Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хамт олон Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

563

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор санаачлан, хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хамт олон нэгдэж, Сонгино-Хайрхан дүүргийн 24 хороо, Баруун салааны Бумбатын рашаан орчимд чацаргана, улиас, хайлаас зэрэг олон төрлийн 100 гаруй мод, сөөгийг тарилаа.