Ажлын хэсэг байгуулах тухай

986

2017 оны 09 сарын 21 өдөр                     Дугаар А/39                         Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/686 дугаар захирамжийг  тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 88 жил, Нийслэлийн 378 жилийн ойн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

 

Ажлын хэсгийн

ахлагч:           Э.Эрдэнэсайхан                 -Захиргаа, санхүүгийн хэлтсийн

дарга

Гишүүд:         Б.Анхбаяр                            -Бодлого зохицуулалтын хэлтсийн

ахлах мэргэжилтэн

Б.Энхмандах                       -Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах

мэргэжилтэн

Д.Заансүх                             -Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн

ахлах мэргэжилтэн

Б.Лхаасүрэн                       -Лабораторийн ахлах мэргэжилтэн

 

Ч.Бат-Очир                        -Тооцооны ня-бо

Нарийн бичгийн

дарга:             Ө.Төрбат                              -Дотоод хяналтын мэргэжилтэн

 

  1. Авто Замын салбарын болон нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, зардлын төслийн саналыг боловсруулан батлуулж, биелэлтийг зохион байгуулж ажиллахыг ажлын хэсгийн дарга Э.Эрдэнэсайханд үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                 Ж.ТОГТОХБАЯР