Ц.Эрдэнэтуяад мөнгөн урамшуулал олгох тухай

621

2017 оны 07 сарын 24 өдөр                     Дугаар А/33                        Улаанбаатар хот

Ц.Эрдэнэтуяад мөнгөн урамшуулал олгох тухай

            Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт, газрын дүрмийн 2.4.4 дэх заалт, хөдөлмөрийн дотоод журмын 8.13.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Тус газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн зохион байгуулагч Ц.Эрдэнэтуяагийн 50 насны ойг тохиолдуулан мөнгөн урамшуулал олгосугай.
  2. Ц.Эрдэнэтуяад нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 469105 /дөрвөн зуун жаран есөн мянга нэг зуун тав/ төгрөгийн мөнгөн урамшууллыг холбогдох зардлаас олгохыг ахлах ня-бо/П.Ариунаа/-д зөвшөөрсүгэй.

 

 

ДАРГА                                 Ж.ТОГТОХБАЯР