2017 оны 06 сарын 06 өдөр Дугаар А/399 Улаанбаатар хот
Эрх шилжүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14дүгээр зүйлийн 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.5, Ниймлэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол гаргах ажлын жагсаалтыг 1 дүгээр, хотын авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын хөрөнгөөс санхүүжүүлэх орон сууцны хороолол доторх авто замын нөхөөсний ажлын жагсаалтыг 2 дугаар, Энхтайваны өргөн чөлөөний тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор нийслэлийн замын сангийн магадалшгүй ажлын зардлаас санхүүжүүлэх авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх ажлын жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
- Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т. Гантөмөрт, гүйцэтгэлээр нь санхжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
- Энэ захирамж гарсантай холбогдуулан “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай ” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/293 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД
ХОТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР АРЧЛАЛТЫН ХӨРӨНГӨӨС ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДОТОРХ АВТО ЗАМЫН НӨХӨӨСНИЙ АЖЛЫН ЖАГСААЛТ/сая төг/
№ | Дүүргүүд | Хэмжих нэгж | Тоо хэмжээ | Төсөвт өртөг |
1 | Баянгол дүүрэг | М2 | 1050 | 52,5 |
2 | Баянзүрх дүүрэг | М2 | 1200 | 60,0 |
3 | Сонгинорхайрхан дүүрэг | М2 | 1000 | 50,0 |
4 | Сүхбаатар дүүрэг | М2 | 1300 | 65,0 |
5 | Чингэлтэй дүүрэг | М2 | 1000 | 50,0 |
6 | Хан-Уул дүүрэг | М2 | 450 | 22,5 |
Дүн | 6000 | 300,0 |
ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР АВТО ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ/төгрөгөөр/
№ | Төсөл арга хэмжээний нэр | Тэмдгийн хэмжээ | Тоо хэмжээ | Төсөвт өртөг |
1 | Хориглох тэмдэг | 70*70 | 66 | 15,774,132 |
2 | Хориглох тэмдэг-дан | 70*70 | 55 | 11,286,495 |
3 | Анхааруулах тэмдэг | 90*90 | 111 | 35,030,490 |
70*70 | 33 | 8,065,860 | ||
4 | Зогсохгүй явах хориотой тэмдэг | 70*70 | 3 | 725,052 |
5 | Өндрийн тэмдэг | 120*120 | 110 | 41,550,410 |
6 | Мэдээлэх тэмдэг | 70*70 | 48 | 11,732,160 |
7 | Явган хүний гарц | 70*70 | 260 | 82,033,900 |
8 | Мэдээлэх ба үйлчилгээний тэмдэг | 90*60 | 85 | 23,050,895 |
9 | Саадыг тойрох тэмдэг | 70*70 | 183 | 41,376,849 |
10 | Нэмэлт тэмдэг | 70*35 | 96 | 14,933,664 |
11 | Тусгаарлах тэмдэг | М2 | 2,116 | 168,998,572 |
12 | П хэлбэрийн тэмдгийн хөл | Ш | 19 | 465,000,000 |
13 | Хашлага унагах, самбар шон зайлуулах | Ш | 48 | 21,303,281 |
14 | Хэвтээ тэмдэглэгээ | М2 | 640 | 22,138,240 |
Дүн | 954,000,000 |