Үнэлгээний хороо байгуулах тухай

386

2017 оны 08 сарын 18 өдөр                     Дугаар А/35                        Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47,1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/211 дугаар захирамж, газрын дүрмийн 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх “Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд батлагдсан зураг төслийн дагуу дугуйн замын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Дарга:               Г.Баттогтох                                Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Орлогч дарга

Гишүүд:            Б.Саулегүл                                 Нийслэлийн Авто замын хөгжлийн

Газрын тогтоол шийдвэрийн

Биелэлт хариуцсан мэргэжилтэн

 

Т.Бямбасүрэн                            Нийслэлийн худалдан авах

ажиллагааны газрын газрын

Худалдан авах ажиллагаа зохион

байгуулах хэлтсийн мэргэжилтэн

 

Д.Энхтуяа                                  Монголын Авто замчдын холбооны

менежер

 

Нарийн бичгийн дарга:

 

Т.Батбилэг                                 Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын зам барилгын хяналтын

хэлтсийн мэргэжилтэн

  1. Дээрх худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг үнэлгээний хорооны дарга /Г.Баттогтох/-д даалгасугай.

 

ДАРГА                                 Ж.ТОГТОХБАЯР