Ажлын хэсэг байгуулах тухай

339

2017 оны 07 сарын 18 өдөр                     Дугаар А/29                        Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дүрмийн 2.4.4 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

  1. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдэд хэрэглэгдэх барилгын материал болон үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжийг стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж баталгаажуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1,2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Ажлын хэсгээс гарсан шийдвэрийн талаарх санал зөвлөмжийг төслийн ажил дуусах хүртэл хугацаанд тухай бүрд танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Б.Индра/ -д үүрэг болгосугай.

 

ДАРГА                                 Ж.ТОГТОХБАЯР