“#АНЗААР”

282

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах” зорилготой “#АНЗААР” аяны хүрээнд сургалт, мэдээллийн ажлыг Нийслэлийн замын хөгжлийн газрын ажилтан, албан хаагчдад зохион байгууллаа.

Сургалт, мэдээллийн ажлын хүрээнд:

  • Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл, шинж тэмдэг, илрүүлэлт, авсан арга хэмжээ
  • Хүүхэд залуучуудыг урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил, татгалзах соёлд сургах, хорт зуршлаас ангид байлгах
  • Багш ажилтан, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан нарт энэ чиглэлээр ажиллах ажлын чиглэл, дадлага олгох
  • Эцэг эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхэд залуустаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх, эергээр нөлөөлөх зэрэг ур чадварт суралцсан юм.

“#АНЗААР” арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.