НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2278

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

  1. I. Бодлогын зорилтын хэрэгжилтийн талаар

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн 2017 оны төсөвт Улаанбаатар хотын авто замын сүлжээг  хөгжүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, техник ашиглалтын түвшинг дээшлүүлэх чиглэлээр тусгагдан хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган, захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.

Мөн нийслэлийн Авто замын мэдээллийн сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх, баяжуулалт хийх, нийслэлийн авто замын мэдээллийн санд орсон авто замын сүлжээний талаар байгууллага, иргэдийг бодит мэдээллээр ханган  ажиллалаа. Мөн үндсэн үүргийн дагуу нийслэлээс Авто зам, замын байгууламжийн барилга, шинэчлэл, засвар арчлалтын асуудал, төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж,  хэрэгжилтийн  биелэлтийг 14 хоног, улирал, хагас жилээр гаргаж, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тайлагнав.

Эхний хагас жилийн байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст “Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн”-өөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 11 удаа, Байгууллагын 14 хоногийн төлөвлөгөөг 12 удаа, “14 хоногийн төлөвлөгөөний биелэлт”-ийг 12 удаа нэгтгэж хүргүүлсэн байна. Мөн НЗДТГ-ын ХМОНХХ-т “Иргэндээ ээлтэй Улаанбаатар” товхимолд оруулах  фото зураг бүхий “Онцлох ажлын тайлан”-г 3 удаа гаргаж өгсөн байна. Замын цагдаагийн албанд энэ онд нийслэлд хэрэгжиж байгаа авто замын барилгын ажлын явцын мэдээллийг нэгтгэж хүргүүлжээ.

Эхний хагас жилийн байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст “Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн”-өөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 11 удаа, Байгууллагын 14 хоногийн төлөвлөгөөг 12 удаа, “14 хоногийн төлөвлөгөөний биелэлт”-ийг 12 удаа нэгтгэж хүргүүлсэн байна. Мөн НЗДТГ-ын ХМОНХХ-т “Иргэндээ ээлтэй Улаанбаатар” товхимолд оруулах  фото зураг бүхий “Онцлох ажлын тайлан”-г 3 удаа гаргаж өгсөн байна. НАЗХГ-ын “Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн биелэлтийн мэдээг хагас жилээр гаргаж, ЗТХЯ болон Сангийн яаманд хүргүүлсэн.

 

 

 

  1. II. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН

ЗОХИЦУУЛАЛТЫН ҮР ДҮН

 

Монгол улсын Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн тогтоол, хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нийслэлийн Авто замын салбарыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтийг улирал тутамд тайлагнаж, эхний хагас жилийн биелэлтийг 6 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын зам, тээврийн салбарт 2016-2020 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын  төлөвлөгөө,   биелэлтийг 2 удаа,  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас жилээр гаргаж НЗДТГ-т хүргүүлсэн байна.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2017 оны зорилтын хэрэгжилтийг 1 дүгээр  улирал, хагас жилийн байдлаар гарган,  хугацаанд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст хүргүүлэн ажилласан

 

III. Байгууллагын үйл ажиллагааны үр дүн

2017 онд нийслэлийн хэмжээнд Гадаадын зээл тусламж, Нийслэлийн төсөв, Нийслэлийн Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт гэсэн 4 эх үүсвэрээр нийт 39 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн, шинээр 10,9 км авто зам барьж, 32.6 км авто замыг өргөтгөн шинэчилж,  шинээр 5 байршилд нийт 3050 урт метр гүүр барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Материал шинжилгээ, туршилт судалгааны итгэмжлэгдсэн лабораторид оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ   170 шинжилгээ хийснээс Элсний            21, Чулууны 26, Цементийн 5, Цементбетон хольцын орц тогтоох туршилт 7, Хуурай үеийн хамгийн их нягт тодорхойлох туршилт 2, Далангийн материалын шинжилгээг 5, Буталсан чулуун суурийн орц тогтоох туршилт       1, Бетоны алхаар авто замын хашлаганы бат бэхийг тодорхойлох туршилт 2, Хашлаганы шахалтын бат бэх болон геометр хэмжээс тодорхойлох туршилт 7 удаа , Нягт чийг тодорхойлох туршилт          41цэгт,Битумын шинжилгээ14, Термопластикын шинжилгээ 2, Цементээр бэхжүүлсэн суурийн орц тогтоох туршилт 3, Явган хүний замын хавтангийн шахалтын бат бэх тодорхойлох туршилт          2, Явган хүний замын чиглүүлэгч хавтангийн шахалтын бат бэх тодорхойлох туршилт         2, Эрдэс нунтагийн шинжилгээ 8, Маршаллын туршилт 4, Асфальтбетон хольцын орц тогтоох туршилт 17, Бетон шооны шахалтын бат бэх тодорхойлох туршилт 1 ком-ыг хийсэн байна.

А. Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд:

       Нийслэлийн 2017 оны төсөвт Улаанбаатар хотын авто замын сүлжээг  хөгжүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, техник ашиглалтын түвшинг дээшлүүлэх чиглэлээр тусгагдан хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн ажлын болон техникийн зураг төслүүдийг боловсруулах, хянах, хүлээн авах, улмаар үнэлгээний хороонд хүргүүлэх, мөн ээлжит судалгаа шинжилгээг хийн ажиллалаа.  Нийт 42 төсөл арга хэмжээний зураг төслийг бэлтгэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүллээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар  Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 у/м гүүрийн хамт, Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48 дугаар сургуулийн хойно барих Явган хүнд зориулсан гүүрэн гарц, ХУД, 11-р хороо, Аялал жуулчлалын 2,05 км авто замын шинэчлэлт зэрэг 3 төслийн зураг төсөв болон техникийн тодорхойлолтыг  боловсруулан НХААГ-т хүргүүлсэн.

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх БГД, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт, Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам, Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд Уулын арын авто замтай холбогдох 2,4км авто зам, Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зураг төсөл болон техникийн тодорхойлолтыг НХААГ-т хүргүүлсэн.

Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон авто зам, төмөр зам доогуурхи явган зорчигч болон суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарц барих ажлын зургийг гол гудамж, замын 1-р зэрэглэлийн шаардлагыг хангуулж, том оврын ачааны машин, нийтийн тээврийг өнгөрүүлэх боломжтой байдлаар зураг төсөлд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг гүйцэтгэгч УБТЗ-ын ТБЗУТ инженерийн албанд хүргүүлсний дагуу зураг төслийг өөрчилж байна. Явган хүн болон авто машинд зориулсан нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн шинээр баригдах барилга, байгууламжийн зураг төсөв боловсруулах төсөл, арга хэмжээний жагсаалтад 4 нүхэн гарцын зураг төслийн санал оруулсан. Үүнд:

– Найрамдалын гудамж замаас урагш 22-ын товчооны зам хүртэл, төмөр зам доогуурх 4 эгнээ авто зам бүхий нүхэн гарц

– Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвараас урагш Нөхөрлөлийн гудамж руу холбох зам дах төмөр зам доогуур суудлын авто машинд зориулсан нүхэн гарц

– Барс-2 зах орчим төмөр замын 399.2 км-т суудлын автомашинд зориулсан нүхэн гарц

– Энхтайваны гүүрийн зүүн талын нэмэлт нүхэн гарц. Тус ажлууд батлагдаагүй. /Тус 4 байршлыг Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран тогтоосон/

Гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, Баруун, Зүүн 4 замын уулзварт олон түвшиний огтолцол байгуулах ажлын хүрээнд Үйлдвэр, инновацын газрын мэргэжилтэнд 2017 оны 02 сард гүүрэн гарцын танилцуулга, газрын захирамж болон шаардлагатай мэдээллүүдийг гарган өгсөн. Тусгай замын автобус буюу BRT төсөл хэрэгжихтэй холбогдуулан гүүрүүдийн зураг төслийг BTR –тай уялдуулан өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/110 тоот Захирамжаар Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто зогсоолын салбарт сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи болон менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Үүнд:

– “Вэйсис”ХХК-ийн Монгол дахь төлөөлөлд нийслэлийн 6 дүүргийн хорооллын доторхи авто гаражуудын байршлын мэдээллийг НХТЕТГ-аас авч танилцуулга хэлбэрээр болон autocad, google kmz, shp файлаар хүргүүлсэн.

–  Бага тойруугийн авто зам болон Их тойруугийн авто замын доторхи ил зогсоолын байршлыг “google earth” дээр тэмдэглэж жагсаалтын хамт хүргүүлсэн.

– Нийслэлийн Засаг даргын А/736 дугаар Захирамжаар байгуулагдсан “Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг сайжруулах, гадаад орны авто зогсоолын менежментийн тэргүүн туршлагыг нутагшуулах талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэгт орж  ажиллалаа.

– Төлөвлөх боломжтой зогсоолыг дараах үндсэн 3 төрөлд ангилж газар дээр нь судлан фото зургуудыг судалгаанд хавсаргаж, байршил тус бүрээр танилцуулга бэлдэж ажлын хэсэгт хүргүүлсэн. Мөн Гудамж төсөл татан буугдсантай холбогдуулан ажлын хэсгийн хүрээнд 37 зураг төслийн иж бүрдлийг бүртгэж хүлээн авахаас 33 зураг төслийн иж бүрдлийг мэдээллийн санд бүртгэж аваад байна.

Орон сууц болон гэр хорооллын дундуур баригдах чулуун хучилтай авто зам болон Ерөнхий боловсролын сургуулийн  орчны аюулгүй байдлыг сайжруулах ажлын техникийн зураг төслүүдийг хүлээн авч, НХААГ-т хүргүүлсэн байна. Орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын доторх авто замын засвар шинэчлэлтийн нийт 13 зураг төсөл хүлээж авахаас 9 зураг төслийг хүлээн авсан байна. Туслах гудамж, зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажлын техникийн зураг төсөв боловсруулах нийт 10 зураг төсөл  хүлээн авсан.

– Уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зураг төслийг гудамж төслөөс 2017.03.05 өдөр хүлээж авсан/.

– Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах нийт 16 зураг төсөл хүлээж авсан. Хүлээж авсан зураг төсөв болон техникийн тодорхойлолтыг НХААГ-т хүргүүлж нээлттэй тендер зарлагдсан. Мөн НЗД-ын А/329 тоот захирамжийн хавсралтаар батлагдсан 24 зургийн даалгаварыг боловсруулан НХТЕТГ-т батлуулахаар хүргүүлсэн.

БНХАУ-ын Эксим банкны экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

  1. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл:

– Инженерийн байгууламжийн техникийн нөхцөл авах ажил 100%,

– Зураг төсөв боловсруулах ажлын явц /Шинэ гүүрийн зураг төсөл 100% ,

– Хуучин гүүрийн зураг төсөл 90% хэрэгжиж байна.

– Төслийн видео танилцуулага хийх ажлыг зохион байгуулан олон нийтийн сүлжээнд байршуулан танилцуулагдсан байна.

  1. Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барих төслийг эхлүүлэх ажлын хүрээнд

– Гүүрийн дэвсгэр болон дагуу огтлолын зургийг 2017 оны 05 сарын 12-ны 2014/125 тоотоор ирүүлсэн боловч шаардлага хангахгүй зураг ирүүлсэн

– Инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас тодруулга, техникийн нөхцөлүүдийг авсан.

– Төслийн видео танилцуулга хийх ажлыг зохион байгуулан 2017 оны 06 сард “ГРАНД ОУШНС” ХХК-аар гүйцэтгүүлэн 2017 оны 06 сарын 12-нд олон нийтийн сүлжээнд байршуулан танилцуулагдсан байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудад гудамж зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлгийн зураг төсөвүүдийг батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

– “БГД, 10, 11-р хороо, Бичил 7 орон сууцны хорооллын батлагдсан ЕТ-ний “Б”хэсэгчилсэн талбайд авто зам, гүүрийн ажлын зураг төсөл” боловсруулах ажлын гүйцэтгэл 100% хийгдсэн.

– НЗД-ын 2015 оны А/446 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар хотын төв болон зүүн бүсийн борооны ус зайлуулах төв магистраль шугам”-ын ажлын зургийг “Усны эрчим” ХХК боловсруулж байна. Ажлын явц 50 хувь.

Иргэн болон ААНБ-ын дэд бүтцийн чиглэлийн ажлын зураг төсөлтэй зөвшилцөх ажлын  хүрээнд:

Иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 25 ажлын зураг төсөл ирж, магадлал хийх дүрмийн дагуу зураг төсөлтэй танилцаж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 2030 оны чиг хандлагад үндэслэн, одоо хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний ажлуудтай уялдуулж, санал болон зөвөлгөө өгч зөвшилцөн ажиллалаа. Үүнд:

– “Мон консалтинг” ХХК –ийн Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дулааны шугамын сүлжээний ажлын зураг төсөл

– ХУД, 11-р хороо “Ромбон газар” ХХК-ийн  зураг төслийг нь гүйцэтгэсэн “Тэс бармат” ХХК-ийн  барилгын гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– СХД, 21-р хороо Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын зураг төслийг гүйцэтгэсэн нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн гүйцэтгэсэн гадна цахилгаан хангамжийн зураг төсөл.

– СХД  20-р хороо, “Камдер” ХХК-ийн зураг төслийг нь гүйцэтгэсэн “Хангилцаг” ХХК-ийн гадна цэвэр ус, ариутгах татуургын шугамын угсралтын ажил

– СБД, 9-р хороо, иргэн Б.Баярсайханы контор үйлчилгээний барилгын зураг төслийг гүйцэтгэсэн ТДХ ХХК-ийн гадна дулааны шугамын ажил

– БГД,1-р хороо “Алтай трейд” ХХК-ийн 13,14,15,16-р байрнуудын дахин төлөвлөлтийн зураг төслийг гүйцэтгэсэн “Бумбын эрин” ХХК-ийн гадна барилгын цахилгаан хангамжийн зураг төсөл

– БЗД,18-р хороо, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цогцолбор барилгын зураг төслийг гүйцэтгэсэн “Алтай газрын хүч” ХХК-ийн гадна цэвэр ус, ариутгах татуургын шугамын ажлын зураг төсөл

– ХУД, 4-р хороо, “Нанобрикет” ХХК-ийн зураг төслийг нь гүйцэтгэсэн “Тэс бармат” ХХК-ийн аялал жуулчлалын газрын гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– ХУД, 10-р хороо, “Геронтологи сэргээн засалтын үндэсний төв”-ийн зураг төслийг гүйцэтгэсэн “Акми консалтинг” ХХК-ийн барилгын гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– БГД, 12-р хороо, ЧД, 7,8-р хороо “МҮОНРТ”-ийн орчмын орон сууц, дэд бүтцийн хорооллын “Инж байгууламж” ХХК-ийн цэвэр ус, ариутгах татуургын зураг төсөл

– СХД, 1,2,20-р хороо, Цэргийн хотхон орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төслийг гүйцэтгэсэн “Мон энержи консалт” ХХК-ийн гадна дулаан шугамын зураг төсөл

– ХУД, 4-р хороо, Нүхтийн аманд шинээр баригдах иргэн Г.Батбаатарын амины орон сууцны зураг төслийг гүйцэтгэсэн “Тэс бармат” ХХК-ийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– ЧД, 5-р хороо, НИТХ-ын 2015 оны 28/13 тоот тогтоолоор батлагдсан Бага тойруу орчмын инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын хүрээнд зураг төслийг гүйцэтгэсэн “Барилга” ХХК-ийн дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл

– СХД, 26-р хороо Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл технологийн паркийн зураг төслийг гүйцэтгэсэн “Элста” ХХК-ийн 10кВ кабелийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– БГД, 15-р хороо “Сан инж” ХХК-ийн үйлчилгээний төвийн зураг төслийг гүйцэтгэсэн “Хасан энерго” ХХК-ийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– ХУД, 10-р хороо “Фалкон дрийлинг Монголиа” ХХК-ийн Оффис засварын газрын зураг төслийг гүйцэтгэсэн МВИМ ХХК-ийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– СХД, 26-р хороо Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл технологийн паркийн зураг төслийг гүйцэтгэсэн Мөнх консалтинг ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын шугамын зураг төсөл

– ХУД, 10-р хороо “300 ортой амаржих эмнэлэг”-ийн зураг төслийг гүйцэтгэсэн Акми консалтинг ХХК-ийн барилгын гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– БЗД, 19-р хороо “Грийн апартмент” орон сууцны хорооллын зураг төслийг гүйцэтгэсэн “Богц оюут” ХХК-ийн гадна дулаан хангамжийн зураг төсөл

– СБД, 13,14-р хороо УБЦТС ТӨХК-ийн хангай фидерийн ачааллыг хуваах РТП-1011-с тулгуур хооронд зураг төслийг гүйцэтгэсэн “Гэрэл төсөл” ХХК-ийн 10кВ-н кабель шугам болгох цахилгаан хангамжийн зураг төсөл

– СБД, 4-р хороо, шөнийн гэрэлт гудамж төслийн хүрээнд гэрэлтүүлгийн зураг төслийг гүйцэтгэсэн УБЦТС ТӨХК-ийн цахилгаан хангамжийн зураг төсөл

– ХУД, 3-р хороо НХОГазрын захиалгаар “Дулаан хангамжийн 5А магистралийн өргөтгөл шинэчлэлт”-ийн зураг төслийг гүйцэтгэсэн Тэнхлэг констракшн ХХК-ийн дулаан хангамжийн зураг төсөл

– ХУД, 3-р хороо “Энерго сервис монтаж” ХХК-ийн захиалгаар “ДЦС-3” ТӨХК-ийн ган хоолойг шинэчлэх зураг төслийг гүйцэтгэсэн “Инж байгууламж” ХХК-ийн дулаан хангамжийн зураг төсөл.

– БЗД, 25-р хороо “ЕССО ойл” ХХК-ийн барилгын зураг төслийг гүйцэтгэсэн ТДХ ХХК-ийн гадна дулаан хангамжийн зураг төсөл

– СХД, 21-р хороо “Монгол наадам цогцолбор”-ын 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг гүйцэтгэсэн “Эрчим төсөл” ХХК-ийн 110/35/10кВ дэд станцын цахилгаан хангамжийн зураг төсөл

 

Б. 2017 онд шинээр хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хүрээнд:

2017 онд шинээр нийт 15 авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээг 24802.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж,  шинээр 30.42км авто зам, 116.15у/м гүүр, 2.1км авто замын өргөтгөл шинэчлэл, 47.15км замын гэрэлтүүлэг угсралтын ажлыг гүйцэтгэж, ашиглалтанд оруулна. Он дамжин хэрэгжиж буй 12474.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4.8км замыг,  гадаадын зээл тусламжийн 132.25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар  20.9км авто зам, 1370.4 у/м гүүрийн ажлыг 2016-2019 оны хооронд хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна. Хөрөнгө оруулалт тус бүрээр:

Нэг. Нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ажлын хүрээнд:

  • Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн /Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг/ барилгын ажил:
  • НХААГ-ын даргын тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2017 оны 02 дугаар сарын 20-нд зарлаж, 2017 оны 03 дугаар сарын 22-нд нээсэн. Тухайн тендер хүчингүй болж, 2017 оны 04 дүгээр сарын 19-нд дахин нээлттэй тендер зарлаж, 2017 оны 05 дугаар сарын 19-нд нээсэн. Гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээ хийгдэж, Мотор сервис ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмж ирүүлээд байгаа бөгөөд шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж байна.
  • Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд зөвшөөрөлтэй 86 нэгж талбарын 18003 м2 талбай авто замын трассын нөлөөлөлд өртсөн бөгөөд өмчлөгч, эзэмшигчдэд мэдэгдэх, шаардах хуудсыг нийслэлийн Газрын албанаас хүргүүлэн ажиллаж байна
Дарь эхийн зам
Хайлаастын уулзвар

2.Явган хүнд зориулсан гүүрэн гарц /Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд  48 дугаар сургуулийн хойно/

  • НХААГ-ын даргын тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлаж, 2017 оны 03 дугаар сарын 22-нд нээсэн. Гэрээ байгуулах мэдэгдэлийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/390 дугаар албан бичгээр хүргүүлж, 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 2017 оны 08 дугаар сарын 31-ний хооронд гүйцэтгэхээр 847,810,038 төгрөгний түлхүүр гардуулах нөхцөлтэй  гэрээ байгуулсан.
  • Газрын байршил, схем зургийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газартай зөвшилцөж, Архитектур төлөвлөлтийн даалгаварыг батлуулж, инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас техникийн нөхцөл авч, зураг төслийг “ГБЭТ” ХХК боловсруулан, экспертизээр батлуулж байна.
  • Явган хүний гүүрийн барилгын ажил эхлэж байна. Ажлын явц 10 хувь.

 

3.Аялал жуулчлалын авто замын шинэчлэлт 2.05км /ХУД,11 хороо/

  • НХААГ-ын даргын А/58 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан. Гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж, 2017 оны 06 дугаар сарын 19-нд нээсэн. Үнэлгээ хийгдэж байна.
  • Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд зөвшөөрөлтэй 5 нэгж талбарын 358 м2 талбай авто замын трассын нөлөөлөлд өртсөн бөгөөд өмчлөгч, эзэмшигчдэд мэдэгдэх, шаардах хуудсыг нийслэлийн Газрын албанаас хүргүүлэн ажиллаж байна.

Хоёр. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд:

1.БГД, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/

  • НХААГ-ын даргын А/20 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж, “Наранбулаг Хан” ХХК-тай гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/630 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч тухайн тендерт гомдол гарсан. НХААГ-аас 2017 оны 05 сарын 25-ны өдөр дахин  “Наранбулаг Хан” ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмж ирүүлсний дагуу тус ажлыг 2017 оны 06 сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр  1 098 028 562 төгрөгийн түлхүүр гардуулах нөхцөлтэй  гэрээ байгуулсан.
  • Талбай дээр барилга байгууламжийн тэг тэнхлэг хүлээлцэх ажлыг зохион байгуулж гүйцэтгэн, хот байгуулалтын мэдээллийн санд хүлээлцсэн.
  • Тухайн авто зам нь 2 хэсгээс буюу замын хойд тал E хэсэг /зүүнээс баруун чиглэл/ ПК0+000 – ПК0+896, замын урд тал F хэсэг /баруунаас зүүн чиглэл/ ПК0+000 – ПК0+866 хэсгээр бүрдэж байгаа бөгөөд одоо байгаа зорчих хэсгийн өргөн харилцан адилгүй буюу 7.4 – 8.8м –ийн хооронд байсныг нийтэд нь 9м болгон өргөтгөж, 2 талын хуучин хашлагыг хуулж зайлуулан шинээр 0.18м өргөнтэй хашлагаар сольж, зорчих хэсгийн хуучин хучилтыг дахин боловсруулж, бэхжүүлсэн суурь болон өнгө асфальтбетон хучилт хийгээд байна.
  • Авто замын өргөтгөлд орсон 12ш троллейбусны шон, 2ш телекамерийг зөөн шилжүүлсэн. Мөн трассын дагууд зураг төсөлд тусгагдаагүй орц, гарцыг ЗЦА болон БГД-ийн ЗЦТ-тай хамтран газар дээр нь шийдвэрлэсэн. Нийт ажлын явц 80 хувь.

2.Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам /СХД, 1 -р хороо/

  • НХААГ-ын даргын А/19 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж, 2017 оны 05 дугаар сарын 12-нд нээсэн. Гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээ хийгдэж, “Трүй рөүд” ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмж ирүүлээд байгаа бөгөөд шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж байна.
  • Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд зөвшөөрөлтэй 42 нэгж, талбарын 3458 м2 талбай авто замын трассын нөлөөлөлд өртсөн бөгөөд өмчлөгч, эзэмшигчдэд мэдэгдэх, шаардах хуудсыг НГА-аас хүргүүлээд байна.

3.Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд Уулын арын авто замтай холбогдох авто зам /2.4км/ /ХУД, 11-р хороо/

  • НХААГ-ын даргын А/54 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж, 2017 оны 06 дугаар сарын 02-нд нээсэн. Гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээ хийгдэж, гэрээ байгуулах тухай зөвлөмж ирүүлээд байгаа бөгөөд шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж байна.
  • Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд зөвшөөрөлтэй 18 нэгж талбарын 6330 м2 талбай авто замын трассын нөлөөлөлд өртсөн бөгөөд өмчлөгч, эзэмшигчдэд мэдэгдэх, шаардах хуудсыг НГА-аас хүргүүлсэн.

4.Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил

  • НХААГ-ын даргын А/11 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж, 2017 оны 03 дугаар сарын 24-нд нээсэн. “Эко тогтол” ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмж ирүүлсний дагуу 2017 оны 05 дугаар сарын 05-наас 2017 оны 10 дугаар сарын 01-ний хооронд гүйцэтгэхээр 2,821,002,632 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулаад байна.
  • Авто замын улаан шугам хүлээлцэж, акт гаргасан.
  • Төслийн зам нь 2 хэсгээс бүрдэх бөгөөд Трасс-1-ийн урт 0,854 км, Трасс-2-ийн урт 0,649 км, нийт 1,5 км болно.
  • Трасс-1: Хуучин 9 м өргөн зорчих хэсэгтэй авто замыг 12 м өргөн 4 эгнээтэй, зорчих хэсгийн 2 талаар 1,5 м өргөн явган замтай болгон өргөтгөн шинэчлэнэ.
  • Трасс-2: Хуучин 6 м өргөн зорчих хэсэгтэй авто замыг 12 м өргөн 4 эгнээтэй, зорчих хэсгийн 1 талаар 1,5 м өргөн явган замтай болгон өргөтгөн шинэчлэнэ.
  • Нийт замын уртад 2 талаар 2470 у/м борооны усны шугам, 0,5 м өргөн ногоон байгууламж, иж бүрэн гэрэлтүүлэг хийгдэнэ.
  • Төслийн хүрээнд ил байгаа    дулааны ф250-ын   4 хос   шугамыг ф400-ийн далд 4 хос шугам болгон шинэчлэх, 10кв-ын  цахилгаан дамжуулах агаарын шугам, кабель шугам, дэд станцыг шилжүүлэх, холбооны шугамын хамгаалалтын ажлууд хийгдэнэ.
  • Авто замын трассын дагууд нийт 16 иргэн, аж ахуйн нэгжийн 2717 м² талбайг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар ажлын явц 75%-тай хэрэгжиж байна. Үүнд:

Трасс-1-ийн 0,854 км авто замын өргөсөлтийн ухмал, суурийн доод үе, буталсан чулуун суурь болон зорчих хэсгийн асфальтбетон хучилт, хашлага, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил бүрэн хийгдсэн.

Трасс-2-ийн 0,649 км авто замын 0,3 км хэсгийн өргөсөлтийн ухмал, суурийн доод үе, буталсан чулуун суурь болон зорчих хэсгийн асфальтбетон хучилт, хашлаганы ажил бүрэн хийгдсэн. 2100 у/м борооны усны шугам сүлжээний ажил хийгдсэн. Ил   байгаа    дулааны ф250-ын   4 хос   шугамыг ф400-ийн далд 4 хос шугам болгон шинэчлэх  ажил болон 10кв-ын  цахилгаан дамжуулах агаарын шугам, кабель шугам, дэд станцыг шилжүүлэх, холбооны шугамын хамгаалалтын ажлууд бүрэн хийгдсэн. Тус авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын трасст    31 зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй хашаа сунгасан, объект орсон. Үүнээс зөвшөөрөлтэй 16 нэгж талбарын 6330 м2 талбай трассын нөлөөлөлд өртсөн. Үүнээс 2 объектыг нөхөн олговрын үнэлгээнд оруулах, уурын зуухны яндан буулгах ажил үлдсэн. Бусад объектуудыг бүрэн чөлөөлж зам барилгын ажил явагдаж байна. Нийт ажлын явц 75%

Гурав. Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй ажлын хүрээнд:

1.Замын Цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарц барих төсөл

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 42.38 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл бөгөөд 2016 оны 11 сарын 11-ний өдөр Хятадын Экс-Им банкнаас төслийн урьдчилгаа төлбөр 12 714 000  ам.долларыг гүйцэтгэгч “Хятадын Төмөр замын 20-р товчоо групп” компанид шилжүүлснээр 28 сарын хугацаанд хэрэгжих төслийн ажлыг эхлүүлсэн. Тухайн төсөл нь зураг төсөл боловсруулах болон барилгын ажил гүйцэтгэх гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд гүүрэн гарцын төв замын гол гүүрийн урт нь 470 м, өргөн нь 16.5 м, А рамп гүүрийн урт нь 312 м, өргөн нь 7.5м, В рамп замын гүүрийн урт нь 128 м, өргөн нь 8.5м, С рамп замын гүүрийн урт 144 м, гүүрийн өргөн 8.5м байхаар тус тус төлөвлөсөн.

Барилгын бэлтгэл ажлын хүрээнд газар олголтын Захирамжийн хугацааг сунгаж, ажилчдын болон үйлдвэрлэл явуулах түр талбайн зохион байгуулалтын схем зургийг зөвлөх компаниар баталгаажуулж, талбайн тэгшилгээ, түр обьектын суурийн ажил хийгдэж байна. Түр талбайн инженерийн шугам сүлжээтэй холбох ажлын хүрээнд “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас цэвэр ус, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас холбогдох түр цахилгааны тэжээлийн зөвшөөрөл, Туул голын сав газраас тухайн хэсэгт үйлдвэрлэлийн зориулалтаар худаг гаргах зөвшөөрлийг аваад байна. Ажилчдын түр байр болон үйлдвэрлэлийн талбайн бэлтгэл буюу дам нуруу хадгалах талбай, материалын талбай бэлтгэх ажил хийгдсэн. Бетон зуурмагийн үйлдвэрийн угсралт болон материалын агуулах, ханын ажил, оффис, төслийн баг, ажилчдын ажиллаж амьдрах сэндвич байрны барилгын ажлууд хийгдсэн. 6-р сарын 01-нээс барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн боловч зураг төслийн ажилтай холбоотой ажил эхлээгүй байна. Шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангаж байна. Ажлын явц 4 хувьтай

2.Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг  засварлах ажил

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа бөгөөд 2016 оны 5 сарын 24-ний өдөр Хятадын Экс-Им банкнаас урьдчилгаа төлбөр 9,078,000 ам.долларыг гүйцэтгэгч “Хятадын Төмөр замын 20-р товчоо групп” компанид шилжүүлснээр төсөл эхэлсэн.

  • Тухайн төсөл нь зураг төсөл боловсруулах болон барилгын ажил гүйцэтгэх гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд зураг төсөл боловсруулах болон барилгын ажлын ажлын хүрээнд дараах ажлууд хийгдээд байна. Үүнд:

-Шинэ гүүр, холбоо, цахилгаан, бохир, цэвэр, дулааны шугам сүлжээний зураг төсөл магадлалаар орж баталгаажсан.

-Барилгын бэлтгэл ажилтай холбогдуулан ажилчдын байр болон үйлдвэрлэлийн талбай буюу түр кэмпийн барилгын ажил хийгдэж байна. Бетон узель, ажилчдын байрлах байр, ажлын өрөө, лаборатори, цахилгааны тэжээлд холбогдсон. Дам нуруу үйлдвэрлэх талбай, бохир усны цооног, лабораторийн багаж тоног төхөөрөмжийг баталгаажуулж байна.

-Барилгын ажлын хувьд Туул гол дээр барих шинэ гүүрийн шон суурийн бетон, арматурын шинжилгээг лаборатороор шалгуулж баталгаажуулсан. Завсрын тулгуурын 15 цэгт шон цутгах ажил хийгдсэн.

– “D” рамп гүүрийн шон суурийн ажил 2017 оны 06-р сарын 13-нд эхэлсэн. Тус ажлыг хийхтэй холбоотой өрмийн машин талбай дээр нэмэгдэж ирсэн.

-Цахилгаан, холбооны шугам сүлжээний ажлын хүрээнд Яармагийн гүүрийн хойд хэсэгт авто зам доогуур хийгдэх сувагчлалын ажил дууссан. Газар чөлөөлөлтийн ажилтай холбоотой /Cass town-ний хашааны хэсэг/ тухайн хэсгийн ажил хийгдээгүй байна.

-Барилгын ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч эхэлсэн бөгөөд батлагдсан ажлын хөтөлбөрийг тодотгож зөвлөхөөр хянуулж батлуулах, төслийн хугацааны хоцрогдол нөхөн ажлыг эрчимжүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулж батлуулах, ажлын болон санхүүгийн тайланг сар бүрийн эхний долоо хоногт ирүүлж байх тухай 2017 оны 05-р сарын 31-ний №3/978 дугаартай албан бичгийг зөвлөх болон гүйцэтгэгчид хүргүүлсэн.

Ажлын явц 7%

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд:

1.Туул гол дээгүүр Баянзүрхийн 321 у.м гүүр, Сонсголонгийн 289.4 у.м төмөрбетон гүүрийг шинээр барих ажил

– Засгийн газрын 2015 оны 309 дугаар тогтоолоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин Юни-Констракшн групп” компанитай 2016 оны 07-р сарын 18-ны өдөр 21 409 630 ам.долларын өртөг бүхий барилгын ажлын гэрээг байгуулан Сангийн яаманд хүргүүлсэн.

– Хятадын Экс-Им банкны шаардлагын дагуу төслийн ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх болон нэмэлт гэрээ байгуулах ажлууд хийгдсэн бөгөөд тухайн материалыг Сангийн яамнаас төслийн барилгын ажлын гэрээ болон төслийн зээлийн хүсэлтийг Хятадын Экс-Им банканд 2016 оны 10 дугаар сард хүргүүлсэн.

  • Төслийн хүрээнд одоо байгаа Сонсголонгийн гүүртэй паралеллаар 2 эгнээ гүүр барьж өргөтгөн шинэчлэх ба Баянзүрхийн гүүрийн ойролцоо шинээр 4 эгнээ гүүрийн барилга угсралтын ажил хийгдэнэ.
  • Баянзүрхийн шинэ гүүрийн зураг төслийг зөвлөх үйлчилгээний “ЭмСиПиСи Жи Ар” ХХК, Сонсголонгийн гүүрийн зураг төслийг зөвлөх үйлчилгээний “ГБЭТ” ХХК боловсруулсан болно.
  • Төслийн хяналтын зөвлөх үйлчилгээг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Хятадын “Гуанжоу ванан констракшн супервишн” ХХК шалгарч гэрээ байгуулаад байна.

Баянзүрхийн гүүрийн зурваст орсон мод, бургас чөлөөлүүлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, НЗД-ын А/169 тоот захирамж гаргуулсан. Улмаар мод бургасын нөхөн төлбөрийг төлөх тухай, НБОГ-тай БО-2017/15 тоот гэрээ, мод бургас зайлуулах ажлыг гүйцэтгүүлэхээр УБЗЗАГ-тай гэрээ байгуулан ажлыг IV/20-V/05-ны хооронд 75 орчим хувь гүйцэтгүүлсэн боловч Налайх чиглэлийн замын трасст өөрчлөлт орох шийдвэртэй холбоотой ажлыг зогсоосон. Зураг төслийн трасс өөрчлөх шийдвэрийн дагуу зураг төслийг боловсруулах ажил хийгдэж байна. БНХАУ-ын Экс-Им банк Сангийн яам хооронд тусгайлсан зээлийн гэрээ байгуулагдаагүй  урьдчилгаа төлбөр хийгдээгүйн улмаас ажил эхлээгүй байна.

2.Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20,9 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил

  • Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Синохидро корпораци лимитед” компанитай 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 38 198 093 ам.долларын өртөг бүхий барилгын ажлын гэрээ байгуулан Сангийн яаманд хүргүүлсэн.
  • Тус ажлын зураг төслийг хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр замын тэг тэнхлэгийг газар дээр хүлээж авах ажлыг гүйцэтгэсэн.
  • 2017 оны 04 дүгээр сард тус замын зурваст орсон мод, бургасны менежментийн төлөвлөгөө, экологи-эдийн засгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар боловсруулуулж НБОГ-аар батлуулсан.
  • Замын трасст орсон мод, бургас чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, НЗД-ын А/169 тоот захирамж гаргуулсан. Улмаар УБЗЗАГ болон НБОГ-тай мод бургасын нөхөн төлбөрийн төлөх тухай БО-2017/15 тоот гэрээ байгуулж, трасс чөлөөлөх ажлын гүйцэтгэл 75 орчим хувьтай хэрэгжиж байсан боловч газар чөлөөлөлттэй холбоотой замын трасс өөрчлөгдсөнөөр түр зогсоогоод байна.
  • 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Захиалагчийн зүгээс НГА, Төслийн зохицуулагч, гүйцэтгэгч, зөвлөх, зургийн зохиогч байгууллагуудын төлөөлөгч нартай хамтарсан бүрэлдэхүүнтэй замын трассын дагууд газар дээр нь танилцаж, хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээр төлөвлөгдсөн трасс нь газар чөлөөлөлт ихтэй байна, хуучин замаа дагуулж явуулбал газар чөлөөлөлт багасах талаар ярилцаж, зургийн зохиогчид газар чөлөөлөлт багатай байхаар трассыг өөрчлөх хувилбар гаргах санал гарсан. Саналын дагуу зургийн зохиогч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д албан бичгээр хүсэлт хүргүүлж, зохиогч байгууллагаас 2 хувилбар ирүүлснийг НГА-д хүргүүлж, газар чөлөөлөлтийн судалгааг гаргуулан дахин газар дээр нь НГА, Зургийн зохиогч, Захиалагч байгууллагын төлөөлөгч нар газар дээр нь тулгаж үзэн, трассын сонголтыг хийж, удирдлагад танилцуулсан. Зураг төслийн трасс өөрчлөх шийдвэрийн дагуу өөрчлөлтийн зураг төслийг боловсруулах ажил хийгдэж байна.
  • Өөрчлөлт орсон зураг төслийн дагуу нийт 127 иргэн аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбар нөлөөлөлд өртөж байгаа бөгөөд НГА-аас мэдэгдэх, шаардах хуудсыг газар эзэмшигч, өмчлөгчид хүргүүлэн ажиллаж байна.
  • Мөн гүйцэтгэгч байгууллагын карьерын зөвшөөрөл олгох тухай хүсэлтийн дагуу Трассын дагууд судалгаа хийж, карьер гаргах бололцоотой гэж үзсэн 3 байршилд НБОГ-ын байгаль хамгаалагчийг байлцуулан дээж авч, лабораторит хүргүүлэн, шинжлүүлж байна.
  • БНХАУ-ын Экс-Им банк Сангийн яам хооронд тусгайлсан зээлийн гэрээ байгуулагдаагүй, урьдчилгаа төлбөр хүлээгдэж байна.

 Он дамжин хэрэгжиж буй ажлын хүрээнд:

1.БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барих төслийн зөвлөх үйлчилгээний ажил

  • Төслийн зөвлөх үйлчилгээний зардлыг Монголын талаас хариуцаж байгаа бөгөөд 2016 оны Нийслэлийн Засаг даргын А/12 дугаар захирамжийн дагуу хяналтын зөвлөх үйлчилгээг “Ростов”ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр 1 087 008 300 төгрөгийн гэрээ байгуулж, зөвлөх үйлчилгээний ажилд хяналт тавин ажиллаж байна.
  • Зөвлөх үйлчилгээний хяналтын багаас гүүрэн гарцын зураг төсөл, барилгын ажил, төсөлтэй холбогдох ажлуудад хяналт гүйцэтгэж, сар бүрийн ажлын тайлангаа ирүүлэн хянуулж байна.

2.Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүр засварлах зөвлөх үйлчилгээ ажил

  • Төслийн зөвлөх үйлчилгээний зардлыг Монголын талаас хариуцаж байгаа бөгөөд 2016 оны Нийслэлийн Засаг даргын А/12 дугаар захирамжийн дагуу хяналтын зөвлөх үйлчилгээг “Эс Ар Пи инженер консалтинг Монголиа” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр 978 988 027 төгрөгний гэрээ байгуулж, зөвлөх үйлчилгээний ажилд хяналт тавин ажиллаж байна.
  • Зөвлөх үйлчилгээний хяналтын багаас гүүрэн гарцын зураг төсөл, барилгын ажил, төсөлтэй холбогдох ажлуудад хяналт гүйцэтгэж, сар бүрийн ажлын тайлангаа ирүүлэн хянуулж байна.

3.Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх  3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил

  • Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжүүлж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Тотал Инж” ХХК ажиллаж байгаа бөгөөд өргөтгөл, шинэчлэлтийн ажил 4 сарын 10-наас эхэлж, трассын дагууд борооны ус зайлуулах лотки болон хашлага суурилуулах ажил бүрэн хийгдсэн.
  • Газар чөлөөлөлтийн хүрээнд нийслэлийн Газрын албанаас ирсэн хүсэлтийн дагуу зургийн автор, Нийслэлийн Газрын алба, гүйцэтгэгч байгууллагын холбогдох хүмүүстэй 2 удаа трассын дагуу явж нөхөн олговор өндөр бодогдох объектуудыг замын трассаас аль болох гаргах боломжийг судалж, Толгойтын эцсийн эргэлтийн хэсгийн зурагт өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсан зураг төслийн дагуу зөвшөөрөлтэй 59 иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн нэгж талбар нөлөөлөлд өртсөнөөс 17 нь бүрэн чөлөөлөгдөж, үлдсэн 42 иргэний эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэж, иргэдтэй тохиролцох ажлыг НГА-аас зохион байгуулан ажиллаж байна. 29 зөвшөөрөлгүй байрлуулсан контейнер, дугуй засвар, сунгасан хашааг татуулах ажлыг зохион байгуулав.
  • Авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэхдээ үе шаттай буюу 6 дугаар сарын 10-наас 21-ний өдөр хүртэлх хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас баруун тийш Баганаран хүртэлх 1.7км авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж хуучин асфальтбетон  хучилтыг дахин боловсруулж, асфальтбетон  хучилт хийсэн.
  • Өнөөдрийн байдлаар Баганарангаас Толгойтын эцэс хүртэлх хэсгийн зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд тодорхой хэсгүүдэд газар чөлөөлөлт бүрэн хийгдээгүйн улмаас ажил гүйцэтгэх боломжгүйд хүрээд байна. Нийт ажлын явц 75 %-тай байна.

4.БЗД, 14-р хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажил

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД, 14-р хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Лорд Скай” ХХК, “Бумбат Даваа” ХХК-дын түншлэл гүйцэтгэж байна. 2017 оны үлдэгдэл ажил буюу трасс А-А1, А1-С-D хүртэлх хэсгийн цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, авто замын газар шорооны ажил, хашлага суулгах, цементбетон суурь хийх, суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг 06  сарын 13-наас 20-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн. Явган хүний замын ажил болон С-С1 трассын өнгө хучилтын ажил хийгдэж байна.

Ажлын явц 90%

 

В. Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн  арчлалт, ашиглалтанд хяналт тавих ажлын хүрээнд:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар 2017 онд нийслэлийн Замын сан болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар

  • Шинээр хийгдэх авто зам                                       9.7 км
  • Шинэчлэлт хийгдэх авто зам                                  1,6 км
  • Авто замын урсгал болон ээлжит засвар 25000 м2, 200 000 у/м
  • Гэрлэн дохио засвар                                                5 байршилд
  • Авто замын тэмдэглэгээ                                         62248 м2
  • Гүүр, хоолой, туннел засвар                                   7 байршил
  • Замын ус зайлуулах шугам, худгийн

засвар                                                                        13 байршил

  • Нийтийн тээврийн зогсоол                          13 байршилд
  • Хайс, тэмдэг, тоноглол                                            8 байршилд
  • Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй

байдлыг сайжруулах                                               16 сургууль

  • Худгийн таг өндөрлөх                                              100 ш зэрэг нийт 25.35 тэрбум

төгрөгийн өртөг бүхий 22 хэсэг төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Нийт ажлын явц 40%-тай хэрэгжсэн байна. Үүнд:

 

  1. Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх авто зам, замын байгууламж шинээр барих, шинэчлэлт хийх, засвар арчлалтын ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

 

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд төвийн 6, алслагдсан 2 дүүргийн орон сууцны хорооллын 9.7 км авто зам шинээр барих, 84 гудамж замд 25000 м2 нүхэн эвдрэл засварлах, 25 гудамж замд 200000 у/м хагарал засварлах, хотын гол болон туслах гудамж замуудын 41 байршлын орц, гарцны засварын ажил, хотын гол болон туслах гудамж замуудын арчлалтын ажил, хотын гол болон туслах 7 байршлын авто замуудын хөвөөний засварын ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд намрын улиралд хийх 10000 м2 нүхэн эвдрэлийн засвар, авто зам, явган замын зорчих хэсэг дээр байрласан 100 ширхэг шугам сүлжээний худгийн түвшин тааруулах, 7 байршлын гүүр, хоолой, туннелийн засварын ажил, 12 байршлын замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн ажил, хотын гол болон туслах гудамж замын тэмдэг хайс тоноглолын ажил, 3 уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, 49 гудамж замд авто замын тэмдэглэгээ хийх, хотын 16 ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил, 13 байршилд нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол гаргах ажил, магадлашгүй шуурхай ажилд нийт 25.35 тэрбум төгрөгийн 21 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийт ажлын явц 15%-тай байна. Үүнд:

  1. Хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажил
    • 84-н гудамж замд хийгдэх 25000 ам метр нүхэн эвдрэлийг засварлах 17 багц ажлыг гүйцэтгэхээр  шалгарсан байгууллагуудтай нийт 53 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, график төлөвлөгөө гаргуулан батлуулж, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин, гарсан зөрчил дутагдлыг цаг тухай бүрт нь арилгуулж, засварын ажлыг бүрэн дуусгаж байнгын ашиглалтад оруулан ажилласан байна. Ажлын гүйцэтгэл 100%

 

  • Гол болон туслах 25 гудамж,  замд хийгдэх 200000 у/м дагуу хөндлөн хагарлыг засварлах 8 багц ажлыг гүйцэтгэхээр  шалгарсан 8 гүйцэтгэгчтэй  2017 оны 05 дугаар сарын 18-наас 2017 оны 06 дугаар сарын 08-ны хооронд нийт 650.49 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, график төлөвлөгөө гаргуулан батлуулж, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин бүрэн дуусгуулж, барилга байгууламжийг хүлээн авах комисс ажиллуулан, байнгын ашиглалтад оруулсан байна. Ажлын гүйцэтгэл 100%
  • Төвийн 6 дүүргийн орон сууцны хороолол доторх авто замуудын нүхэн эвдэрлийг засварлах ажлын тоо хэмжээг гарган баталгаажуулж, ажлын задаргааг нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр батлуулж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулав. Холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан үнэлгээний хороонд өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр тендер зарлагдсан, сонгон шалгаруулалт хийгдэж байна. Ажлын явц 10%
  • Хотын гол болон туслах гудамж замуудын нийт 41 орц, гарцны эвдрэлийг засварлах 210 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын тоо хэмжээг гарган хянан баталгаажуулж, нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр батлуулж, холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан захирамж гаргуулахаар хүргүүллээ. Ажлын явц 5% -тай байна.
  • Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалтын ажлын тоо хэмжээг гарган хянан баталгаажуулж, ажлын задаргааг нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр батлуулж, Засаг даргын захирамж гаргуулсан. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот зөвлөмжийг үндэслэн УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-ноос 2017 оны 12 дугаар 01-ний хооронд 40 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/01-3 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.   Ажлын явц 10%.
  • Хотын гол болон туслах гудамж, замуудын 5000 м3 нийт 100 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий хөвөөний засварын ажлын тоо хэмжээг гарган хянан баталгаажуулж, нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр батлуулж, НЗДТГ-ын БТХэлтэст хүлээлгэн өгөв. Холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан захирамж гаргуулахаар хүргүүлээд байна. Ажлын явц 5%-тай байна.
  • Авто зам, явган замын зорчих хэсэг дээр байрласан шугам сүлжээний худгийн түвшин тааруулах ажлын тоо, хэмжээг гарган хянан баталгаажуулж, ажлын задаргааг Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр батлуулж, Засаг даргын захирамж гаргуулсан. Холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан, УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-наас 2017 оны 12 дугаар 01-ны хооронд 550 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/01-4 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан өдөр тутмын ажилд захиалагчийн хяналтыг тавин ажиллаж байна.

 

  1. Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажил:

Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудын засвар, шинэчлэлтийн ажлын задаргааг боловсруулж,  нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15 ны өдрийн А/137 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлуулан, ажлын зураг төсөл боловсруулах ажлыг зохион байгуулж, холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан НХААГ-т хүргүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар нийт ажлын явц 10%-тай байна. Үүнд:

  1. СХД, 30 дугаар хорооны барилгаас 31 дүгээр хорооны зам хүртэлх авто зам барилгын ажил: НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж 2017 оны 06 дугаар сарын 02 -нд тендер нээсэн. Үнэлгээ хийгдэж байна.
  1. СХД, 31 дүгээр хороо хүртэлх замаас зүүн тийш хуучин зам руу холбох авто зам барилгын ажил: НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж, 2017 оны 06 дугаар сарын 02- нд тендер нээсэн. Үнэлгээ хийгдэж байна.

 

  1. ЧД, 5 дугаар хороо, Бэтүб хийд орчмын 2 хэсэг зам барилгын ажил: НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж, 2017 оны 06 дугаар сарын 02- нд тендер нээсэн. Үнэлгээ хийгдэж байна.

 

  1. ЧД, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж, 19/3 дугаар байрны баруун талын замыг хойш нь холбож чулуун зам барих, Лааганы гудамжийг орон сууцны хорооллын замтай холбох, ЧД, 3 дугаар хороо, Барилгын коллежийн байр болон 23 дугаар байрны араар чулуун зам барилгын ажил:  НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж, 2017 оны 06 дугаар сарын 02-нд тендер нээсэн. Үнэлгээ хийгдэж байна.

 

  1. СБД, 8 дугаар хороо, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто зам барилгын ажил: НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж, 2017 оны 06 дугаар сарын 05-нд тендер нээсэн. Үнэлгээ хийгдэж байна.

 

  1. СБД, 1,2 дугаар хороо, Усны гудамжнаас зүүн тийш 31 дүгээр сургуулийн хойд талаар 28 дугаар байрны урд тал, 23 дугаар байрны хойд тал, 17 болон 15/1 байрны дунд хүртэлх, 31 дүгээр сургуулийн зүүн талаар Нарны зам хүртэл шинэ авто замын барилгын ажил: Авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх шилжүүлэх захирамж гарахаар төлөвлөгдөөд байна.

 

  1. СБД, 4 дүгээр хороо, Сайн ноён Намнансүрэнгийн гудамжнаас зүүн тийш 45 дугаар сургуулийн хойд талаар шинэ авто зам барилгын ажил: НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж, 2017 оны 06 дугаар сарын 02-нд тендер нээсэн. Үнэлгээ хийгдэж байна.

 

  1. БЗД, 1 дүгээр хороо, РЦНК-ийн урдуур Денверийн гудамжны гүүр хүртэлх авто зам барилгын ажил: Авто замын трассын газрын асуудал шийдэгдээгүй. Үүнээс үүдэн НХААГ-т сонгон шалгаруулалтын материал хүргүүлээгүй байна.

 

  1. БЗД, 5 дугаар хороо, Дүүргийн эмнэлгээс баруун тийш хорооны барилгын хойгуур Кино үйлдвэрийн замтай холбох шинэ авто зам барилгын ажил: НХААГ-с сонгон шалгаруулалт зарлаж 2017 оны 06 дугаар сарын 02 нд тендер нээсэн. Үнэлгээ хийгдэж байна.

 

  1. БЗД, 5 дугаар хороо, Амгалан амаржих эмнэлгийн орц гарц зам барилгын ажил: НХААГ-с сонгон шалгаруулалт зарлаж 2017 оны 06 дугаар сарын 05 нд тендер нээсэн. Үнэлгээ хийгдэж байна.

 

  1. Орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын доторх авто замын засвар шинэчлэлтийн ажил:

Төвийн 6, алслагдсан 2 дүүргийн орон сууцны хороолол дотор засварлах шаардлагатай авто замуудын судалгааг гарган, ажлын задаргааг нийслэлийн Засаг даргын А/137 тоот захирамжийн 2 дугаар хавсралтаар батлуулан, холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан НХААГ-т хүргүүлэв. Ажлын явц 15%

  1. Гүүр, хоолой, туннелийн засвар шинэчлэлтийн ажил

Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийх удирдамжийн дагуу гүүр хоолойд үзлэг хийж эвдрэлийн хэмжээг урьдчилсан байдлаар тодорхойлсон. Үзлэгийн дагуу 7 гүүр, хоолойн байгууламжид урсгал засвар хийхээр задаргаа боловсруулж, НЗД-ын А/144 тоот захирамжаар батлуулсан. Захирагчийн албанаас гүйцэтгэгчээр УБЗЗАГ ОНӨААТҮГ-ыг сонго шалгаруулж, нийт 7 ажилд гэрээ байгуулан захиалагчийн хяналт тавин ажиллалаа. Нийт ажлын явц 20%-тай байна.

  1. Авто замын тэмдэг, хайс тоноглолын ажил

Авто замын тэмдэг, хайс тоноглолын ажлын тоо хэмжээг гарган хянан баталгаажуулж, нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр батлуулж, Засаг даргын захирамж гаргуулсан. Нийт ажлын явц 30%

5.1 Зорчих хэсгийн тусгаарлах цацруулагчтай товруут тоноглол /Богд уулын арын зам, Баянзүрх, Эмээлт, Баруун турууны ШБТ/-ын ажил: УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-наас 2017 оны 10 дугаар 31-ны хооронд 53 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/02-3-1 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан өдөр тутмын ажилд захиалагчийн хяналтыг тавин ажиллаж байна. Ажлын явц 5%

5.2 Туузан хаалтын ажил: УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-наас 2017 оны 10 дугаар 31-ны хооронд 108 000 000 төг-гийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/04-2 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналтыг тавин ажиллаж байна. Ажлын явц 5%– тай байна.

5.3 Авто замын тэмдэгийн ажил: УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-наас 12 дугаар 31-ны хооронд 269 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/04-1 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. Ажлын явц 50%– тай байна.

 

5.4 Тэмдэг тоноглол, хайсны арчлалтын ажил: УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-наас 2017 оны 12 дугаар 31-ны хооронд 70 000 000 төг-гийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/04-3-2 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан график төлөвлөгөө гаргуулан батлуулж, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналтыг тавин ажиллаж байна. Ажлын явц 50%– тай байна.

 

  1. Авто замын тэмдэглэгээний ажил

Авто замын тэмдэглэгээний ажлын тоо хэмжээг  гарган хянан баталгаажуулж, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр батлуулж, НЗДТГ-ын БТХэлтэст хүлээлгэн өгч,нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулсан. Нийт ажлын явц 15%-тай байна.

Хоёр багц нийт 49 гудамж замд хийгдэх үргэлжилсэн шугам, тасархай шугам, зогс шугам, сум болон явган гарцын тэмдэглэгээний ажил багтсан.

  • Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний авто замын тэмдэглэгээний ажил: Холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 607 600 000  төсөвт өртөг бүхий ЗАА-2017/03 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. Ажлын явц: Чингисийн өргөн чөлөөнд хийгдэх тэмдэглэгээний ажлын гүйцэтгэл 70%, Энхтайваны өргөн чөлөөнд хийгдэх тэмдэглэгээний ажлын гүйцэтгэл 5%, нийт ажлын явц 13%– тай байна.
  • Замын хөдөлгөөн зохицуулах хэвтээ босоо тэмдэглэгээний ажил Багц-1:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/144 тоот эрх шилжүүлэх захирамжийн дагуу гүйцэтгэгчийг шалгуулах үнэлгээ хийгдэж байна. Ажлын явц 5%-тай байна.

  • Замын хөдөлгөөн зохицуулах хэвтээ босоо тэмдэглэгээний ажил Багц-2:

Нийслэлийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 16 ны өдрийн А/144 тоот эрх шилжүүлэх захирамжийн дагуу гүйцэтгэгчийг шалгуулах үнэлгээ хийгдэж байна. Ажлын явц 5%-тай байна.

Замын мэдээллийн сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх, тухайн онд гүйцэтгэсэн авто замын барилга, өргөтгөл шинэчлэлт, засварын ажлын талаарх мэдээллээр тухай бүрт нь баяжуулалт хийх, мэдээллийн сангийн мэдээллийг албан хэрэгцээнд ашиглах,  иргэд, байгууллагыг бодит мэдээллээр ханган ажиллаж байна.

Нийслэлийн авто зам, замын байгууламжийн чиглэлээр батлагдсан норм, норматив, стандартын бүртгэл мэдээллийг хөтлөн явуулах, сурталчлах, сургалт семинар зохион байгуулах, салбарын норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг салбарын батлагдсан хөтөлбөртэй уялдуулан шат дараатай шийдвэрлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

  1. IY. Байгууллагын үйл ажиллагааны

ил тод байдал

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын албан ёсны WWW.ROAD.UB.GOV.MN  сайтыг хариуцан,  мэдээ, мэдээллийг тогтмол шинэчлэн, иргэдийн мэдээлэл авах эрхийг ханган ажиллалаа. Эхний хагас жилийн байдлаар  тус сайтад үйл ажиллагааны фото зураг бүхий 112 мэдээ мэдээлэл, 21 видео мэдээ оруулсан байна.  Мөн цахим хуудасны “Ил тод байдал” цонхонд “Үзүүлэх үйлчилгээ” дэд цэс нээн тус газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээний мэдээллийг оруулав. Үүнд: Авто замын барилгын ажилд хэрэглэгдэх барьцалдуулагч материал, асфальтбетон, цемент бетон хольцын бүтцэд лабораторийн шинжилгээ хийх үнийн жагсаалт,  Авто зам, ногоон байгууламжийг сэтэлж, сүвэлж инженерийн шугам сүлжээ, орц гарц гаргахад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт, “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ыг оруулсан.

Хөрөнгө оруулалт, төсөв санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллаж, http://shilendans.gov.mn/org/4306?group=2&year=2017 цэсэнд Хөрөнгийн зардал, Төсвийн гүйцэтгэл,  Байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдэлийн тайлан, Аудитийн тайлангуудыг оруулсан.

www.shilendans.mn  цахим хуудаст:

а/ “Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр”-ийг тухай бүрт /сар бүрийн 8-ны дотор/ www.shilendans.gov.mn  цахим хуудсанд цаг хугацаанд нь шаардлагатай мэдээллийг шивж оруулан, мэдээлэх хэсэгт Газрын даргын баталсан нийт 13 тушаалыг оруулсан.

б/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдэл”-ийг тухай бүрт /сар бүрийн 8-ны дотор/ www.shilendans.gov.mn  цахим хуудсанд цаг хугацаанд шаардлагатай мэдээллийг шивж оруулан, мэдээлэх хэсэгт 10 мэдэгдэл, тайлбарыг оруулав.

в/ “Байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт”-ийг сар бүр тус тус shilendans.gov.mn  цахим хуудсанд нээлттэй, ил тод мэдээлэх хэсэгт бүтэц орон тооны мэдээллийг цаг тухайд нь оруулж ажиллаж байна.

г/ Хүний нөөцийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг ханган, road.ub.gov.mn цахим хуудаст ажилтан албан хаагчдын мэдээлэл, ажлын байрны тодорхойлолтыг оруулж, 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдөр сул ажлын байрны зарыг мэдээлж ажилласан. Мөн нийгмийн сүлжээнд “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар” пейж хуудсыг ажиллуулан байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар пейж хуудас 7036 лайк, 7024 дагагч,  НАЗХГ – Авто замын газар жиргээ 2132 дагагчтай болсон байна. Газрын даргын шинэ оны болон Сар шинийн мэндчилгээг бичиж, шинэчлэн оруулсан. Байгууллагын сайтыг шинэчлэх ажил хийгдэж байна.

Байгууллагын үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгааг нөөц бололцоондоо тулгуурлан эхний улиралд байгууллагын албан ёсны цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр авсан бөгөөд нийт 100 орчим хүн оролцсоноос, 29 хувь нь Маш сайн, 37 хувь нь Сайн, 21 хувь нь Дунд, 4 хувь нь Муу, 9 хувь нь Маш муу гэсэн үнэлгээ өгчээ. 2 дугаар улирлын судалгааг байгууллагын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр хийж, 284 хүнээс байгууллагын үйл ажиллагааны сэтгэл ханамжийн судалгаа авлаа. Иргэдийн ихэнх нь Нийслэлийн Авто замын салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын үр дүнг “хангалттай сайн байна” гэж үнэлсэн бөгөөд “Гэр хорооллын замыг сайжруулах, замын гэрэлтүүлгийг сайжруулах, бүтээн байгуулалтын хурдыг сааруулахгүй байх, замыг өргөтгөх, олон эгнээ болгох, мөн өөрийн оршин суугаа орчны замыг сайжруулах, тухайн орчинд авто болон явган хүний зам дээр гарч байгаа  зөрчил дутагдлыг засч залруулж өгөх, хамтран ажиллах саналуудыг гаргасан байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хийж буй ажил, бүтээн байгуулалтын талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд үнэн бодитоор, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. 2017 оны 1 дүгээр сарын 24-нд  “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг  нийслэлийн Иргэний танхимд танилцуулах үеэр MNB, UBS, TB-5, TB-9, TB-8, NTV, Star, MNC, MN-25, Eagle, Royal, SBN, C-1, Эх орон телевизүүдэд орлогч дарга Б.Индрагаар ярилцлага өгөх ажлыг зохион байгуулсан үйл явдлын мэдээ мэдээллийг Монголын мэдээ, Монголын үнэн, Ардчилал, Засгийн газрын мэдээ сонинууд болон сайтуудаар тараасан. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2-р сарын 2-ны өдөр зохион байгуулсан ажлын байрны “Нээлтэй өдөрлөг”-т оролцож,  хүний нөөцийн мэргэжилтэн П.Оюунчимэгийг MNB, UBS, Star, SBN телевизүүдэд яриа өгөх ажлыг зохион байгуулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан  “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтад НАЗХГ-аас танилцуулсан 2017 онд хийх авто замын ажлын танилцуулгыг хэвлэлд мэдээллийн байгууллагуудад тарааж, сурталчлах ажлыг хариуцан гүйцэтгэв. Нийт 17 сайтад 6 сонинд дэлгэрэнгүй мэдээлэл гарсан. SBN, NTV ирж сурвалжилсан.

4 дүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Яармагийн хуучин гүүрийг сэргээн засварлах, шинэ гүүр барих төслийн шав тавих ёслолоор эхэлсэн хаврын бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг MNB, UBS, TB-5, TB-9, TB-8, NTV, Star, MNC, MN-25, Eagle, Royal, SBN, C-1, Эх орон зэрэг телевиз, Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний шуудан, Өглөөний сонин, Ардын эрх, Үнэн, Ардчилал, Улс төрийн тойм сонинууд болон www.road.ub.gov.mn, www.ulaanbaatar.mn, www.news.mn, www.gogo.mn, www.ikon.mn  сайтууд болон олон нийтийн сүлжээгээр мэдээлж олон нийтэд хүргэсэн. Мөн Өнөөдөр сонинд “Монголын Авто замын өнөөгийн нөхцөл байдал” цуврал хэлэлцүүлэгийн эхний дугаарт материал бэлдэж өгсөн. 2 дахь дугаарт орлогч дарга Г.Баттогтохыг оруулсан.  Үндэсний шуудан, Засгийн газрын мэдээ, Өдрийн сонинд  тодруулга мэдээ өгч “ХУД-т хууль бусаар мод бургас тайрч байна”, “Гачууртын зам эвдэрлээ”, “Зуслангийн шинэ бродюрыг сольж байна”, “Яармагийн түр гүүрийг хааж, түгжрэл үүсгэж байна” гэсэн сөрөг мэдээллүүдэд хариу өгч www.road.ub.gov.mn, www.ulaanbaatar.mn, www.news.mn, www.gogo.mn, www.ikon.mn  сайтууд болон олон нийтийн сүлжээгээр мэдээлж олон нийтэд хүргэсэн. “Аяллын замын ажил зогслоо”, “Сод Монгол группээс болж Орбитын замын ажил зогсох нь” зэрэг мэдээ бичиж, нийгмийн сүлжээний баг болон сайтуудад тараасан.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  2017 оны 05 дугаар сарын 4-ний Пүрэв гарагийн  11:00-16:00 цагийн хооронд  Жанжин Д.Сүхбаатарын  талбайд амжилттай зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаярыг MNB, Eagle, NTV, MN-25, TB-5, LCN, Star, UBS, TM, SBN, MNC, Эх орон, ТВ-9, Royal, Монгол HD  телевизүүд, Өнөөдөр, Зууны мэдээ сонинд ярилцлага өгөх ажлыг зохион байгуулж, үйл явдлын мэдээ бичиж  хэвлэл мэдээллийн байгууллагуудад тарааж, www.road.ub.gov.mn, www.ulaanbaatar.mn, www.news.mn, www.gogo.mn, www.ikon.mn  сайтууд болон олон нийтийн сүлжээгээр олон нийтэд хүргэсэн. Мөн НАЗГ-ын удирдлагууд Замын урсгал засварын ажлын явцтай танилцах ажлыг MNB, TB-5, UBS, МҮОНР, Арслан.мн сайтууд дагаж явж сурвалжилсан бөгөөд үйл явдлын мэдээг сайтуудаар болон нийгмийн сүлжээгээр олон нийтэд хүргэв.

Нийслэлээс 2017 онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд  05 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарцын шав тавих ёслолыг MNB, Eagle, HTB, MN-25, TB-5, LCN, Star, UBS, TM, SBN, MNC, Эх орон, ТВ-9, Royal, Монгол HD  телевизүүд, Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний шуудан, Монголын үнэн, МонЦаМэ агентлаг, Монголын радио  нийт 26 хэвлэл, мэдээллийн байгууллага ирж сурвалжилсан.

Мөн Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321у/м болон Сонсголонгийн 289,4у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Баянзүрхийн гүүрийн шав тавих ёслолыг  MNB, Eagle, HTB, MN-25, TB-5, LCN, Star, UBS, TM, SBN, MNC, Эх орон телевиз, Өнөөдөр, Үндэсний шуудан сонин, сайтууд.  Сонсголонгийн гүүрийн шав тавих ёслолыг MNB, TB-5,  UBS телевиз, Өнөөдөр сонин, МонЦаМэ агентлаг болон сайтууд ирж сурвалжилсан.

Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай мэдээллийг 2 өдрийн өмнөөс эхлэн  UBS, MNB, TB-5 телевиз болон бусад хэвлэлээр зарласан. http://news.gogo.mn, eagle.mn, www.mongoliinmedee.mn, eduge.mn, www.mnb.mn, mminfo.mn, www.times.mn  гм

Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх замын хучилт хийх ажлын хүрээнд Замыг хэсэгчлэн хаах мэдээллийг олон нийтэд хүргэх Хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, MNB, Eagle, HTB, MN-25, TB-5, LCN, Star, UBS, TM, SBN, MNC, Эх орон, ТВ-9, Royal, Монгол HD  зэрэг 18 телевиз, Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний шуудан, Монголын үнэн, МонЦаМэ агентлаг, Монголын радио  зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллага ирж сурвалжилсан бөгөөд мэдээг бичиж, www.road.ub.gov.mn, www.ulaanbaatar.mn, www.news.mn, www.gogo.mn, www.ikon.mn  сайтууд болон олон нийтийн сүлжээгээр мэдээлж олон нийтэд хүргэсэн.

Халдвартын эцсээс Нарантуулын хойд хаалга хүртэл авто зам хаах тухай мэдээллийг хэвлэлээр зарлах ажлыг зохион байгууллаа. Байгуулллагын болон авто зам барилга, засварын ажлын фото зургуудыг авч, архив үүсгэн хадгалж байна. Эхний хагас жилийн байдлаар 7 нэгж болсон байна. Зам засвар болон барилгын ажилтай холбоотой хаагдаж байгаа замын мэдээллийг “Ухаалаг Улаанбаатар” аппликейшнд тухай бүрт нь тэмдэглэл оруулан ажиллаж байна.

Төсөв санхүүгийн ил тод байдал:

2017 оны 1-5 дугаар сарын  үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын тайлан, цалингаас бусад 5 сая төгрөгийн  гүйлгээ болон бусад мэдээллийг Шилэн дансны  хуулийн дагуу вэб сайтад оруулав.

Сар бүр байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын мэдээг дараа 1-ны дотор гарган, газрын даргаар батлуулан төрийн санд тушаан баталгаажуулсан мэдээг. “Шилэн дансны” /хуулийн 6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.2.6, 6.3.2, 6.3.3, 6.3.8/ заалтын хүрээнд Шилэн дансны цахим хуудсанд буюу www.shilendans.gov.mn оруулан шивсэн.

  Гурав. Санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд:

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд үндсэн данснаас анхан шатны баримтыг үндэслэн 580,645,529 төгрөгийн орлогын, 544,589,917 төгрөгийн зарлагын гүйлгээг хийж гүйцэтгэсэн байна.Нэмэлт данснаас  анхан шатны баримтыг үндэслэн 1,127,625,868 төгрөгийн зарлагын гүйлгээг хийж гүйцэтгэлээ. Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, анхан шатны баримтыг үндэслэн 10,244,362,954 төгрөийн орлого зарлагын гүйлгээг хийж гүйцэтгэсэн. Барьцаа данснаас анхан шатны баримтыг үндэслэн 741,168,232  төгрөгийн орлогын,  1,543,276,406 төгрөгийн зарлагын гүйлгээг хийж гүйцэтгэсэн байна.  Нийслэлийн Аудитын газар болон Дотоод аудитын албанаас хийгдэж байгаа хяналт шалгалтын ажлын материалыг цаг хугацаанд нь гарган өгөв.

2017 оны эхний хагас жилийн байдлаар үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө үндсэн орлогод 553,163.6 мянган төгрөг төлөвлөсөнөөс 541,442.1 мянган төгрөг орлого ба туслах үйл ажиллагааны орлого 359,407.7 мянган төгрөг төвлөрүүлэхээс 2017 оны 06 сарын 10-ний  байдлаар 26,797.9 мянган нийт 568,240.0 мянган төгрөгийн орлого төвлөрүүлээд  байна. Үүнээс:

Үндсэн үйл ажиллагааны орлого –541,442.1  мянган төгрөг

Үндсэн бус үйл ажиллагааны орлого- 568,240.0 мянган  төгрөг

Тендерийн материалын орлого төгрөг-1,520,000.0

2017 оны  хагас жилийн үйл ажиллагааны зардалд нийт  541,812.7 мянган төгрөг зарцуулсан ба үүнээс:

  1. Цалин хөлс, нэмэгдэл урамшуулалд -406,675.7 мянган төгрөг
  2. ЭМНД-д 79,503.8 мянган төгрөг
  3. Нийслэлийн татварт 31,125.2 мянган төгрөг
  4. Татаас санхүүжилт буюу / 1 удаагийн тэтгэмж/-д 10,591.6 мянган төгрөг
  5. Тэтгэвэрт гарсан 1 хүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж-2,814.6 мянган төгрөг
  6. Гэрэл цахилгааны төлбөрт – 7,515.5 мянган төгрөг
  7. Түлш халаалтын зардалд – 2,018.7 мянган төгрөг
  8. Ашиглалтын зардалд – 3,315.0 мянган төгрөг
  9. Шуудан холбооны зардалд – 3,323.8 мянган төгрөг

10.Нормын сүүнд –  203,7 мянган төгрөг

11.НД-ийн жирэмсний болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж

5,215.5 мянган  төгрөг

Бараа материалын зардалд 672.338.750 төгрөг

  1. Бичиг хэргийн зардалд – 5,200.2 мянган төгрөг,
  2. Авто машины сэлбэг хэрэгсэл болон бусад урсгал засварт 3,007.5 мянган төгрөг
  3. Тээвэр шатахууны зардалд – 5000,0 мянган төгрөг
  4. Шалган бүртгэх товчоо маягт хэвлүүлэх зардал /тасалбарт / 1,165.6 мянган төгрөг / тус тус зарцуулан ажилласан.

Үндсэн хөрөнгийн талаар : 2016 оны 11 сард авто тээврийн хэрэгсэл Соната -4 маркийн авто машиныг актлуулах санал өгсөнөөс 2017 оны 4 дүгээр сарын 14-ны Засаг даргын А/238 дугаар захирамжаар актлах, албан ажлын шаардлагаар Газрын даргын А/10 дугаар тушаалаар 2500,0 мянган төгрөгийн зургийн аппарат худалдаж авав, НӨХГазрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 37741,9 мянган төгрөгийн эргэлтийн бус хөрөнгийг данс бүртгэлээс хасав. НӨХГазраас 2016 оны өмч эзэмших гэрээний биелэлт дүгнэлтээр “ А ” үнэлгээ авсан байна. Нийслэлийн төсвийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөний дагуу Шалган бүртгэх товчоо нэгжид  355 000 000 төгрөгийг 2017 онд төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас эхний 5 сарын байдлаар 123 441 000 төгрөгийг төвлөрүүлж, биелэлт  106 %,  7 441 000 төгрөгийг  илүү төлөлттэй ажиллаж байна.   Авто зам ашигласны төлбөрийг 2017 онд 11 500 500 000 төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас эхний 5 сарын байдлаар 8 440 875 845  төгрөгийг нийслэлийн Замын санд төвлөрүүлэн ажиллалаа. Төлбөртэй зогсоолуудын  орлогоос замын санд 250 000 000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас эхний 5 сарын байдлаар 60 452 366   төгрөгийг нийслэлийн Замын санд төвлөрүүлсэн байна.  Материал шинжилгээний лабораторийн шинжилгээний  гэрээг 2017-01-01- ний өдрөөс  эхлэн 19 байгуулагатай  42 393 400 төгрөгийн гэрээ  байгуулж , нэхэмжлэхээр 20 байгууллагын 5 032 550 төгрөг, нийт 47 425 950 төгрөгийн орлого  орохоос 31 326 550 төгрөгийн орлого төвлөрүүлээд байна .Нийт гэрээ байгуулсан 19 гүйцэтгэгчээс  11 байгуулагын шинжилгээний дүгнэлт хариу гараагүй, байгуулагуудын төлбөр хийгдээгүй байна.

2016 оны Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн 7 аж ахуйн нэгжийн  үлдэгдэл 1,127.6 сая төгрөг нэмэлт дансаар орж ирснийг гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлэв.

Барьцаа данснаас 35 объектын 35 гүйцэтгэгчийн  1 896 426 406 төгрөгийн барьцаа хөрөнгийн  хуулийн дагуу данс бүртгэлд тусган холбогдох материал, актаар баталгаажуулан чөлөөлсөн.

Мөн 6 байршлийн зам замын байгууламжийн ажил дуусаж хүлээлгэн өгсөн объектоос 433 668 232 төгрөгийн  барьцаа хөрөнгө  авч бүртгэл тусган  2017 оны 06-13 ний байдлаар 4 864 167 646 төгрөгийн үлдэгдэлтэй ажиллаж байна.

Замын нөхөн сэргээлтийн ажлын талаар:

2017 оны хагас жилийн байдлаар замын нөхөн сэргэлтийн ажлаар нийт  26590,0 мянган төгрөгийн орлого төвлөрснөөс замын нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй байна.

  1. Y. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

Байгууллагын хэмжээнд нийт 53 төрийн жинхэнэ албан хаагчийн 2017 оны эхний хагас жилийн  үр дүнгийн гэрээ, 50 төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг дүгнэн ажиллалаа.

Хүний нөөцийг чадваржуулах чиглэлээр:

Япон улсын ОУБ “Өвсний үндэс” хөтөлбөрийн “Хүйтэн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага танилцуулах” семинарыг бүх инженер техникийн ажилтнууд болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлд танилцуулах арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан.

Мөн БЗХ-ийн дарга Ж.Даваасүрэн, Авто замын хяналтын мэргэжилтэн Ч.Батсайхан, М.Ганбаатар, Б.Амарсанаа, Б.Жаргалсайхан, гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн, лаборант А.Оюунчимэг нарыг мэргэшсэн инженер, инженерийн зэрэг олгох, сунгах сургалтад хамрагдахад байгууллагын зүгээс дэмжин, хамруулсан. А.Оюунчимэгийн мэргэшлийн зэргийн сунгалтын, ашиглалтын мэргэжилтэн Л.Гүнтэвсүрэн, Ч.Болорчулуун нарын “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах техник хэрэгсэл, тэмдэг, тэмдэглэгээнд тавирдах шаардлага, гэрэл ойлгогч материалын чанар шалгагчийн эрх олгох нь” сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Саулегүлийн худалдан авах ажиллагааны А-3 сургалтын зардалд нийт 675 000 төгрөгийг байгууллагын удирдлагын шийдвэрээр санхүүжүүлж, сургалтад хамрууллаа. Засгийн газрын тогтоолын дагуу Гамшгаас хамгаалах сургалтад байгууллагаа зохион байгуулан оролцов.

Ажиллагсдын ажиллах нөхцөлийг хангах чиглэлээр:

Байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, ажиллах нөхцлийг хангах ажлын хүрээнд гэрэл зургийн аппарат худалдан авч, албан ажилд ашиглаж байна.

Ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр:

Ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 2017 оны эхний хагас жилд нийт 11 418 230 төгрөгийг зарцуулсан. Үүнд:

–  Ажилтан албан хаагчдад хоол, унааны мөнгийг журмын дагуу олгож байна.

– Албан хаагчдыг нэгдсэн журмаар Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.

– Байгууллагын дотоод журмын дагуу 21 ахмад настанд  Сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлэн, 1 782 600 төгрөгийг зарцуулсан.

– Мөн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан өндөр настан П.Сүрэнжавт хүндэтгэл үзүүлэх арга хэжмээг зохион байгуулсан. /235500 төг/, Өндөр настан Д.Чулуунбаатарт 500 000 төгрөгийн буцалтгүй тусламж, ажилтан албан хаагчдын ар гэрийг дэмжих зорилгоор Г.Хасбаатарт 1 сарын цалинтай чөлөө, 1 000 000 төгрөгийн буцалтгүй тусламж, шинээр хүүхэдтэй болсон Э.Мөнх-Од, Б.Лхаасүрэн, Ч.Оюун-Эрдэнэ нарт 750 000 төгрөгийн, ар гэрийн гачигдал гарсан Ч.Болорчулуун, Т.Батбилэг нарын гэр бүлд 600 000 төгрөг, тэтгэвэрт гарсан 1 ажилтанд 3 050 130 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж нийт 6 135 630 төгрөгийн тусламжийг газрын даргын шийдвэрээр тус тус олгосон.

– Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан газрын ажилтан, албан хаагчдын нийт 140 хүүхдэд баяр хүргэн, 3500000 төгрөгийн бэлэг гардуулав.

– Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан ажлын амжилтаараа хамт олноо хошуучлан ажиллаж буй 27 ажилтан, албан хаагчийг төрийн дээд одон медаль, яам, нийслэлийн шагналд тодорхойлоод байна.

Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр:

Edoc албан хэрэг хөтлөлтийн системд 2017 оны эхний хагас жилд нийт 1339 албан бичиг ирсэн бөгөөд нийт албан бичгээс хариугүй 589, хариутай 750, хугацаандаа шийдвэрлэсэн 1025, хугацаа хэтэрч шийдвэрлэсэн 143, хугацаа хэтэрч шийдвэрлээгүй 2, шийдвэрлэх шатандаа байгаа 169 албан бичиг тус тус байна.

         2017 оны эхний хагас жилд нийт НАЗХГ-аас нийт 1097 албан бичгийг байгууллага, ААН, иргэнрүү явуулсан бөгөөд бүх албан бичгүүдийг хавсралтын хамт pdf байдлаар бүртгэн оруулж, илгээсэн.

Цахим архивын ажлын хүрээнд газрын даргын 2016 оны “А” тушаал болох 46 тушаал, “Б” тушаал болох 102 тушаалыг сканнердаж  Archieve Edoc  программд шивж бүртгэлжүүлсэн ба Нийслэлийн архивын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу цахимд бүртгэлд хянан шалгалт хийсэн.

Хэлтэс, нэгжүүдээс Аудит руу шалгахаар явсан баримтуудаас бусад 2016 онд хийгдсэн ажлын баримт болох нийт 276 хадгаламжийн нэгжийг архивт хүлээн авч бүртгэлд оруулсан.

2017 оны хөтлөгдөх хэргийн нэрийн жагсаалт гаргах төслийн саналыг авч боловсруулсан. Хадгалалтын хугацаа дууссан 2005 оноос 2012 оны хоорондох 155 /нэг зуун тавин тав / хэргийн 660 /Зургаан зуун жаран / хадгаламжийн нэгж баримтыг устгахаар бүртгэл үйлдэж Нийслэлийн архивын гзарт шалгуулахаар өгсөн. Мэргэжилтнүүдэд тухай бүр архивын баримтууд  шаардлагатай үед гарган өгч бүргтгэлжүүлж хүлээлгэн өгсөн мөн дотооод аудитын, үндэсний аудит, нийслэлийн аудитын  шалгахаар хүссэн шаардлагатай архивын материалуудыг хүлээлгэн өгсөн.

Өргөдөл, гомдол

2017 оны эхний хагас жилийн /06 дугаар сарын 9-ний/ байдлаар тус газарт www.smartcity.mn   программд нийт 271 өргөдөл, гомдол ирснээс шийдвэрлэлт  91 хувьтай байна. 60 өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа байна.

Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн 7. Үүнээс талархал 0, санал 12,  хүсэлт 183, гомдол 75, мэдэгдэл 1 байна.  Өргөдөл гомдлын хандалт нь Захиргаа санхүүгийн хэлтэст 56, Зам барилга хяналтын хэлтэст 21, Засвар ашиглалтын хэлтэст 112, Бодлого зохицуулалтын хэлтэст 70 өргөдөл шилжиж  очсон байна. Мөн Төрийн үйлчилгээгээр хандаж авто замд орц гарц зогсоолын талбай шинээр гаргах хүсэлт 31, Инженерийн шугам сүлжээний ажил хийх хүсэлт 13 ирсэн байна.

 

  1. YI. БУСАД

Хууль, эрх зүйн чиглэлээр: Төрийн жинхэнэ албан тушаалын сул ажлын байрны захиалгыг Нийслэлд дэх Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлснээр  5 ажлын байр нээлттэй зарлагдсан. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэн, томилогдсон Б.Мөнх-Эрдэнэ, Ж.Золбаяр, Д.Заансүх, Б.Ширэндэв, Д.Дашдаваа нарыг хуулийн дагуу томилох ажлыг зохион байгуулсан. Тус газрын Удирдах ажилтны сул орон тоог төрийн жинхэнэ албан хаагчдаас нэр дэвшүүлэн томилуулах тухай саналыг НТАСЗөвлөлд хүргүүлснээр сонгон шалгаруулалт явагдаж, орлогч дарга  Б.Индра, БЗХ-ийн дарга Ж.Даваасүрэн, ЗАХХ-ийн дарга Б.Цэрэнсодном, ЗБХХ-ийн дарга Б.Бум-Эрдэнэ нар томилогдсон. Мөн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс Б.Саулегүл, Ө.Төрбат, Э.Мөнх-Од, П.Бержан, Ж.Бахберген нарыг томилуулахаар ТАСЗөвлөлд холбогдох баримт бичгийг албан тоотоор хүргүүлээд байна.

Нийт 92 төрийн албан хаагчийн албан тушаалын үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл 6 ажилтанд шинээр олгох, ээлжийн амралтын хуваарийг газрын даргын тушаалаар батлуулан мөрдөн ажиллаж байна.

Газрын даргын 2017 оны “Ёс зүйн хорооны бүрэлдхүүнийг шинэчлэн батлах” тухай А/16 дугаар тушаал батлагдаж, Ёс зүйн хорооны дүрмийг шинэчлэхэд саналаа өгөөд байна. ТАЗ-ийн ТАХ-ийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланд ажиллаж байгаа болон шинээр томилогдсон, чөлөөлөгдсөн ажилтнуудын мэдээллийг шивж оруулан, оны эцсийн байдлаар 98 ажилтан, албан хаагчийн мэдээлэл, үндсэн болон нэмэгдэл цалин хөлс урамшуулал болон бусад мэдээллийг шивж, шинэчлэн, баяжуулж, ТАЗ-ийн нэгдсэн цахим санд болон цаасаар НЗДТГазарт хүргүүлсэн. Тайлант хугацаанд боловсон хүчний томилгоотой холбоотой ажлаас чөлөөлсөн 4, томилсон 12, албан тушаал өөрчилсөн  7 тушаалын төслийг боловсруулан батлуулав. Газрын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар 2017 оны Хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна. ХАСХОМ гаргах нийт 13 албан тушаалтны ХАСХОМ-ыг хянах, бүртгэх, баталгаажуулах ажлыг хугацаанд нь зохион байгуулж, ХАСХОМ-1, ХАСХОМ-2 тайланг НЗДТГазарт хүргүүлсэн.

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад хамрагдан, байгууллагын ТЗ-6 ангилалаас дээш ХАСХОМ мэдүүлэгч нарт мэдээлэл хүргэн, 2016 оны ХАСХОМ-ыг бүртгэн, баталгаажуулж ажилласан.

УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг байгууллагын мэдээллийн самбарт тавьж, сурталчилан ажиллаж байна. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай Авлигатай тэмцэх газраас хийсэн шалгалтын удирдамжийн дагуу 2015-2017 оны шаардлагатай судалгааг гарган өгч, материалуудыг цаг тухайд хүргүүлж ажилласан. Мөн Нийслэлийн Аудитын газраас хийгдсэн 2016 оны гүйцэтгэлийн аудитын шалгалтад холбогдох мэдээ, мэдээллийг цаг тухайд гарган өгч ажилласан. 2017 оны А/17 дугаар тушаалын  дагуу Байгууллагын Стратегийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна.

Цаг үеийн ажлын онцлогтой хийгдсэн ажлууд:

  1. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн шав тавих ёслолыг зохион байгуулав.
  1. БНХАУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх ЗЦГ-ын ойролцоо барих гүүрэн гарцын төслийн шав тавих ёслолыг зохион байгуулав
  2. БНХАУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн Баянзүрхийн гүүрийн шав тавих ёслолыг зохион байгуулав.
  3. БНХАУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн Сонсголонгийн гүүрийн шав тавих ёслолыг зохион байгуулав.

 

ТАЙЛАН НЭГТГЭСЭН:

МЭРГЭЖИЛТЭН                                                      Ц.МӨНХТУЯА

ХЯНАСАН: ЗАХИРГАА САНХҮҮГИЙН

ХЭЛТСИЙН ДАРГА                          Э.ЭРДЭНЭСАЙХАН

ТАНИЛЦСАН:НИЙСЛЭЛИЙН АВТО

ЗАМЫН ГАЗРЫН ДАРГА                                 Ж.ТОГТОХБАЯР

 

 

 

2017.07.05