Зүүн 4 замаас урагш Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

80

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг / Нарантуул захын уулзвараас Халдвартын уулзвар / хүртэлх авто замыг 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 22:00 цагаас 04 сарын 30 өдрийн 23:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил бүрэн хийгдэж дууссаны дараа үргэлжлүүлэн хоёрдугаар хэсгийн ажил эхлэх юм.

Хоёрдугаар хэсэгт / Халдвартын уулзвараас Зүүн 4 замын уулзвар / хүртэлх авто замыг 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 22:00 цагаас 05 сарын 03-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус ажлын хүрээнд: Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.