Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

44

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний  эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.    Тус зам нь нийтдээ  3,6 км урт,  23 метрийн өргөн, зорчих хэсэг нь 14м өргөн, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялага, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй юм.  Энэ зам ашиглалтад орсноор тухайн бүсэд оршин сууж буй 80 гаруй мянган иргэний амьдрах орчин сайжрахаас гадна баруун чиглэлийн авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурна. Тус замыг 30 гаруй жилийн дараа өргөтгөн шинэчилж байгаа юм  гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.