Үнэлгээний хороо байгуулах тухай

581

2017 оны 09 сарын 15 өдөр                     Дугаар А/38                         Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47,1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/211 дугаар захирамж, газрын дүрмийн 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх авто замын урсгал засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Дарга:               Г.Баттогтох                                Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Орлогч дарга

 

Гишүүд:            Б.Цэрэнсодном                          Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Засвар ашиглалтын

хяналтын хэлтсийн дарга

 

Г.Тэтүүжин                                 Нийслэлийн худалдан авах

ажиллагааны газрын газрын

Худалдан авах ажиллагаа зохион

байгуулах хэлтсийн мэргэжилтэн

 

Я.Баярхүү                                Монголын Авто замчдын холбооны

Зөвлөлдөх хорооны гишүүн

 

Нарийн бичгийн дарга:

 

Б.Саулегүл                                 Нийслэлийн Авто замын хөгжлийн

Газрын тогтоол шийдвэрийн

Биелэлт хариуцсан мэргэжилтэн

 

  1. Дээрх худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг үнэлгээний хороо /Г.Баттогтох/-д даалгасугай.

 

ДАРГА                                 Ж.ТОГТОХБАЯР