Ажлын хэсэг байгуулах тухай

433

2017 оны 09 сарын 22 өдөр                     Дугаар А/43                         Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Газрын дүрмийн 2.4.4, 2.4.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн хэмжээнд инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний ажил, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:

О.Энхбаатар                              Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Бодлого зохицуулалтын

хэлтсийн Хөдөлгөөн зохион

байгуулалтын мэргэжилтэн

 

Гишүүд:            Э.Мөнх-Од                                  Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Засвар ашиглалтын хяналты

хэлтсийн ахлах мэргэжилтэн

 

Ч.Болорчулуун                           Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Засвар ашиглалтын хяналтын

хэлтсийн Хөдөлгөөн зохион

байгуулалтын мэргэжилтэн

 

Б.Лхаасүрэн                               Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Материал шинэжилгээний

лабораторийн ахлах мэргэжилтэн

 

Нарийн бичгийн дарга:

 

Ө.Төрбат                                    Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Захиргаа, санхүүгийн

хэлтсийн дотоод хяналтын

мэргэжилтэн

 

  1. Энэ тушаалын 1 дүгээр зүйлд заасан ажлыг төлөвлөгөө гарган батлуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавьж, шалгалтын үр дүнг удирдлагын зөвлөлд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч /О.Энхбаатар/-д үүрэг болгосугай.

ДАРГА                                 Ж.ТОГТОХБАЯР