Ажлын хэсэг байгуулах тухай

762

2017 оны 10 сарын 11 өдөр                     Дугаар А/48                         Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

      Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйл, Засгийн газрын 2017 оны “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” батлах тухай 69 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Барилгын зөвшөөрөл олгох, барилга байгууламж ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах талаар авах арга хэмжээний тухай” А/370 дугаар захирамж, газрын дүрмийн 2.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдсэн авто зам, замын байгууламжийн арчлалтын мөн засварын ажлыг ашиглалтад оруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Дарга:               Б.Индра                                    Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Орлогч дарга

Гишүүд:            Л.Мэндбаяр                              Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Материал шинжилгээ,

туршилт судалгааны лабораторийн

эрхлэгч

 

Б.Цэрэнсодном                        Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Засвар ашиглалтын хяналтын

хэлтсийн дарга

 

Д.Заансүх                                 Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Засвар ашиглалтын хяналтын

хэлтсийн ахлах мэргэжилтэн

 

Э.Мөнх-Од                               Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Засвар ашиглалтын хяналтын

хэлтсийн ахлах мэргэжилтэн

 

П.Ариунаа                                Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Захиргаа санхүү, хэлтсийн

ахлах ня-бо

 

Нарийн бичгийн дарга:

 

Тухайн объект хариуцсан хяналтын

мэргэжилтэн

 

  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдсэн авто зам, замын байгууламжийн арчлалтын мөн засварын ажлыг ашиглалтад оруулахдаа холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг ажлын хэсгийн дарга /Б.Индра/-д үүрэг болгосугай.
  2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан газрын даргын 2016 оны А/29 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.

 

 

ДАРГА                                 Ж.ТОГТОХБАЯР