2017 оны 07 сарын 03 өдөр Дугаар А/503 Улаанбаатар хот
Эрх шилжүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2,Авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нийслэлийн замын сангийн хотын авто зам, замын байгууламжийн засвар,арчлалтын хөрөнгөөс санхүүжүүлэх Сонгинорхайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх авто замын барилга, засварын ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
- Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т шилжүүлж, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай.
- Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АВТО ЗАМЫН БАРИЛГА, ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ/сая төг/
№ | Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг |
1 | Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойно, 156 дугаар цэцэрлэгийн барилга хүртэл авто замын засварын ажил /600м/ /СХД,27 дугаар хороо / |
2017 |
228,9 |
2 | Содон хорооллын ар талын шороон замыг хатуу хучилттай болгох ажил /107м/ /СХД, 6 дугаар хороо/ | 2017 | 111,4 |
Дүн | 340,3 |