Ажлын хэсэг байгуулах тухай

973

2017 оны 07 сарын 31 өдөр                     Дугаар А/34                       Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах 4/27 дугаар тогтоол, 2011 оны нэмэлт өөрчлөлт оруулсан тухай 7/66 дугаар тогтоол, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дүрмийн 2.4.4 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах байгууллага, иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийн дагуу гэрээ хийх орлого төвлөрүүлэхэд хяналт тавих, удирдлагаар хангаж ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Ажлын хэсгээс гарсан шийдвэрийн талаарх санал дүгнэлтийг тухай бүрд газрын удирдлагуудад танилцуулан ажиллахыг ажлын хэсэг /Эрдэнэсайхан/-т үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                 Ж.ТОГТОХБАЯР