2017 оны 05 сарын 29-ний өдөр Дугаар А/356 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Материал импекс” ХК-ийн уулзвараас, “Голден парк-1, 2 хотхон, “Цоглог” хотхоны орц гарц, авто замын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
Ажлын хэсгийн ахлагч: | Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү; |
Гишүүд: | Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр;
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун; |
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун;
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан;
Замын цагдаагийн албаны Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат;
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр;
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр; |
|
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Т.Оюунбилэг; | |
Нарийн бичгийн дарга: | Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Даваасүрэн; |
2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан санал, дүгнэлтийг цаашид авах арга хэмжээний талаарх шийдвэрийн төслийн хамт 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ С.БАТБОЛД