Нийслэлийн авто замын газрын үйл ажиллагааны 2016 оны эхний хагас жилийн тайлан

2179

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

I БҮЛЭГ. Бодлогын зорилтын хэрэгжилтийн талаар

  • Монгол улсын Засгийн газрын 2012-2016оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг 04 дүгээр сарын 30-ны байдлаар гарган, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт тус тус албан тоотоор хүргүүлж, тайлагнасан./биелэлтийн дундаж 60,0 хувь/
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эхний хагас жилийн байдлаар гарган НЗДТГ-ын ХШҮХэлтэс болон НЗД-ийн Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт тус тус тайлагнасан. /биелэлтийн дундаж 76,1 хувь/

II. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН

ЗОХИЦУУЛАЛТЫН ҮР ДҮН

  • Монгол улсын Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн тогтоол, хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нийслэлийн авто замын салбарыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтийг 06 дугаар сарын 10-ны байдлаар гарган”L-monitoring программ”-д орууланхугацаанд нь тайлагнасан.
  • Салбарын Сайдтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн байгуулсан “Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг нэгдүгээр улирал болон хагас жилийн байдлаар Зам тээврийн яам, НЗДТГ, ЗААлба, НЗД-ын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт тус тус хүргүүлсэн. /биелэлтийн дундаж 77,1 хувь/
  • Оны эхний хагас жилийн байдлаар байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр батлагдсан Нийслэлийн Засаг даргын 36 захирамжийг бүртгэн хяналтанд авч, файл үүсгэн хэрэгжилтийг “L-monitoring программ”-дтайлагнан ажиллаж байна.
  • Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтын хэрэгжилтийг 1 улирал, хагас жилийн байдлаар гарган хугацаанд нь НЗДТГ,  НЗД-ын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт тус тус хүргүүлэв. /биелэлтийн дундаж 43,0 хувь/. Мөн Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчийн нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтоос хариуцан хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хэрэгжилтийг сар, улирлаар тайлагнан ажилласан.
  • 2016 оны эхний хагас жилийн www.smartcity.mn цахим сангаар нийт 564 өргөдөл, гомдол ирснээс 505-ыг шийдвэрлэж, 59-ыг шийдвэрлэх шатандаа явж байна. Шийдвэрлэлт  89.5 хувьтай байна. Шийдвэрлэлтийн дундаж хугацаа 15 хоногтой байна.

Тайлант хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/12, А/67, А/439 дугаар захирамжуудын дагуу газрын даргын 2016 оны А/01, А/07, А/16 тушаалуудаар авто замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдан ажилласан.Тайлант хугацаанд нийт 102 хөрөнгө оруулалтын ажлын 48694935024  төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнд:

  • Монгол улсын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 8 төсөл арга хэмжээний 21376453539 төгрөгийн,
  • Концессын гэрээгээр 2 төсөл арга хэмжээний 6,093,185,045  төгрөгийн,
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 7 төсөл арга хэмжээний 8066782094 төгрөгийн,
  • Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 13158514345төгрөгийн,
  • Зохиогчийн хяналтын гэрээ7 ажил дээр48921547 төгрөгийн гэрээг тус тус байгуулсан

III. Байгууллагын үйл ажиллагааны үр дүн

Нийслэлийн Авто замын газраас 2016 онд улсын төсөв, Хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессын гэрээгээр шинээр 33,3 км авто зам, 745 у/м гүүр барих, 61,3 км авто зам, 84 у/м гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн 146 тэрбум төгрөгийн ажлыг 70 хувьтай гүйцэтгэж байна.

А. Авто зам, замын байгууламжийн зураг төсөл

 боловсруулах ажлын хүрээнд:

Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага батлагдсан ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2016 нийгэм эдийн засгийн зорилт болон бусад бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр тусгагдан хийгдэж буй ажлуудын зураг төслийг хянан, биелэлтийг ханган ажлуудад хяналт тавьж ажиллаа.

            Нийслэлийн замын сангийн хөрөнгөөөророн сууцны хороолол доторх18авто зам, замын байгууламжийн зураг төслийн ажлаас 3 ажлын зураг төслийн ажлыг хүлээн авч ЗАХХэлтэст хүлээлгэн өгсөн. Зам барилгын ажилд тендер зарлагдсан. /ажлын явц 100%/. 3 ажлын зургийн даалгавар батлагдсан.Түлхүүр гардуулахаар сонгон шалгаруулалт явагдаж гүйцэтгэгч шалгарсан.Зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа. /ажлын явц 50%/ 6 ажлын зургийн даалгавар батлагдсан. Түлхүүр гардуулахаар сонгон шалгаруулалтын шатанд явж байна. /ажлын явц 80%/  5 ажлын зургийн даалгавар батлагдсан. Түлхүүр гардуулахаар тендер зарлагдсан байгаа. Үнэлгээний шатанд явж байгаа. /ажлын явц 0%/ 1 ажлын зургийн даалгавар батлагдсан. Түлхүүр гардуулахаар сонгон шалгаруулалт явагдаж гүйцэтгэгч шалгарсан. /ажлын явц 20%/

Нийслэлийн төсвийн хөрөнгөөрнийт 24 төсөл арга хэмжээ хэрэгжихээсУлаанбаатар хотод шинээр 212 км авто зам барьж, 350 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд хийх нийт 2 ажлын зураг төслийн ажил дууссан. Зураг төслийг хүлээн авч зам барилгын хяналтын хэлтэст хүлээлгэн өгсөн. /Биелэлт 100%/, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудад гудамж зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлэгийн инженерийн нарийвчилсан зураг төслийг тухайн газрын батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн боловсруулах нийт 21 ажлаас 1 ажлын авто замын зураг төсвийг хүлээлгэн өгсөн /Биелэлт 100%/, 20 ажлын зургийн даалгавар боловсруулан Нийслэлийн гэр хорооллын газарт хүргүүлсэн. Зураг төслийн ажил эхлээгүй. Гүйцэтгэгч сонгон шалгаруулах шатанд явж байна. /Ажлын явц 0%/, “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих 1 төсөл арга хэмжээний зураг төслийн ажлыг гүйцэтгэсэн. Экспертизийн шатанд хянагдаж байгаа. /Ажлын явц 80%/

Нийслэлийн өмчийн концессын зүйл жагсаалтаар нийт 18авто зам өргөтгөн шинэчлэн ажлыг зохион байгуулахаас 16 ажил нийслэлийн өмчийн концессийн зүйл. Зарлагдаагүй. /ажлын явц 0%/, 1 ажлын тендер зарлагдсан. /ажлын явц 30%/, ажлын зураг төслийг УБТЗ-ийн ТБЗЗТ-өөр гүйцэтгүүлж экспертизийн шатанд явж байна. /ажлын явц 70%/

Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх нийт 3 төсөл арга хэмжээний2 авто замын зураг төслийг хүлээн авч техникийн тодорхойлолт болон бусад холбогдох материалыг үнэлгээний хороонд хүргүүлсэн. /ажлын явц 40%/, Улаанбаатар хотод шинээр 212 км авто зам барьж, 350 км авто замыг шинэчлэх ажлын хүрээнд 1 авах авто замын барилгын ажил зураг төслийн дагуу хэрэгжсэн.(биелэлт-100%)

Монгол улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих 1 зураг төслийн ажил дууссан. Зураг төслийг хүлээн авч зам барилгын хяналтын хэлтэст хүлээлгэн өгсөн.(биелэлт-100%)

БНХАУ-ын Эксим банкны экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх нийт 2 төсөл арга хэмжээний гүүрийн схемийг эцсийн байдлаар батлагдах шатандаа явж байгаа. /ажлын явц 10%/

Б. 2015-2016 оноос он дамжин  хэрэгжиж байгаа

арга хэмжээний хүрээнд:

  1. Чингэлтэйн гудамж 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км авто замыг өргөтгөл шинэчлэлтийн ажлыг“Экспресс зам” ХХК-тай 2015-07-29-нд 4707860602 төгрөгийнгэрээ байгуулан ажил эхэлсэнч тендерт оролцогчдоос гомдол гарч, ажлыг  тодорхой хугацаанд зогсоосонтой тул хугацааг 2016-06-15 хүртэл сунгасан.2015 онд нийт ажлын 40 орчим хувь хийгдэж,2016 онд хийгдэх ажлын график, төлөвлөгөөг баталж, 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлыг эхлүүлэн хяналт тавин ажилласнаар ажлыг 100% дуусгасан.

  1. Дамбадаржаагийнуулзвар-Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил: 2015 онд авто замын ажлыг 3 багц болон гүүрийн ажил, шугам сүлжээний ажлыг тус бүр 1 багц болгож, нийт 5 багц ажилд 5 байгууллагатай 23 993 882 465 төгрөгийнгэрээ байгуулан ажиллаж 2015 онд нийт ажил 93%-тай хэрэгжсэн. Үүнд:
  • “Тэгш плант ХХК”, “Эрдэнэ зам” ХХК-ийн түншлэлгүйцэтгэсэн Багц-1:ПК0+000-ПК5+000. Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл 5,0 км авто замын ажил 100%.
  • “Төгс зам” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Багц-2:ПК5+000-ПК9+600. Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4,6 км авто замын ажил 80%.
  • “Наранбулаг Хан” ХХК-ийнгүйцэтгэсэн Багц-3.ПК9+600-ПК16+350. Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэл 6,75 км авто замын ажил 100%.
  • “Мотор сервис” ХХК-ийн гүйцэтгэсэн Багц-4: Шаргаморьтын 50 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил 100%.
  • “Офис констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Багц-5: Авто замын гэрэлтүүлэг болон авто замын трасст орсон 0,4-10 кВ-ын ЦДАШ-ыг зөөх ажил 90%-тай хэрэгжсэн.

2016 онд “Төгс зам” ХХК-ийнхийгдэх ажлын график, төлөвлөгөөг гарган батлуулж, 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлыг эхлүүлэн 100% дуусгасан.

  1. Баянзүрх дүүрэг, Монел орчмын 0,8 км авто замын 456 669 338  төгрөгний өртөг бүхий барилгын ажил гүйцэтгэх гэрээг“Төгс үржих зам” ХХК-тай байгуулан ажилласан. Газар чөлөөлөлтөөс шалтгаалан 0.5 км авто замын зураг төсөвт өөрчлөлт оруулан,  замын зорчих хэсэг нь 7м өргөн 2 эгнээ, хоёр  талаар 1,5 м өргөнтэй явган хүний замын ажил хийгдсэн. Ажлын явц 95%-тай дуусах шатандаа байна.
  2. Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан Хамгаалахын сургууль орчимд хийгдэх авто замын барилгын ажил /А хэсэгчилсэн талбай дахь 510 у/м/: “Баганат өргөө” ХХК, “Цүүрдэн” ХХК-ийн түншлэлд 592 687 760 төгрөгийн гэрээг байгуулсан. Барилгын ажлын гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 18-нд дүгнэж гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл сунган ажилласнаар энэ оны 06 дугаар сарын 07-нд ашиглалтад өгсөн. Барилгын ажлын явц 100%.

  1. БЗДүүргийн 8,16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан Хамгаалахын сургууль орчимд хийгдэх авто замын /Б хэсэгчилсэн талбай 245 м/  ажлын тендер шалгаруулалт зарлагдаагүй байна.
  2. Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх VII хорооллын  1,2 км авто замын барилга угсралтын ажил: “Гүнтэлмэн” ХХК, “Бэрэн групп” ХХК-ийн түншлэл гүйцэтгэхээр 2 031 535 706 төгрөгийн гэрээ байгуулсан. 2014 онд нийт ажлын 10%, 2015 онд 47%-ийн ажил хийгдсэн. Үлдэгдэл ажлыг 2016 оны 6-р сарын 20-нд гүйцэтгэж дуусахаар барилгын ажлын гэрээг сунгаж 90%-тай хэрэгжиж байна.

В. 2016 онд шинээр хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хүрээнд:

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 69 гудамж замд 17900м2 нөхөөс, 23 гудамж замд 143800 у/м заадас засвар, 5 дүүргийн орон сууцны хорооллын авто замын шинэчлэлтийн ажил болон засвар, арчлалтын нийт 16.6 тэрбум төгрөгийн12 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн 66%-тай хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Хотын гол болон туслах авто замуудын засвар, арчлалт
  • 62 гудамж замд үзлэг хийж ажлын тоо хэмжээ, хийгдэх ажлын задаргаа гаргаж, Хотын ерөнхий менежерийн 2016-03-16-ний А/36 тоот тушаалаар батлуулсан.
  • Тендер шалгаруулалт ЗАА дээр зохион байгуулагдаж байна. Үүнд:
  • Нөхөөс, гагнаасны 24 багц ажил, Засвар, арчлалтын 13 багц ажилд гэрээ байгуулах зөвлөмжийг үнэлгээний хорооноос ирүүлсэн.
  • Засвар, арчлалтын 3 багц ажлын тендер зарлагдаагүй байна.
  • 69-н гудамж замын 17900 м2 нөхөөсний 16 багц ажилд шалгарсан 16 байгууллагатай нийт 1051609278 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж 100% дуусгасан.
  • 23-н гудамж замын 143800 у/м заадасны 8 багц ажилд шалгарсан 8 байгууллагатай нийт 501479981 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж 100% дуусгасан.
  •  БЗД, 06 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн талаар явсан авто замыг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох 20 м авто замын ажилд УБНэгтгэлтэй 16800000 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж 100% дуусгасан.
  • БЗД, Нарантуул ОУХТөвийн хойд хаалганаас Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудал хүртлэх 0.3 км дайрган хучилттай авто замын ажилд УБНэгтгэлтэй 8700000 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж 100% дуусгасан.
  • С.Зоригийн гудамжийг зүүн тийш Чин ван Чагдаржавын гудамжтай холбох 75 м авто амын ажилд УБНэгтгэлтэй 32200000 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж 100% дуусгасан.
  • СХД Баруун салааны уулзварт 80 м авто замын ажилд Танкштелле ХХК тай 43886458 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж 100% дуусгасан.
  • ХУД Нисэхийн гэр хорооллын 250 м авто замын хучилтыг хүчитгэх ажилд Оч Наран ХХК тай 100000000 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж 100% дуусгасан.
  • Гол гудамж замуудын орц, гарцны засварын ажилд УБНэгтгэлтэй 250000000 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж 100% дуусгасан.
  • Олимпийн гудамжны зогсоолыг засварлах ажилд Хайдро проект ХХК тай 38358604 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж 100% дуусгасан.
  • Авто замын хашлаганы засвар, арчлалтын ажилд УБНэгтгэлтэй 50000000 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж бүрэн дуусгасан.
  • СБД 2-р хороо 29-р байр орчмын авто замын засварын ажилд Төгс зам ХХК тай 99975015 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж 100% дуусгасан.
  • Сангийн яам орчмын авто замын засварын ажилд Нарны үүсгэл ХХК тай 49997065 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж 100% дуусгасан.
  • Хотын гаднах авто замуудын өвлийн цас, мөсний цэвэрлэгээний ажилд УБНэгтгэлтэй 70000000 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж байна.
  • Нийт ажлын явц 95%-тай хэрэгжиж байна.
  1. Орон сууцны хороолол, гэр хорооллын доторх авто замуудын засвар, өргөтгөл шинэчлэлт, борооны ус зайлуулах шугамын ажил
  • Төвийн 6-н дүүргийн орон сууцны хороолол дотор засварлах шаардлагатай авто замуудын судалгааг холбогдох дүүргүүдээс албан бичгээр авсан. Замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх орон сууцны хорооллын доторх авто замын задаргаа НЗДТГ-ын СБТХэлтэс болон ЗАА дээр хийгдсэн. Үүнд:
  • Баянгол дүүрэгт 11 байршилд 4.130,0 сая төгрөгийн зам засвар, борооны усны шугам сүлжээ засварлах
  • Баянзүрх дүүрэгт 6 байршилд1.461,0 сая төгрөгийн зам засвар
  • Хан-Уул дүүрэгт 1 байршилд 350.0 сая төгрөгийн зам засвар
  • Чингэлтэй дүүрэгт 1 байршилд 500.0 сая төгрөгийн зам засвар
  • Сонгино-Хайрхан дүүрэгт 1 байршилд 981.4 сая төгрөгийн зам засварын ажил хийхээр төлөвлөгдсөн.
  • Холбогдох дүүргүүд болон ЗАА дээр гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагаа явагдаж байна. Үүнд:
  • Баянгол дүүрэгт 11 байршилд хийгдэх засварын ажлыг 10 багц болгон тендер шалгаруулалт явуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж зөвлөмж ирүүлсэний дагуу гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж байна. Ажил 75%-тай хэрэгжиж байна.
  • Баянзүрх дүүрэгт 6 байршилд хийгдэх засварын ажлын тендер шалгаруулалт явагдаж 4 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж зөвлөмж ирүүлсэний дагуу гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж байна. Ажил 75%-тай хэрэгжиж байна.
  • Хан-Уул дүүрэгт 1 байршилд хийгдэх засварын ажлын тендер шалгаруулалт явуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж зөвлөмж ирүүлсэний дагуу гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж байна. Ажил 25%-тай хэрэгжиж байна.
  • Чингэлтэй дүүрэгт 6 байршилд хийгдэх засварын ажлыг 1 багц болгон тендер шалгаруулалт явуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж зөвлөмж ирүүлсэний дагуу гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж байна. Ажил 100%-тай хэрэгжсэн.
  • Сонгино-Хайрхан дүүрэгт 1 байршилд хийгдэх засварын ажлын тендер шалгаруулалт явуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж зөвлөмж ирүүлсэний дагуу гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж байна. Ажил 45%-тай хэрэгжиж байна.
  • Нийт ажлын явц 65%-тай хэрэгжиж байна.
  1. Авто замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, камер, техник хэрэгсэл шинээр тавих ажил
  • Гэрлэн дохио суурилуулах ажлын задаргааг Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй зөвшилцөн боловсруулж Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4-р сарын 01-ны А/261 тоот захирамжаар батлуулсан. Нийт 9-н байршилд гэрлэн дохио байрлуулахаар төлөвлөсөн.
  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар дээр тендер шалгаруулалт зохион байгуулагдаж 9-н ажилд 3 байгууллагатай гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэний дагуу нийт 692500603 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж 100% хийгдэж дууссан. Үүнд:
  • СХД 1-р хорооллын 34-р байрны арын 3 замын уулзварын гэрэл дохио
  • СХД ЭТӨЧ 5-р баазын урд уулзварын гэрэл дохио
  • БГД Хасбаатарын гудамж 13-р сургуулийн арын замд гэрэл дохио
  • СХД Баянхошууны авто зам, Баруун салаа, Зүүн салааны уулзварт гэрэл дохио
  • БГД ЭТӨЧ 25-р эмийн сангийн автобусны буудлын явган гарцын гэрэл дохио
  • БЗД Доржийн гудамж, Кино үйлдвэрийн зам руу салдаг уулзварын гэрэл дохио
  • ХУД Морингийн зам, Буянт ухаа 1 хорооллын баруун урд уулзварын гэрэл дохио
  • БЗД Амгалангийн авто зам, 62-р цэцэрлэгийн урд гарцын гэрэл дохио
  • ЧД ЭТӨЧ Энхтайван найрамдалын ордоны урд талын явганы гарцын гэрэл дохио
  1. Гүүр, хоолой, туннеллийн засвар шинэчлэлтийн ажил
  • Гүүр, хоолойн үзлэгийг хийж тоо хэмжээ гаргасан.
  •  Хийгдэх ажлын задаргаа гаргаж, Хотын ерөнхий менежерийн 2016-04-14-ний А/51 тоот тушаалаар батлуулсан.
  • Батлагдсан задаргааны дагуу 6-н ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагаа ЗАА дээр зохион байгуулагдаж зөвлөмж ирүүлсэн.
  • Шалгарсан 6-н байгууллагатай гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн.
  • Нийт ажлын явц 75% тай хэрэгжиж байна. Үүнд:
  • Явган хүний 3-н гүүрэн болон 1 нүхэн гарцын засвар арчлалтын ажил графикийн дагуу хийгдэж байна.
  • Энхтайвны гүүрийн засвар арчлалтын ажил 100% хийгдэж дууссан.
  • Их тэнгэрийн гүүрийн засвар арчлалтын ажил 100% хийгдэж дууссан.
  • Зайсангийн гүүрийн засвар арчлалтын ажил 100% хийгдэж дууссан.
  • Яармагийн гүүрийн засвар арчлалтын ажил 100% хийгдэж дууссан.
  • Москва хорооллын урд талын 36 у/м хос гүүрийн засвар, арчлалтын ажил 25% тай хийгдэж байна.
  1. Авто замын тэмдэг, хайс тоноглолын ажил
  • Хийгдэх ажлын задаргаа гаргаж, Хотын ерөнхий менежерийн 2016-05-06-ний А/67 тоот тушаалаар батлуулсан.
  • Тендер шалгаруулалт ЗАА дээр зохион байгуулагдаж 11-н багц ажилд УБНОНӨААТҮГ-тай гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэний дагуу нийт 500000000 төгрөгний өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж байна.
  • Нийт ажлын явц 90%-тай хэрэгжиж байна. Үүнд:
  • Шинээр хийгдэх замын тэмдгийн ажил – 80%
  • Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд уулзвараас MN-25 суваг телевизийн хойд уулзвар хүртэл хайс суурьлуулах – 100%
  • Энхтайвны өргөн чөлөөнд Зүүн 4 замын уулзвараас Арслантай гүүр хүртэл замын хойд хэсэгт хайс суурьлуулах – 60%
  • Энхтайваны өргөн чөлөөнд 32-р байрнаас Цамбагарав хүртэл замын урд хэсэгт хайс суурьлуулах – 0%
  • Сөүлийн гудамжинд хайс суурьлуулах – 100%
  • Барсын зүүн уулзвараас Нарны гүүр хайс суурьлуулах – 100%
  • Мэдээллийн тэмдэг суурьлуулах – 10%
  • Тэмдэг, тоноглолын арчлалтын ажил – 50%
  • Хайс нөхөн суурьлуулалт, арчлалтын ажил – 20%
  • Хурд сааруулагч – 0%
  • Замын дохионы шон /тумбэ/ – 10%
  1. Авто замын тэмдэглэгээний ажил
  • Хийгдэх ажлын задаргаа гаргаж, Хотын ерөнхий менежерийн 2016-04-14-ний А/51 тоот тушаалаар батлуулсан.
  • Тендер шалгаруулалт ЗАА дээр зохион байгуулагдаж, 17-н замын хэвтээ тэмдэглээний ажилд УБНОНӨААТҮГ-тай гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэний дагуу 873100000 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж байна.
  • 31-н замын хэвтээ тэмдэглээний ажлыг 18 багц болгон тендер шалгаруулалт явуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж зөвлөмж ирүүлсэний дагуу 17 байгууллагатай нийт 619035033 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулсан.
  • Нийт 48-н гудамж замын 50186 м2 хэвтээ тэмдэглээний ажил 95%-тай хэрэгжиж байна.
  1. Багануур дүүргийн авто замын засварын ажил:
  • Дүүргээс ирүүлсэн саналыг газар дээр нь судлан үзэж, засварын ажлын жагсаалтыг зөвшилцсөн
  • Багануур дүүрэг дээр тендер шалгаруулалт явагдаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэний дагуу Өргөн говь ХХК-тай гэрээ байгуулж байна.
  1. Багахангай дүүргийн авто замын засварын ажил:
  • Багахангай дүүргийн ЗДТГ-аас ирүүлсэн ажлын задаргааг зөвшилцөн тоо хэмжээ гаргасан.
  • Багахангай дүүрэг дээр тендер шалгаруулалт явагдаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэний дагуу Өргөн говь ХХК-тай 22944343 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж 100% хийж гүйцэтгэж дууссан.
  1. Налайх дүүргийн авто замын засварын ажил:
  • Дүүргээс ирүүлсэн саналыг газар дээр нь судлан үзэж, засварын ажлын жагсаалтыг зөвшилцсөн
  • Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт дүүрэг дээр явагдаж байна.Гүйцэтгэгч шалгараагүй байна
  1. Нийтийн тээврийн хэрэгслэлийн зориулалтын зогсоол гаргах ажил
  • Хийгдэх ажлын задаргааг Замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газартай зөвшилцөн боловсруулж Хотын ерөнхий менежерийн 2016-03-16-ний А/36 тоот тушаалаар батлуулсан.
  • Зураг төсвийг Классик роуд ХХК-иар хийлгэсэн.
  • УБН ОНӨААТҮГ-тай шууд гэрээ байгуулах зөвлөмжийг үнэлгээний хорооноос ирүүлсэний дагуу 14 зогсоолын ажилд УБН ОНӨААТҮГ-тай 300 сая төгрөгний өртөг бүхий гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн.
  • Ажлын явц 75%-тай хэрэгжиж байна.
  1. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн сервер сүлжээ шилэн кабель, тоног төхөөрөмжийн засварын ажил
  • Хийгдэх ажлын задаргааг Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй зөвшилцөн боловсруулж Хотын ерөнхий менежерийн 2016-03-16-ний А/36 тоот тушаалаар батлуулсан.Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт ЗАА дээр явагдаж байна.
  1. Магадлашгүй ажил:
  • Нийслэлийн засаг даргын 2016 оны А/322-р захирамжаар СБД-ийн орон сууцны хорооллын доторхи 7-н байршилд 362 сая төгрөгний зам засвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр батлагдсан.
  • Гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагаа ЗАА дээр явагдаж гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэний дагуу 6-н байгууллагатай гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж 100% гүйцэтгэсэн. Үүнд:
  • СБД 4-р хороо Цэрэндоржийн гудамж, 18,20-р байрны орчмын орон сууцны хороолол доторхи авто замын шинэчлэлтийн ажилд Кристалл Хилл Капитал ХХК-тай 68764340 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж 100% гүйцэтгэсэн.
  • СБД 4-р хороо Цэрэндоржийн гудамж, 62-р байрны орчмын орон сууцны хороолол доторхи авто замын шинэчлэлтийн ажилд Голден дрийм ХХК-тай 78635875 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж 100% гүйцэтгэсэн.
  • СБД 4-р хороо Цэрэндоржийн гудамж, 65,67,68-р байрны орчмын орон сууцны хороолол доторхи авто замын шинэчлэлтийн ажилд Голден дрийм ХХК-тай 70976190 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж 100% гүйцэтгэсэн.
  • СБД 4-р хороо Цэрэндоржийн гудамж, 48,46,45,42-р байрны орчмын орон сууцны хороолол доторхи авто замын шинэчлэлтийн ажилд Нью сит рөүд ХХК-тай 17819694 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж 100% гүйцэтгэсэн.
  • СБД 2-р хороо Усны гудамж, Аса циркийн зүүн талд байрлах 1а,2б байрны урд талын авто замын засварын ажилд Мөнх өргөө ХХК-тай 34800000 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж 100% гүйцэтгэсэн.
  • СБД 3-р хороо Усны гудамж, Аса циркийн баруун хойд талд байрлах авто зогсоолын шинэчлэлтийн ажилд Эм Эн Ай Жэй ХХК-тай 51015952 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж 100% гүйцэтгэсэн.
  • СБД 2-р хороо Усны гудамж, Б.Ренчингийн гудамжны авто замын засварын ажил, ЕБС-ийн 31-р сургуулийн хойд талын авто замын шинэчлэлтийн ажилд Эс И Зэт Эй Эм ХХК-тай 34788011 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж 100% гүйцэтгэсэн.
  1. Замын ус зайлуулах шугам худын засвар: Батлагдсан задаргааны дагуу 6-н ажлыг 4 багц болгон гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагаа ЗАА дээр зохион байгуулагдаж зөвлөмж ирүүлсний дагуу гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан. Үүнд:

– СБД, Чагдаржавын гудамжнаас Нэгдүгээр төрөх рүү эргэдэг уулзвар орчмын борооны ус зайлуулах шугамын угсралт, ЧД, 5-н буудлын автобусны зогсоолын ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэгч “Вэллмайнт вотер” ХХК-тай гэрээ байгуулсан. Нийт ажлын явц 70 хувь.

  1. ХУД, 5-р хороо, ХААН банкны салбараас хойш 0,5 км авто замыг гэр хорооллын доторхи авто замыг сайжруулах чиглэлээр барих ажил:   “Анандын зам” ХХК-тай538 478 888 төгрөгийн гэрээ байгуулан ажилласан. Уг ажил замын зорчих хэсэг нь 6 м өргөн 2 эгнээ, 2 талдаа 1.5 м өргөн явган хүний зам, замын гэрэлтүүлэгтэй гүйцэтгэсэн. Ажлын явц 100% байна.

Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн  арчлалт, ашиглалтанд хяналт тавих ажлын хүрээнд:

  1. Авто зам, замын байгууламжийн хийц хэсгийг өөрчлөх асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэх, ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллах: Нийслэлийн засаг даргын А/306 дугаарзахирамжаар “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах” журмын дагуу авто замаас орц гарц, зогсоол гаргах  хүсэлт ирүүлсэн 64 иргэд, аж ахуйн нэгжийн асуудлыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж 21  газарт зөвшөөрөл олгосон.
  2. Нөхөн сэргээн засварлаж хэвийн байдалд оруулах нөхцөлтэйгээр зам сэтлэх зөвшөөрөл олгох, ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллах:
  • Авто зам сэтлэх хүсэлт гаргасан 53 аж ахуйн нэгжээс 7 аж ахуйн нэгжид авто зам сэтлэх зөвшөөрөл, 12 иргэн аж ахуйн нэгжид авто зам сүвлэх зөвшөөрөлийг тус тус  олгож 34 хүсэлтийг техникийн нөхцөл батлагдсан ажлын зураг төсөл дутуу үндэслэлээр татгалзсан хариу өгсөн.
  • Авто замын нөхөн сэргээлтийн ажлын зардал болох 59 013 625 төгрөгийг төрийн сангийн 200051051 тоот дансанд байршуулж 7 байршилд нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн.
  1. Зам, замын байгууламжийн ашиглалтанд байнгын хяналт тавин, “Авто замын тухай” хууль, дүрэм, журам, тогтоолыг зөрчиж байгаа иргэд аж ахуйн байгууллагатай хариуцлага тооцох, хууль бус үйлдлийг таслан зогсоох хэвийн байдалд оруулах талаар НМХГ, ЗЦГ-тай хамтран ажиллах
  • Дугуй худалдааны төв Шар хадны замаас зөвшөөрөлгүй орц гарц гаргаж байх явцад БЗД-ийн ахмад Ганбаттай очиж хийгдэж буй ажлыг зогсоож хуулсан явган замыг хэвийн болгож хяналт тавьж ажилласан.
  •  Зуслангийн чиглэлийн авто буюу Эрдэнэ зам ХХК-ийн хэсэгт туузан хайс мөргөж ЗТО хэрэг гарсныг СБД-ийн Замын цагдаагийн хэлтэст мэдэгдэн буруутай этгээдээр эвдсэн хайсыг засуулж хэвийн болгуулсан.
  • Сүхбаатарын гудамжинд зөвшөөрөлгүй зогсоол гаргаж байх явцад СБД-ийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэн таслан зогсоож хэвийн болгосон.
  • Бөхийн өргөөний урд 22А байрны хойд засварын газар зөвшөөрөлгүй орц гарц гаргасан асуудлыг ЗЦГ болон НМХГ-т мэдэгдэн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.
  • Доржийн гудамжинд дугуй  засварын газар зөвшөөрөлгүй орц гарц гаргасан асуудлыг ЗЦГ болон НМХГ-т мэдэгдэн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.
  • Нийслэлийн гол гудамж замуудад даац хэтрүүлэн хайрга, шороо тээвэрлэх явцдаа асгаж байгаа асуудлыг таслан зогсоож арга хэмжээ авах тухай УБХотын цагдаагийн газарт албан тоот хүргүүлсэн.
  •  Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Лааганы гудамжинд хийгдэж буй ажлын  нөхөн сэргээлт дутуу хийгдснийг холбогдох байгууллагад нь мэдэгдэл хүргүүлсэн.
  • Натур төвийн урд Иргэн Болдын  36 айлын орон сууцанд гадна цахилгааны шугам татах зорилгоор авто зам зөвшөөрөлгүй сэтэлснийг хэвийн байдалд оруулсан.
  • Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтанд хяналт тавих, шалгалт хийх нэгдсэн удирдамжийн дагуу ”Авто замын тухай”хууль, дүрэм, журам, тогтоолыг зөрчиж байгаа иргэд аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлага тооцох, хууль бус үйлдлийг тасалан зогсоох хэвийн байдалд оруулах талаар ЗЦГ болон Нийтийн тээврийн газартай хамтран ажиллаж үзлэг шалгалтыг 2016 оны 03 дугаар сарын 20-нээс 04 дүгээр сарын 20-ны  хооронд 8 удаа зохион байгуулж нийт 96 тээврийн хэрэгсэлийг шалгаж ачаа тээвэрлэлт, техникийн ерөнхий шаардлага зөрчсөн жолоочид торгууль ноогдуулж тээврийн хэрэгслийг газар дээр нь зөрчлийг арилгуулж ажилласан.
  • Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтанд хяналт тавих, шалгалт хийх нэгдсэн удирдамжийн дагуу ”Авто замын тухай”хууль, дүрэм, журам, тогтоолыг зөрчиж байгаа иргэд аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлага тооцох, хууль бус үйлдлийг тасалан зогсоох хэвийн байдалд оруулах талаар ЗЦГ болон Нийтийн тээврийн газартай хамтран ажиллаж үзлэг шалгалтыг 2016 оны 03 дугаар сарын 20-нээс 04 дүгээр сарын 20-ны  хооронд 8 удаа зохион байгуулж нийт 96 тээврийн хэрэгсэлийг шалгаж ачаа тээвэрлэлт, техникийн ерөнхий шаардлага зөрчсөн жолоочид торгууль ноогдуулж тээврийн хэрэгслийг газар дээр нь зөрчлийг арилгуулж ажилласан.

Г. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй

төсөл арга хэмжээний талаар:

  1. ХУД, 7-р хороо, 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1,2 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр  “Тэргүүн Саруул Зам” ХХК ажиллаж байна. Одоогийн байдлаар газар шорооны ажил 35%, замын хашлага суурилуулах ажил 30%, инженерийн шугам сүлжээний ажил 10%, барилга угсралтын нийт ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байна.

  1. Их Монгол улсын гудамжны 2.1 км авто замын ажил.“Тотал инж” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-ийн түншлэлтэй 2016 оны 03 дугаар сарын 31-нд гэрээ байгуулагдан 04 дүгээр сараас ажлыг эхлүүлэн 2 сар гаруйн хугацаанд 2,5 км урт 14 м өргөн, дугуйн болон явган зам, борооны ус зайлуулах шугам, гадна гэрэлтүүлгийнажлыг бүрэн дуусгаж, ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

  1. Богд Хан уулын арын 17,1км авто замын гэрэлтүүлгийн ажил.

“Гэгээн цайдам” ХХК-ийн гүйцэтгэж буй 242-536 шонгийн ажил багц-2-н ажил гэрэлтүүлгийн шон суурилуулах,кабель шугам татах холболт хийх, гэрэлтүүлэгч суурилуулах ажлууд хийгдсэн. Гэрэлтүүлгийн тэжээлийн 3ширхэг КТПН-ийн комисс ажиллаж хүлээлгэж өгсөн.  Ажлын явц 95%, “ДМТМ Трейд” ХХК гүйцэтгэж буй 1-241шонгийн ажил багц-1н ажил гэрэлтүүлгийн шон суурилуулах,кабель шугам татах холболт хийх,гэрэлтүүлэгч суурилуулах ажлууд хийгдсэн. Ажлын явц 90%.

 

Д .Нийслэлийн төсвөөс шилжих хөрөнгөөр

хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

  1.  Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6.44 км авто замын ажил. Тус замын гүйцэтгэгч байгууллагаар “Ялгуусан” ХХК шалгаран 2015 оны 08 дугаар сарын 30-нд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Өнгөрсөн онд 54 орчим хувийн гүйцэтгэлтэй ажил нь хийгдсэн, 2016 оны 03 дугаар сараас ажлыг үргэлжлүүлэн 95%-ийн гүйцэтгэлтэй дуусах шатанд явна.
  2. БНХАУ-ын Эксим банкны экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих Замын Цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих ажлын зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р групп” компани, зөвлөх үйлчилгээний хяналтыг “Ростов” ХХК хяналт тавьж ажиллаж байна. Гүүрийн схемийг эцсийн байдлаар батлах шатанд явж байгаа. /ажлын явц 10%/.
  3. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл: Зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р групп” компани, зөвлөх үйлчилгээний хяналтыг “SRP” ХХК ажиллаж байна. Гүүрийн схемийг эцсийн байдлаар батлах шатанд явж байгаа./ажлын явц 15%/