Явган болон дугуйн замын шинэчлэлтийн ажил үргэлжилж байна

857

2022 онд авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх авто замын байгууламж, авто зам дагуух тусгаарлагдсан зурвас бүхий дугуйн болон явган хүний зам шинээр барих болон засвар шинэчлэлт хийх ажил үргэлжилж байна.  Иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 18 байршилд явган хүний замыг шинэчлэхээр болсон. Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 26-р хороо, Хүннү гудамж болон Сүхбаатар дүүрэг Их сургуулийн гудамжинд явган хүний зам, талбайн шинэчлэлтийн ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ хийж байгаа бол Нийслэлийн Замын хөгжлийн газар захиалагчийн хяналтыг тавин ажиллаж байна. Явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1.5-5 метр болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчлэх юм.