Н.Содномын гудамж, Ж.Батмөнхийн гудамжны хөдөлгөөнийг хязгаарлана

447

Сүхбаатар дүүрэг, Н.Содномын гудамж, Ж.Батмөнхийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан 2022 оны зургаадугаар сарын 17-ны 23:00 цагаас 2022 оны зургаадугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэл асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэнэ. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.