Зөвлөмжийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай

1004

2017 оны 05 сарын 12 өдөр                       Дугаар А/305                     Улаанбаатар хот

 

Зөвлөмжийн мөрөөр авах зарим

арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Сангийн сайдын 2015 оны 341 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай.
    • Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт:
  • Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд аудитаас өгсөн зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэн ажиллах;
  • Харъяа байгууллагуудын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын тушаал болон улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу цахим хэлбэрээр үнэн зөв, цаг хугацаанд нь алдаагүй гаргаж байх;
  • Төсвийн сахилга батыг чанд сахиж, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах;
  • Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай “ дүгнэлт авсан энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан төсвийн шууд захирагч шууд захирагч болон дүүргийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дарга нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариу хүргүүлэх .
    • Төсвийн шууд захирагч нарт:
  • Байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан, мөрдөж ажиллах;
  • Батлагдсан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, өр, авлага шинээр үүсгэхгүй байх, олон жил болсон өр, авлагыг барагдуулах арга хэмжээг шуурхай зохион байгуулах;
  • Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтээр зөрчил гаргасан албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариу хүргүүлэх;
  • Санхүү, бүртгэлийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх талаар зохион байгуулж байгаа сургалтуудад холбогдох ажилтныг тухай бүр хамруулах талаар анхаарч ажиллах.
    • Нийслэлийн Өмчийн харилцааны газарт;
  • Нийслэл, дүүргийн өмчит хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, өмчийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, дүнг 2017 оны III улирлын дотор танилцуулах;
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын шийдвэрээр татан буугдсан аж ахуйн нэгжийн дуусгалтын балансыг цаг хугацаанд нь холбогдох дүрэм, журам дагуу гаргаж, хэрэгжилтэд нь тавих хяналтыг сайжруулах;
  • Өмнөх оны аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажиллаагүй, татан буулгах комиссын гишүүд болон энэ оны аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гаргаж “Хязгаарлалттай санал дүгнэлт” авсан энэ захирамжийн 2 дугаар хавсралтад заасан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон 2017оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариу хүргүүлэх.
  1. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зохион байгуулсан ажлын явц, үр дүнг хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.БАТБОЛД

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАНГИЙН АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭР “ХЯЗГААРЛАЛТТАЙ САНАЛ ДҮГНЭЛТ” АВСАН ДҮҮРГИЙН ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ

Байгууллагын нэр
1. Төсвийн шууд захирагч:
1.1 Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
1.2 Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар
2 Дүүргийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
2.1 Баянзүрх дүүргийн Шижир ОНӨААТҮГ
2.2 Баянзүрх дүүргийн НҮГ-4 ОНӨААТҮГ
2.3 Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ
2.4 Налайх дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн алба ОНӨААТҮГ
2.5 Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ
2.6 Чандмань Налайх ОНӨААТҮГ
2.7 Багануур Тээвэр зохицуулалтын алба ОНӨААТҮГ
2.8 Чингэлтэй дүүргийн “Ногоон булан ” ахмадын амралт сувилал ОНӨААТҮГ

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАНГИЙН АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭР “ХЯЗГААРЛАЛТТАЙ САНАЛ ДҮГНЭЛТ” АВСАН НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ

Байгууллагын нэр
1 Налайх хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ
2 Бэлчээрийн менежмент ОНӨТҮГ
3 Багахангай Мах боловсруулах үйлдвэр НӨГ
4 Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК