2017 оны 03 сарын 29-ний өдөр Дугаар А/169 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих”, “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт” төслийн газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд авто зам, гүүрийн трасст байгаа бургас, мод тайрах болон бургас, модны экологи-эдийн засгийн үнэлгээний төлбөрт шаардагдах 32,030,143 /гучин хоёр сая гучин мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг Нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан газар чөлөөлөх, нөхөн олговор олгох хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч /П.Баярхүү/-д тус тус үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ С.БАТБОЛД