Эрх шилжүүлэх тухай

769

2017 оны 05 сарын  25 өдөр                      Дугаар А/341                     Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр, авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг 2 дугаар, эмнэлгийн автомашиныг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж. Сандагсүрэнд шиллжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.
  3. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төрөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 1дүгээр хавсралтаар заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                         С. БАТБОЛД

 

 

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖИХ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ /сая төг/

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 12 дугаар байрны дээврийн засварын ажил /СХД, 18 дугаар хороо  

2017

75.0
2 Лаборатори 12 дугаар сургуулийн урлаг заалны засварын ажил  /СХД, 18 дугаар хороо  

2017

25.0
3 Үерийн ус зайлуулах сувгийг сэргээн засварлах /СХД, 23 дугаар хороо/ 2017 7.0
4 Ус түгээх байрыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгө /СХД, 23 дугаар хороо/ 2017 2.4
5 22Б байрны 3,4 дүгээр орцны лифт засварлах /2ш/ /СХД, 29 дүгээр хороо/ 2017 3.6
Дүн 113.0

 

 

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖИХ АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ/сая төг/

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 26 дугаар байрны урд талд нийтийн эзэмшлийн авто зогсоол хийх /СХД, 16 дугаар хороо  

2017

 

24.0

2 Хороолол дундах нийтийн эзэмшлийн замын эвдрэлийг нөхөх /СХД, 17 дугаар хороо  

2017

 

24.0

3 34 дүгээр байрны арын гүүрнээс Овоот хүртэл замыг хусаж сайжруулах /СХД, 23 дугаар хороо/ 2017  

15.0

4 Драгон төвийн урд талаас Талх Чихэр ХХК хүртэлх зам засварлах /СХД, 29 дүгээр хороо/ 2017  

24.0

Дүн 87.0

 

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙНСАНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖИХ ЭМНЭЛГИЙН АВТОМАШИН/сая төг/

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Жаргалант тосгоны эмнэлэгт эмнэлгийн автомашин /СХД, 21 дүгээр хороо  

2017

 

35.0

Дүн  

35.0