай шаардлага | Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих | Байгууллага хувь хүний нууц хадгалах |
Г. ХҮЧИН ЗҮЙЛС
1. Ажлын байрны харилцах субьект
|
||||
1.1 Байгууллагын дотор талд байгаа |
1.2 Байгууллагын гадна талд байгаа
|
|||
· Газрын дарга,
· Орлогч дарга · Хэлтэс, нэгжийн дарга нар · Хүний нөөцийн мэргэжилтэн, · Байгууллагын нийт инженер техникийн ажилчид |
Шууд харилцах байгууллага:
· Нийслэлийн дүүргүүдийн ТҮК-д · Гүйцэтгэгч байгууллагууд · УБЗЗАГ · Инженерийн шугам сүлжээний байгууллагууд |
|||
Шууд бус харилцах байгууллага
· Замын Цагдаагийн Газар · Мэргэжлийн хяналтын ерөнхий газар · Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд · Нийслэлийн дүүргүүдийн ЗДТГ · Төрийн бус болон олон нийтийн байгууллагууд |
||||
2. Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага | Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ. | |||
3. Ажлын байрны нөөц хэрэгсэл | 3.1 Санхүүгийн | Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ | ||
3.2 Материалын | Ширээ сандал
Компьютер, холбогдох техник хэрэгсэл |
|||
3.3 Хүний | – | |||
3.4 Бусад | Холбогдох ном товхимол, гарын авлага | |||
4. Ажлын байрны нөхцөл | 4.1 Ердийн нөхцөл | Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана. | ||
4.2 Онцгой нөхцөл | Ажлын зайлшгүй цагийн үеийн шаардлагаар илүү цагаар ажиллах, | |||
Д. БАТАЛГААЖУУЛАЛТ
Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг | Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан |
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга
……………………… Б.Индра орлогч дарга ……………………… Г. Баттогтох Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга
…………………………………… Э.Эрдэнэсайхан Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга ………………………….. Б.Цэрэнсодном
Хүний нөөцийн мэргэжилтэн ……………………………….. П.Оюунчимэг
2016 оны 10 сарын 28 өдөр
|
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
……………………….. Ж.Тогтохбаяр
2016 оны 10 сарын 28 өдөр
|