2017 оны 05 сарын 30-ний өдөр Дугаар А/365 Улаанбаатар хо
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а” “г”, 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2, Хууль зүйн сайд /хуучин нэрээр/-ын 2015 оны А/190 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 33/35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Замын хөдөлгөөний дүрэм зөрчин гудамж, зам талбайд байрлуулсан тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын 2016 оны ажлыг дүгнэж, иргэдийн санал, гомдлыг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
Ахлагч | -Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра |
Гишүүд: | -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Ууганжаргал; |
-Замын цагдаагийн албаны Техник хяналтын тасгийн дарга Б.Очирбат; | |
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах мэргэжилтэн Д.Дуламрагчаа; | |
-Нийслэлийн Татварын газрын улсын байцаагч Ц.Мөнхжаргал; | |
-Замын цагдаагийн албаны Захиргаа, удирдлагын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Наранцогт; | |
-“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын Ачиж журамлах албаны мэргэжилтэн Н.Батхүү; | |
-Cонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах байцаагч Ч.Артаг. | |
Нарийн бичгийн
дарга |
-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Од. |
2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан Ажлын хэсгийн удирдамжийг баталж, санал, дүгнэлтийг боловсруулан, цаашид авах арга хэмжээний талаарх шийдвэрийн төслийн хамт 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Б.Индра/-т даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ С.БАТБОЛД