Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

521

 

2017 оны 04 сарын 14 өдөр                    Дугаар А/227                Улаанбаатар хот

Хөрөнгө оруулалтын ажлыг  зохион байгуулах  тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, Улсын Их Хурлын 2013оны 23дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 23дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага бодлогыг баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулах хэсэгчилэн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөөний хөрөнгөөс Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулахад эхний ээлжинд шаардагдах 200,0 / хоёр зуу/ сая төгрөгийг зарцуулан Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээр гүйцэтгүүлэн, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж. Тогтохбаяр/-т гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч. Однасан/-т тус тус даалгасугай.
  2. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П. Баярхүүд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.БАТБОЛД