ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

1689

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАМ БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН Инженер шугам сүлжээнийМЭРГЭЖИЛТЭНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

1.Байгууллагын нэр 2. Нэгжийн нэр
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Зам барилгын хяналтын хэлтэс
3. Ажлын байрны нэр: 3.1 Албан тушаалын ангилал: 3.2 Албан тушаалын зэрэглэл:
Инженер шугам сүлжээний мэргэжилтэн Дэс түшмэл ТЗ-5
4.Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: 4.1 Албан тушаалын

ангилал:

4.2 Албан тушаалын

зэрэглэл:

-Хэлтсийн дарга

-Ахлах мэргэжилтэн

Ахлах түшмэл

Дэс түшмэл

ТЗ-8

ТЗ-6

5. Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал: 5.1 Албан тушаалын нэр:

 

5.2 Албан тушаал эрхлэгчдийн тоо:

Б. ЧИГ ҮҮРЭГ

1. Ажлын байрны зорилго Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын авто замыг сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн ажилтай холбоотойинженерийн байгууламжийн шугам сүлжээний /цахилгаан, холбоо, борооны ус, цэвэр ус, дулаан/ угсралт, шилжүүлгийн ажлын чанарт захиалагчийн хяналт тавьж ажиллана.
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1 Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.            Нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хүрээнд авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэхажилтай холбоотой инженерийн байгууламжийн шугам, сүлжээний /цахилгаан, холбоо, борооны ус, цэвэр ус, дулаан/ угсралт, шилжүүлгийн ажлыг зохион байгуулж, барилгын ажлыг БНбД холбогдох стандарт, батлагдсан зураг төсөв, техникийн шаардлагийн дагуу чанартай гүйцэтгүүлэхэд захиалагчийн хяналт тавих

2.            Дээд газрын зорилтын хүрээнд гаргасан тогтоол шийдвэрүүдээс өөрийн хариуцаж байгаа ажлын биелэлт, холбогдох мэдээллийг үнэн зөвөөр шуурхай гаргаж өгөх

3.            Хэлтсийн дотоод ажилдидэвх, санаачлагатай оролцож, өөрийн хариуцсан ажлын төлөвлөгөө гарган батлуулж, ажлын биелэлтийг сар, хагас жил, бүтэн жилээр гарган ажиллах

1.            Хөрөнгө оруулалт үр дүнтэй зарцуулагдаж, шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд инженерийн байгууламжын шугам сүлжээний угсралт, шилжүүлгийн ажил цогцоор шийдэгдэж, авто замын ашиглалтын байдлыг уртасгаж, иргэдийн ая тухтай авто замаар зорчих нөхцлийг бүрдүүлнэ.

2.            Дээд газрын зорилтын хүрээнд гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт хангагдаж, авто зам, замын байгууламжийн ажлын талаар иргэд мэдээллээр хангагдана.

3.            Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаа жигд явагдаж, хэлтсийн төлөвлөгөө, Хэлтсийн даргын үр дүнгийн гэрээний биелэлт хангагдана.

 

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1 Хугацаа хуваарь
Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд:

1.       Авто зам, замын байгууламжийн ажлын хүрээнд хийгдэх шугам сүлжээний угсралт, шилжүүлгийн ажлын тендерийн бичиг баримтын анхан шатны боловсруулалтанд шаардагдах материал, мэдээллийг бэлтгэх

2.       Гүйцэтгэгч байгууллагаар ажлын төлөвлөгөө, ажил гүйцэтгэх технологийн аргачлалыг гаргуулан хянан, батлаж, биелэлтэнд нь хяналт тавих

3.       Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын хүрээнд хийгдэх шугам сүлжээний угсралт, шилжүүлгийн ажлын талбайг чөлөөлүүлэх

4.       Авто зам, замын байгууламжийн ажлын хүрээнд хийгдэх шугам сүлжээний угсралт, шилжүүлгийн ажлын явцад чанарын болон технологийн хяналтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах

5.       Инженерийн байгууламжийн шугам сүлжээний угсралт, шилжүүлгийн ажлын явцад лабороторийн хяналтыг хийлгэх

6.       Зураг төсөлд тусгагдаагүй боловч зайлшгүй гүйцэтгэвэл зохих ажил гарсан нөхцөлд түүнийг биечлэн шалган, актаар баталгаажуулж, шаардлагатай үед зохиогчийн дүгнэлт гаргуулан, шаардагдах зардлыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх хурал зохион байгуулах

7.       Барилгын ажилтай холбоотой аливаа маргаантай асуудлыг байгууллагын удирдлагадаа даруй мэдэгдэн холбогдох арга хэмжээг яаралтай авахуулах

8.       Мэргэжлийн хяналтын болон зөвлөх эрх бүхий байгууллагаас явуулсан үзлэг шалгалтын үр дүнгээр өгсөн сануулга, анхааруулга, зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж дутагдлыг бүрэн арилгуулах

9.       Шугам сүлжээний барилга угсралт, шилжүүлгийнажлын тоо хэмжээ, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулах

10.    Шинээр барих, өргөтгөн шинэчлэлт хийгдсэн зам, замын байгууламжийн ажлын хүрээнд хийгдсэн шугам сүлжээний угсралт, шилжүүлгийн ажлын Улсын болон техникийн комисс ажиллуулж, байнгын ашиглалтанд хүлээлгэн өгч, нийслэлийн өмч, мэдээллийн санд бүртгүүлэх

11.    Шугам сүлжээний угсралт, шилжүүлгийн ажилтай холбоотой бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлж, оны эцсийн тайландаа тусгах, архивын нэгж болгон, хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгөх

12.    Чанарын баталгаат засварын хугацаа дуусаагүй байгаа ажилд үе шаттайгаар үзлэг хийж, эвдрэлийн хэмжээг тогтоож, гүйцэтгэгч компаниар засварлуулах арга хэмжээ авах

13.    Авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах шатанд санал өгөх

14.    НҮНТөвөөр үйлчлүүлж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагад он дамжсан болон  шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй авто зам, замын байгууламжын төслийн талаар мэдээлэл өгөх, ирүүлсэн материалын бүрдлийг шалган хүлээн авч, холбогдох мэргэжилтэн рүү шилжүүлэх, түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлын байрны 2 дугаар зорилтын хүрээнд:

1.      Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг өөрийн хариуцах ажлын хүрээнд биелэлтийг гаргах

2.      Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг өөрийн хариуцах ажлын хүрээнд биелэлтийг гаргах

3.      Дээд газар аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн санал хүсэлт, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

4.      Өөрийн хариуцсан авто зам, зам байгууламжийн барилгын ажилтай холбоотой  инженерийн байгууламжийн шугам сүлжээний /цахилгаан, холбоо, борооны ус, цэвэр ус, дулаан/ угсралт, шилжүүлгийн ажлын мэдээллийг хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнд цаг тухай бүрт нь үнэн зөвөөр гаргаж өгөх

5.      Өөрийн хариуцсан авто зам, зам байгууламжийн барилгын ажилтай холбоотой  инженерийн байгууламжийн шугам сүлжээний /цахилгаан, холбоо, борооны ус, цэвэр ус, дулаан/ угсралт, шилжүүлгийн ажлын мэдээлэл хүссэн иргэд, аж ахуй нэгж байгууллагад жигд мэдээллээр хангах

Ажлын байрны 3 дугаар зорилтын хүрээнд:

1.      Менежертэй төрийн албан хаагчын үр дүнгийн гэрээ байгуулах, ажлаа 7 хоног, сар, хагас, бүтэн жилээр төлөвлөн, биелэлтийгхугацаанд нь тайлагнах.

2.      Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дүрэм журам, бичиг баримт боловсруулах ажилд идэвхтэй оролцох

3.      Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм, норматив боловсруулахад санал өгөх.

4.      Хэлтсийн даргын баталсан “Албан хаагчдын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хуваарь”-ийн дагуу эзгүйбайгааажилтныажил үүргийг түр орлох

5.      Удирдлагаас өгсөн цаг үеийн шинж чанартай ажлыг шуурхай гүйцэтгэх, тайлагнах

6.      Дээд газар, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн санал хүсэлт, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

7.      Бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлж, оны эцсийн тайландаа тусгах, архивын нэгж болгон, хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгөх

 

 

 

 

10

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага

 

 

 

 

 

1.1 Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсрол Бакалавр түүнээс дээш
Мэргэжил Аль нэг салбарын инженер Авто зам болон шугам сүлжээний инженер
Мэргэшил
Туршлага Мэргэжлээрээ

2-оос доошгүй жил ажиллаж туршлагажсан

Төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх
Урчадвар -Шугам сүлжээний ажлын зураг төсөлтэй ажиллах

-Аливаа үүссэн асуудлыг задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвартай байх

-Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн

-Шинийг эрэлхийлэх, багаар ажиллах чадвартай

-Ажлын арга барил, хүнтэй харилцах чадвартай байх

1.2 Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субъект
 

1.1 Байгууллагын дотор талд байгаа

 

1.2 Байгууллагын гадна талд байгаа

 

·         Газрын дарга,

·         Орлогч дарга нар

·         Хэлтэс, нэгжийн дарга нар

·         Байгууллагын нийт албан хаагчид

Шууд харилцах байгууллага:

·         Гүйцэтгэгч байгууллагууд

·         Зураг төслийн байгууллагууд

·         Зөвлөх байгууллагууд

Шууд бус харилцах байгууллага

·         Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

·         Нийслэлийн Засаг дарга, орлогч

·         ЗАА-ын холбогдох хэлтэс

·         Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд

·         Замын Цагдаагийн Газар

·         Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

·         Инженерийн шугам сүлжээний байгууллагууд

·         Төрийн бус болон олон нийтийн байгууллага

2. Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага

 

Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц хэрэгсэл

 

3.1 Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ.
3.2 Материалын Албан өрөөний тавилга, компьютер, холбогдох техник хэрэгсэл
3.3 Хүний
3.4 Бусад Холбогдох ном товхимол, гарын авлага
4. Ажлын байрны нөхцөл 4.1 Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2 Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

….……………………… Б.Индра

Орлогч дарга

………………………….  Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

…………………………….. Э.Эрдэнэсайхан

Засвар барилгын хяналтын

хэлтсийн дарга

…………………………..     Б.Бум-Эрдэнэ

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………  П.Оюунчимэг

 

2016 оны 10 дугаар сарын 28 өдөр

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

….……………………… Ж.Тогтохбаяр

 

2016 оны 10 дугаар сарын 28 өдөр