Баяр наадмын амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь батлах тухай

1040

2017 оны 07 сарын 06 өдөр                     Дугаар А/28                         Улаанбаатар хот

Баяр наадмын амралтын өдрүүдэд ажиллах

хариуцлагатай жижүүрийн хуваарь батлах тухай

Газрын дүрмийн 2.4.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

  1. Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг хавсралтаар баталсугай.
  2. Байгууллагын албан тасалгаа, Шалган бүртгэх товчоод, Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн ажлын байрыг гал, усны болон байгалийн гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдох үед ажлын байр болон авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл гэмтлийг яаралтай хэвийн байдалд оруулах талаар холбогдох арга хэмжээг түргэн шуурхай авч ажиллахыг хариуцлагатай жижүүрүүдэд үүрэг болгосугай.
  3. Баярын өдрүүдэд гэнэтийн гамшиг, осол гэмтэл гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авч, энэ талаар газрын удирдлага, нийслэлийн шуурхай албанд цаг тухайд нь мэдээлж, хариуцлагатай жижүүрийн дэвтэрт тэмдэглэл хийж, дараагийн жижүүрт хүлээлгэн өгч ажиллахыг хариуцлагатай жижүүрүүдэд үүрэг болгосугай.
  4. Баярын өдрүүдэд гэнэтийн гамшиг, осол гэмтэл гарсан тохиолдолд санхүүгээс олгох шатахууны талоныг хэрэглэх, эс хэрэглэсэн тохиолдолд дараагийн хариуцлагатай жижүүрт хүлээлгэн өгч ажиллахыг жижүүрт гарч буй албан хаагчдад үүрэг болгосугай.
  5. Хариуцлагатай жижүүрийн ажилд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган, мэдээлж ажиллахыг орлогч дарга Б.Индра, Г.Баттогтох нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                 Ж.ТОГТОХБАЯР