2017 оны 05 сарын 25 өдөр Дугаар А/345 Улаанбаатар хот
Эрх шилжүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих хот тохижилт, нийтийн аж ахуй, барилгын засварын ажлын жагсаалт 1дүгээр, авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
- Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т. Гантөмөрт шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.
- Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэсд /Э.Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтаар заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД
НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖИХ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ/сая төг/
№ | Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг |
1 | Гэмтэл согог судлалын үндэсний төвийн автомашины зогсоол, гадна тохижилт /БГД/ |
2017 |
759,0 |
2 | Хавдар судлалын үндэсний төвийн автомшины зогсоол, гадна тохижилт | 2017 | 700,0 |
3 | Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн автомашины зогсоол, гадна тохижилт | 2017 |
338,2 |
4 | Кареер, Од, Шүхэртийн гэр хорооллын зам /БЗД, 4 дүгээр хороо/ | 2017 |
10,0 |
5 | 9 дүгээр байрны гадна талын зам засвар /БЗД, 4 дүгээр хороо/ | 2017 |
10,0 |
6 | 69 дүгээр сургуулиас Монгол кино үйлдвэр орох зам дагуу хайс босгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хавтан тавих /БЗД, 5 дугаар хороо/ | 2017 |
35,0 |
7 | Уул Монелийн 1-7 дугаар хэсгүүдийн чухал шаардлагатай зам талбайг хусаж, цэвэрлэх /БЗД, 5 дугаар хороо/ | 2017 |
5,0 |
8 | Зам засварын ажил /БЗД, 9, 17, 24 дүгээр/ | 2017 | 20,0 |
9 | Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн баруун талаар урагш Номингийн орон сууцны байртай холбох 100м орчим авто явган хүний замын хамт хийх /БЗД, 13 дугаар хороо/ | 2017 |
75,0 |
10 | Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн баруун талаар урагшаа Нарны замтай холбох авто замын эхний ээлжийн 80м замыг сайжруулсан шороон зам болгох /БЗД, 13 дугаар хороо/ | 2017 |
25,0 |
11 | Зам талбайн тохижилтын ажил /БЗД, 22 дугаар хороо/ | 2017 |
40,0 |
12 | Зам талбайг нөхөн сэргээх ажил /БЗД, 22 дугаар хороо/ | 2017 |
20,0 |
13 | Баянхошууны Жанцангаас эцэс орох төв замаас 76 дугаар сургуулийн урдуур 9 дүгээр хороо хүртэлх 450м туслах авто замын засвар /СХД, 9 дүгээр хороо/ | 2017 |
33,0 |
14 | Одонт 1-5 14, 17-19, 21, 22, 25-28 дугаар гудамж, Хайрхан 1-3, 6-9, 11, 15, 17 дугаар гудамжинд хайрга, дайрга асгах /СХД, 25 дугаар хороо/ | 2017 |
33,0 |
15 | Зам засварын ажил /СХД, 8 дугаар хороо/ | 2017 | 33,0 |
Дүн | 2,136,2 |