Нийслэлийн авто замын хөгжлийн газрын үйл ажиллагааны 2016 оны жилийн эцсийн тайлан

2451

I. Бодлогын зорилтын хэрэгжилтийн талаар

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг Даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг Даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн 2016 нийгэм эдийн засгийн зорилт болон бусад бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр тусгагдан хийгдэж буй ажлуудын зураг төслийг хянан, зам барилгын ажлуудын биелэлтийг ханган, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.

Агуулга

Нэгдүгээр бүлэг:

Бодлогын зорилтын хэрэгжилт………………………………………………….2

Хоёрдугаар бүлэг:

Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үр дүн……………2-9

Гуравдугаар бүлэг:

Байгууллагын үйл ажиллагааны үр дүн……………………………………..9-42

Дөрөвдүгээр бүлэг:

Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал…………………………..42-43

Тавдугаар бүлэг:

Дотоод ажил……………………………………………………………………………..43-49

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

I. Бодлогын зорилтын хэрэгжилтийн талаар

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг Даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг Даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн 2016 нийгэм эдийн засгийн зорилт болон бусад бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр тусгагдан хийгдэж буй ажлуудын зураг төслийг хянан, зам барилгын ажлуудын биелэлтийг ханган, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.

Мөн нийслэлийн авто замын мэдээллийн сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх, тухайн онд гүйцэтгэсэн авто замын барилга, өргөтгөл шинэчлэлт, засварын ажлын талаарх мэдээллээр баяжуулалт хийх, нийслэлийн авто замын мэдээллийн санд орсон авто замын сүлжээний талаарх мэдээллийг албан хэрэгцээнд ашиглах,гадныбайгууллага, иргэдийг энэ чиглэлийн бодит мэдээллээр ханган ажиллав.

Нийслэлийн авто зам, замын байгууламжинд холбогдолтой норм, норматив, стандартын бүртгэл мэдээллийг хөтлөн явуулах, сурталчлах, сургалт семенар зохион байгуулах, салбарын норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг салбарын батлагдсан хөтөлбөртэй уялдуулан шат дараатай шийдвэрлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.

II. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН

ЗОХИЦУУЛАЛТЫН ҮР ДҮН

            Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр холбогдох бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллаж, биелэлтийг нэгтгэн боловсруулах ажлын хүрээнд:

  • МУ-ын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн 2016 оны эдийн засаг, нийгмийн зорилт, Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 135 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 6/27, 2011 оны 7/66, 2013 оны 40 дүгээр тогтоол, 2015 оны 32/33 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/57, А/301, А/546,2016 оны А/67, А/439, А/551, А/658 дугаар захирамж зэрэг бодлогын баримт бичгүүдэд УБ хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр тусгагдсан ажлуудын хэрэгжилтийг ханган ажиллав.
  • 2016 оны 10 дугаар сарын 27-нд Зам, тээврийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын 2016-2020 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн загварт авто замтай холбоотой хэсгийн саналыг боловсруулж, НЗДТГ-т хүргүүлсэн.
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоо, хөгжлийг дэмжих, үндэсний хөтөлбөр”-т байгууллагын инженер техникийн ажилчдаас санал авч нэгтгэн Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст 2016 оны 05 сарын 04-ны өдрийн 5/674 тоот албан бичгээр өгсөн.
  • Нийслэлийн Засаг даргын А/43 тоот захирамжинд тусгагдсаны дагуу байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж, Нийслэлийн Онцгой байдлын газраар батлуулж, танхимын болон талбайн үзүүлэх сургалтад хамтран ажиллав.
  • “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/736 тоот захирамж” Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг сайжруулах, гадаад орны авто зогсоолын менежментийн тэргүүн туршлагыг нутагшуулах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж  ажиллалаа. Ажлын хэсгээс нийслэлд  одоо байгаа болон цаашид төлөвлөх боломжтой авто зогсоолыг дараах үндсэн 3 төрөлд ангилж, судлан фото зургуудыг хавсаргаж, байршил тус бүрээр бэлдсэн танилцуулгыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Үүнд:
  • Ил зогсоол /Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайд байгуулагдсан газар дээрх задгай ил зогсоол/
  • Давхар зогсоол /Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайд газар дээр байгуулагдах олон давхар гараж бүхий авто зогсоолын байгууламж/
  • Тохижилт бүхий газар доорх зогсоол /Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайд болон СӨХ-ны талбайд байгуулагдах тохижилт бүхий  газар доорх зогсоол/ хамаарна
  • Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 458 дугаар тогтоолын хүрээнд: Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.5км авто замын зураг төсөлд санал өгч ажилласан. /2016.05.02-ны 5/651 тоотоор хариу өгсөн. Улиастайн гүүрээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.5км авто замын зураг төслийн ажлыг зохион байгуулан гэрээт хугацаанд хяналт тавин хүлээн авсан.
  • “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/183 тоот тушаал”-ын дагуу Японы “ЖАЙКА” байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, чадавхижуулах” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг сайжруулах зорилгоор УБ хотын зам, явган хүний зам, гарц, гүүрэн гарцад үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдаж хамтран ажиллалаа. Төслийн үр дүнг ХНХЯ-аас 2016 оны 12 сарын 03-нд тайлан тавьсан.
  • Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах авто зам, замын байгууламжийн төсөл арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, НЗДТГ-ын Стратегийн төлөвлөлт, бодлогын хэлтэст хүргүүлсэн.
  • Нийслэлийн Эдийн засаг, нийгмийн 2017 оны зорилтод тусган хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, НЗДТГ-ын Стратегийн төлөвлөлт, бодлогын хэлтэст хүргүүлсэн.
  • Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/633 дугаар захирамжаар байгуулагдсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдах авто замын сүлжээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд баримталж ажиллах ажлуудыг тодорхойлж, 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн. Мөн тус хөтөлбөрийг батлахтай холбогдсон үе шатны хэлэлцүүлэг, хуралд оролцож НИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн удирдлагуудын саналыг тухай бүрт тусган тодотгож, батлуулав.
  • Нийслэлийн 2017 оны Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдах авто зам, замын байгууламжийн ажлуудыг тодорхойлж, 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн. Мөн тус үндсэн чиглэлийг батлахтай холбогдсон үе шатны хэлэлцүүлэг, хуралд оролцож НИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн удирдлагуудын саналыг тухай бүрт тусган тодотгож, батлуулах ажлыг зохион байгуулж ажилласан.
  • Ойрын болон дунд хугацаанд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, НЗДТГ-ын Стратегийн төлөвлөлт, бодлогын хэлтэст хүргүүлсэн.
  • Хандивлагч орнуудын зөвлөлдөх уулзалтын хүрээнд санал болгох дараах авто зам, замын байгууламжийн төслүүдийн талаарх танилцуулгыг боловсруулж, эцсийн байдлаар нэгтгэн НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн.Үүнд:
  • Нарантуулын гүүрэн гарц
  • Баруун 4 замын уулзварт баригдах олон түвшний огтлолцол
  • Ард Аюушын гудамжны авто зам болон олон түвшний огтлолцол
  • Хотын баруун чиглэлийн паралель зам
  • Морингийн давааны авто замаас Авто худалдааны цогцолборын авто замтай холбогдох 6км авто зам, 310 у/м гүүр
  • Улаанбаатар хотын төвийн болон зүүн бүсийн борооны ус зайлуулах төв магистрал шугам
  • Гадна тойруугийн гол гудамж замын төсөл
  • Ази, Европын дээд хэмжээний XI уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод дараах авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зам барилгын ажилд шаардагдах хөрөнгийг тодорхойлж, төслийн танилцуулга, засгийн газрын хурлын тэмдэглэл, Засгийн газрын тогтоолын төслийн хамт боловсруулан Зам тээврийн яаманд хүргүүлсэн. Үүнд:
  • Гандийн гудамжны 1.6км авто замын шинэчлэл;
  • Яармагийн гүүрнээс “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх 13.7км  болон Богдхан уулын арын 17.1км авто замын гэрэлтүүлэг
  • Энхтайваны гүүрний зүүн талын туслах замаас Сөүл ресторан, Хүүхдийн паркийн дундуур Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0,98км авто замын зураг төсөл, барилгын ажил;
  • Зайсангийн гудамжнаас Жапан таун хотхон хүртэлх 0.75км авто зам;
  • Баянмонгол хорооллын урд талын 1.1км авто замын шинэчлэлтийн ажлууд болно.

Төслийг хэрэгжилтийг зохион байгуулах тухай ЗГ-ын 2016 оны 53-р тогтоолыг гаргуулах ажлыг зохион байгуулсан.

  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дугаар салбарыг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Драгон төвийн гаднах зам талбайн шинэчлэлт болон зогсоолын хөрөнгийг шийдвэрлүүлэх саналын төслийг бэлтгэж, төслийн танилцуулга боловсруулж, НЗДТГ-ын Стратегийн төлөвлөлт, бодлогын хэлтэст хүргүүлэн НЗД-ын 2016 оны А/280 дугаар захирамжаар батлуулав.
  • АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд Яармагийн товчооноос Жаргалантын ам хүртэлх хатуу хучилттай авто зам, Чингисийн хүрээнд хийгдэх 400 автомашины  зогсоолын төслийн танилцуулга, Засгийн газрын хурлын тэмдэглэл, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэх ЗГ-ын 2016 оны 263-р тогтоол гаргуулах ажлыг зохион байгуулсан.
  • Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн  төслийн санал,  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр  2017 онд хэрэгжүүлэх зам, замын байгууламжийн төслийн саналыг НЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн.
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төслийн санал, Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх зам, замын байгууламжийн төслийн саналыг тус тус боловсруулж НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн.
  • 2017 оны Нийслэлийн төсөв батлахтай холбогдуулан НИТХ-ын “Аз жаргалтай хот” хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Санхүү, төсөв, эдийн засгийн хороо, Байгаль орчин, экологийн хороо, Гэр хорооллын хөгжлийн хороо, Өргөдлийн хороодыг авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээний танилцуулга, мэдээллээр хангаж ажиллав.
  • 2016 онд Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх орон сууцны доторх авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг удирдлагаас өгсөн чиглэлийн хүрээнд тодорхойлж, НЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлсэн.
  • Гол болон туслах гудамж, замуудыг ашиглалтын бэлэн байдал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 22 гудамж зам, 3 товчооны авто замын засварын ажлыг ЗАХХ-ын тодорхойлсон тоо хэмжээ, төсөвт өртөгт үндэслэн танилцуулга бэлтгэж, Нийслэлийн удирдлагуудад танилцуулсан. Тус ажлын хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд засварын ажлын техникийн тодорхойлолтыг боловсруулж өгсөн.
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгч бүр 20.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тойрогтоо хийх болсонтой холбогдуулан 45 төлөөлөгчтэй холбогдож санал авсан. Мөн төлөөлөгчдийн саналын хүрээнд хэрэгжүүлэх ажил, шаардагдах хөрөнгийг тодорхойлж, НИТХ-д танилцуулсан.
  • Зам, тээврийн яамны Стратегиийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газарт 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 5/880 тоот албан бичгээр “Авто замын салбарын норматив баримт бичгийг боловсронгуй болгох сан”-гийн хөрөнгөөр Нийслэлийн Авто замын газраас 2016, 2017 онд боловсруулах норм, стандартын ажлын саналыг холбогдох мэрэгжилтнүүдээс авч нэгтгэн санал хүргүүлсэн. Зам тээврийн салбарын стандартыг шинэчлэн боловсронгуй болгох хөтөлбөрийн 2016-2020 оны төлөвлөгөөнд тусгуулсан.
  • Нийслэлийн 2016 оны хөрөнгө оруулалтаар хэрэгжих авто зам, замын байгууламжийн зураг төслүүдийг НАЗХГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд өгсөн.
  • Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг судлан нэмэлтээр оруулах шаардлагатай авто зам, замын байгууламжийн трассыг өгч, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналаа бэлтгэн боловсруулж хүргүүлсэн.
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2016 онд шинээр баригдах авто зам, гүүрэн гарц болон  өргөтгөн шинэчлэхээр төлөвлөж буй авто замын жагсаалт, байршлын тойм зураг болон замын трассыг цахим хэлбэрээр бэлтгэж хүргүүлсэн.
  • 2016 оны Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих авто зам, замын байгууламжийн ажлын зураг төслийг НХААГ-т хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтанд тусгагдсан 42 ажил байгаагаас тендер зарласан ажлуудын зураг төсөл холбогдох материалыг бүрдүүлэн хүргүүлсэн.
  • Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газарт Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн өргөтгөл шинэчлэлтийн ажил болон Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 40 обьектын авто замын трассыг цахим хэлбэрээр бүрэн хүргүүлсэн.

Авто зам, замын байгууламжийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх, баяжуулах

  • Улс, нийслэлийн болон Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй авто замын зураг төсөл 2016 онд нийт авто зам, замын байгууламжийн 23 багц ажлын зургийн 150 хавтаст материал, цахим байдлаар нийт 9 ширхэг CD-ийг PDF, DWG файлаар болон техникийн нөхцөл ба магадлалын ерөнхий дүгнэлтийг хүлээн авсан.
  • Нийслэлийн 2016 оны хөрөнгө оруулалтаар хэрэгжих авто зам, замын байгууламжийн зураг төслүүдийг НАЗХГ-ын ИТА-дад шилжүүлсэн.
  • Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг судлан нэмэлтээр оруулах шаардлагатай авто зам, замын байгууламжийн трассыг өгч, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналаа бэлтгэн боловсруулж хүргүүлсэн.
  • Улаанбаатар хотын явган хүний зам, дугуйн замын мэдээ мэдээллийг НӨХГ болон НЕТГ-аас холбогдох мэдээ мэдээллийг нэгтгэн боловсруулж Авто замчин залуучуудын холбоо болон Монголын Үндэсний Радио телевизд хүргүүлэв.
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2016 онд шинээр баригдах авто зам, гүүрэн гарц болон  өргөтгөн шинэчлэхээр төлөвлөж буй авто замын жагсаалт, байршлын тойм зураг болон замын трассыг цахим хэлбэрээр бэлтгэж хүргүүлсэн.
  • Улаанбаатар хотын 2016 оны авто зам, гүүрийн байгууламжийн өргөтгөл шинэчлэлт засварын ажлын явцыг НАЗГ-ын хяналтын инженерүүдээс авто замын бүртгэл мэдээллийн картыг хүлээн авч байна. Мөн 2015 оны Улсын комисс ажилласан зам замын байгууламжийн обьектуудын байнгын ашиглалтанд хүлээн авах актыг хүлээн Нийслэлийн өмчийн хөрөнгөд бүртгүүлсэн./100%/
  • 2015-2016 онд Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн ажилд улсын комисс ажилласан обьектуудын гүйцэтгэлийн зураг төслийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын бүртгэл мэдээллийн хэлтэст шилжүүлсэн байна.
  • Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газарт Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн өргөтгөл шинэчлэлтийн ажил болон Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 40 обьектын авто замын трассыг цахим хэлбэрээр бүрэн хүргүүлсэн.
  • Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцоолох 2015 оны ажилд Улаанбаатар хотын авто замын сүлжээний мэдээллийн сангийн материалыг бэлтгэн хүргүүлэв.
  • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу мэдээллийн сангийн  холбогдох мэдээлэл болон 2015-2016 онд өргөтгөл шинэчлэлт хийх, шинээр барих зам, замын байгууламжийн  зураг төсөлтэй холбогдох зургийн тодруулга, мэдээллийг тухай бүрт гарган өгч, 40 хүнд тодруулга өгсөн.
  • Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хот байгуулалалтын Дундын мэдээллийн сан байгуулах” тухай төсөлд хамтран ажиллаж Нийслэлийн нутгийн захиргааны 7 байгууллага хамтран мэдээллийн сангийн файлаа нэгтгэн гаргахаар бэлтгэл ажлыг хангаж 8 журмын төсөлд санал хүргүүлж, программ хангамжийг авсан байна.
  • 2011-2015 оны зураг төслийн даалгаврыг ангилан ялгаж Газарзүйн мэдээллийн системд баяжилт хийсэн.
  • Нийслэлийн 2016 оны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн авто зам, замын байгууламжийн обьектуудыг байгууллагын мэдээллийн санд бүртгэлжүүлж, гүйцэтгэлийн зураг төслийг Нийслэлийн хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн.
  • Нисдэг камер буюу дроноор дараах авто замууд дээр бичлэг хийж мэдээллийн санд баяжилт хийв. Үүнд:
  • БЗД, 14-р хороо, Зүүн 4 замын уулзвар
  • ЧД, 2-р хороо, Баруун 4 замын уулзвар
  • БЗД, 26-р хороо, Хүнүүгийн гудамж
  • ХУД, 4-р хороо, Яармагийн гүүр ба кемпийн зураглал
  • ХУД, 15-р хороо, Гандигийн гудамж
  • ЧД, 2-р хороо, Гэсэр сүмийн уулзвар
  • БГД, 5-р хороо, Саппорогийн уулзвар
  • ЧД, 19-р хороо, Шадивлангийн амны авто зам
  • ЧД, 19-р хороо, Салхитын амны авто зам
  • СХД, 21-р хороо, Гүнтийн давааны авто зам
  • ЧД, 19-р хороо, Яргайтын богины авто зам
  • СХД, 10-р хороо, Хайлааст – Баянхошуу чиглэлийн авто зам
  • БГД, 1-р хороо, “Алтай” хотхоны гүүр
  • СХД, 2-р хороо, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто зам
  • СБД, 13-р хороо, Дамбадаржаа, Үерийн усны сувгийн судалгааны хүрээнд Сэлбэ голын дагуух зураглал
  • Нийслэлийн авто зам, замын байгууламжид холбогдолтой норм, норматив, стандартын бүртгэл мэдээллийг хөтлөн явуулах, сурталчлах, сургалт семинар зохион байгуулах, норматив баримт бичгийн мөрдөлтөнд хяналт тавих талаар:

  • 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Хангарьд ордны 14-р давхрын А зааланд “Хөрс тогтворжуулах Тенсар Геоторын хэрэглээ, хучилтын тооцооны программ”, “PTV компанийн “VISUM” программын анхан шатны ашиглах заавар”-ийн талаарх мэдээлэл, сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд байгууллагын нийт 32 инженер, техникийн ажилтан хамрагдсан бөгөөд “Тенсар геосинтетик ХХК”-ын ажилтан Б.Ганболд (Тенсар геоторын хэрэглээ, ашиглах зааврын талаар),  Төлөвлөлт судалгааны хэлтсийн Н.Энхтуяа, М.Ичинхорлоо, Б.Энхсайхан нар (Тенсар геоторын тооцооны программ ашиглах заавар), Б.Ганбагана, Б.Олзбаяр нар (Visum программын анхан шатны ашиглах заавар)-ийн талаар мэдээлэл өгсөн.
  • Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 03 сарын 03-ны өдрийн 52 дугаар тушаалаар батлагдсан “Авто замын салбарын норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох санг бүрдүүлэх, зарцуулах журам”-ын дагуу Монгол улсын зам, тээврийн сайдын 2016 оны 03 сарын 15-ны өдрийн 01/1023 тоотоор ирүүлсэн албан бичигт 2016 оны 04 сарын 21-ны 5/575 тоот албан бичгээр “Авто зам, замын байгууламжийн зураг төсөл, хайгуул, барилга, засварын ажлын төсөвт өртгийн 0,18 хувиар авсан орлогыг “Салбарын норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох сан”-д төвлөрүүлэхэд татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн. Мөн “Авто замын салбарын норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох сан”-гийн удирдах болон хяналтын зөвлөлд манай газраас төлөөлөл орж хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлснээр 2016 оны 06 сард багтан шийдвэрлэгдэхээр болсон.
  • Монгол улсын Зам, тээврийн яамны Стратегиийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газарт 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 5/880 тоот албан бичгээр “Авто замын салбарын норматив баримт бичгийг боловсронгуй болгох сан”-гийн хөрөнгөөр Нийслэлийн Авто замын газраас 2016, 2017 онд боловсруулах норм, стандартын ажлын саналыг инженер техникийн ажилчдаас санал авч нэгтгэн хүргүүлж зам тээврийн салбарын стандарыг шинэчилж боловсронгуй болгох 2016-2020 оны хөтөлбөрт тусгуулсан.
  •  “Салбарын норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох сан”-гийн хөрөнгөөр Стандартчилал хэмжил зүйн газраас нийт 82 нэр төрлийн стандарт, Зам тээврийн хөгжлийн төвд нийт 42 төрлийн норм, техникийн баримт бичиг авахаар хүсэлт явуулсанаас бэлэн байгаа нийт 22 төрлийн норм, техникийн баримт бичгийг хүлээн авсан байна.
  • Нийт 21 нэр төрлийн шинээр болон шинэчлэн боловсруулж буй стандарт, норм нормативтай танилцаж инженер техникийн ажилчдаас санал авч албан бичгээр санал хүргүүлсэн.
  •  

    III. Байгууллагын үйл ажиллагааны үр дүн

    Нийслэлийн Авто замын газраас 2016 онд улсын төсөв, Хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессын гэрээгээр шинээр 33,3 км авто зам, 745 у/м гүүр барих, 61,3 км авто зам, 84 у/м гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн 146 тэрбум төгрөгийн ажлыг 70 хувьтай гүйцэтгэлээ. Төвийн 5 дүүргийн хороолол доторх зам засварын ажлын хүрээнд нийт 69 гудамж, замд 17900 ам метр нөхөөс, 23 гудамд 143800у/м заадас засварын ажил хийв.  Мөн авто замын барилга, гүүр болон замын бусад хиймэл байгууламжуудын хийцийн материалын орц, чанар, бат бэхийн үзүүлэлтийг тодорхойлж, асфальтбетон заводуудын үйл ажиллагааг хянах,  зам барилгын ажлыг технологийн дагуу гүйцэтгэхэд лабраторийн болон, үйл ажиллагааны хяналт тавин ажиллалаа. Гэрээт  73 аж ахуйн нэгж байгууллага, захиалгат 29 нэгж, байгууллагын 25 нэр төрлийн материалд 2445 шинжилгээ хийжээ.

    А. Авто зам, замын байгууламжийн зураг төсөл

     боловсруулах ажлын хүрээнд:

    Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага батлагдсан ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2016 оны нийгэм эдийн засгийн зорилт болон бусад бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр тусгагдан хийгдэж буй ажлуудын зураг төслийг хянан, биелэлтийг ханган ажлуудад хяналт тавьж ажиллалаа.

    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2016 онд шинээр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний орон сууцны хороолол, гэр хорооллын доторх авто замуудын зураг төслийн ажлыг зохион байгуулан зам барилгын хяналтын хэлтэст хүлээлгэн өгөх ажлын хүрээнд:

    2016 онд нийт 17 авто зам, замын байгууламжийн зураг төслийн даалгавар боловсруулж батлуулан, холбогдох хэлтэст хүргүүллээ. /Биелэлт 100%/

    Эдгээр 17 авто зам, замын байгууламжийн зураг төслийн ажлаас 7 Зам барилгын ажилд тендер зарлагдсан. /ажлын явц 80-100%/.  7 ажлын зургийн даалгавар батлагдсан.Түлхүүр гардуулахаар сонгон шалгаруулалт явагдаж байгаа. 2 ажлын зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа. /ажлын явц 50%/ 1 ажлын зургийн даалгавар батлагдсан ч газрын асуудлаас болж хэрэгжихгүй болсон. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын 14 байршил дахь зогсоолын зураг төслийн ажлын даалгавар батлагдсан. Зураг төслийг хүлээн авч ЗАХХэлтэст хүлээлгэн өгсөн.Биелэлт 100%/.

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Их Монгол улсын гудамжны 2,1км автозамын зураг төсөл, Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлгийн ажлын зураг төслийн ажил дууссан. /Биелэлт 100%/

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудад гудамж зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлэгийн инженерийн нарийвчилсан зураг төслийг тухайн газрын батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн боловсруулах нийт 21 ажлын зураг төсвийг батлуулсан.

    Нийслэлийн өмчийн концессын зүйл жагсаалтаар нийт 18 авто зам өргөтгөн шинэчлэн ажлыг зохион байгуулахаас 16 ажил нийслэлийн өмчийн концессийн зүйл. Зарлагдаагүй. /ажлын явц 0%/, 1 ажлын тендер зарлагдсан. /ажлын явц 30%/, ажлын зураг төслийг УБТЗ-ийн ТБЗЗТ-өөр гүйцэтгүүлж экспертизийн шатанд явж байна. /ажлын явц 70%/

    Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх 2 авто замын зураг төслийг хүлээн авч, Улаанбаатар хотод шинээр 3,6 км авто зам барьж, 250 км авто замыг шинэчлэх ажил зураг төслийн дагуу хэрэгжсэн. (биелэлт-100%)

    Монгол улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих 1 зураг төслийн ажил дууссан. (биелэлт-100%)

    БНХАУ-ын Эксим банкны экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх нийт 2 төсөл арга хэмжээний гүүрийн схемийг эцсийн байдлаар батлагдах шатандаа явж байгаа. /ажлын явц 10%/

    Б.  2015-2016 оноос он дамжин  хэрэгжсэн зам барилгын ажлууд

  • Чингэлтэйн гудамж 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км авто замыг өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Экспресс зам” ХХК 2015 онд эхэлсэн ч тендерт оролцогчдоос гомдол гарч, ажлыг зогсоон, хугацааг 2016-06-15 хүртэл сунгасан. 2015 онд нийт ажлын 40 орчим хувь хийгдэж, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлыг эхлүүлэн хяналт тавин ажилласнаар ажлыг 100% дуусгасан.
  •  
  • Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2015 онд 3 багц болгон гүүрийн ажил, шугам сүлжээний ажлыг тус бүр 1 багц болгож, нийт 5 багц ажилд 5 байгууллагатай 23 993 882 465 төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж 2015 онд нийт ажил 93%-тай хэрэгжсэн. Үүнд:
  • Багц-1: ПК0+000-ПК5+000. Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл 5,0 км авто замын ажил 100%.
  • Багц-2:ПК5+000-ПК9+600. Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4,6 км авто замын ажил 80%.
  • Багц-3.ПК9+600-ПК16+350. Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэл 6,75 км авто замын ажил 100%.
  • Багц-4: Шаргаморьтын 50 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил 100%.
  • Багц-5: Авто замын гэрэлтүүлэг болон авто замын трасст орсон 0,4-10 кВ-ын ЦДАШ-ыг зөөх ажил 90%-тай хэрэгжсэн.
  • Сэлхийн Зуслангийн 800 м хайрган замын засвар
  • Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Сэлхийн зуслангийн 0,8 км хайрган хучилттай авто замын барилгын ажлыг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-тай ЗАА/2015/08 тоот 2015 оны 09 дүгээр сарын 25-наас 2016 оны 05 дугаар 15-ны хооронд 113 506 631 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах комисс ажиллуулж, 13/2016 тоот акт үйлдэн байнгын ашиглалтанд оруулсан. Ажлын явц-100%
  • Сүхбаатар дүүрэг 7-р хороо Эрхүүгийн гудамжнаас 39, 41-р байрны дунд талын авто замын шинэчлэлт
  • Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамжнаас 39, 41 байрны дунд талын авто замын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан МАЗ ХХК-тай СБД-ХААА/НЭШ15-011 тоот 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн хооронд 172 999 081 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах комисс ажиллуулж 19/2016 тоот акт үйлдэн байнгын ашиглалтанд оруулсан. Ажлын явц-100%

     

  • Сүхбаатар дүүрэг 7, 8- хороо 11 дүгээр хороолол, орон сууцны доторх авто замын шинэчлэлт
  • СБД, 7,8 дугаар, 11 дүгээр хороолол, орон сууцны доторх авто замын засварын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Голден дрийм ХХК, Дулаан Хайрхан ХХК-ны түншлэлтэй 752 513 859 төгрөгийн СБД-ХААА/НЭШ15-012 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр барилга байгууламжийг хүлээн авах комисс ажиллуулж, 05/2016 тоот актаар байнгын ашиглалтад оруулсан Ажлын явц-100%

     

  • Гэрэл дохио шинээр тавих
  • Авто замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, техник хэрэгсэл шинээр тавих багц-1 ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Бодь Электроникс” ХХК-тай НМТГ-15/08/01 тоот, 319 460 756 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулан,  2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах комисс ажиллуулж, НМТГ-15/058/01 тоот актаар байнгын ашиглалтад оруулсан. Ажлын явц-100%
  • Гэрэл дохио шинээр тавих
  • Авто замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, техник хэрэгсэл шинээр тавих багц-3 ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Бодь Электроникс” ХХК-тай НМТГ-15/08/03 тоот, 318 846 556 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах комисс ажиллуулж НМТГ-15/058/03 тоот акт үйлдэн байнгын ашиглалтанд оруулан ажилласан. Ажлын явц-100%
  • Хальтиргаанаас хамгаалах өнгөт тэмдэглэгээ
  • Хальтиргаанаас хамгаалсан өнгөт тэмдэглэгээний ажлын гүйцэтгэгчээр шалгарсан НҮУБН ОНӨААТҮГ-тай ЗАА-2015/06 тоот, 150 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж,  2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах комиссын 19/2016 тоот актаар байнгын ашиглалтад оруулсан. Ажлын явц-100%
  • Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах
  • Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах ажлын гүйцэтгэгчээр шалгаранс “Сава монтаж” ХХК-тай 2 600 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан,  2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах комиссын 2016/279 тоот актаар байнгын ашиглалтад оруулан ажилласан. Ажлын явц-100%
  • Баянзүрх дүүрэг, Монел орчмын 0,8 км авто зам
  • 456 669 338  төгрөгийн өртөг бүхий барилгын ажил гүйцэтгэх гэрээг “Төгс үржих зам” ХХК-тай байгуулан ажилласан. Газар чөлөөлөлтөөс шалтгаалан 0.5 км авто замын зураг төсөвт өөрчлөлт оруулан,  замын зорчих хэсэг нь 7м өргөн 2 эгнээ, хоёр  талаар 1,5 м өргөнтэй явган хүний замын ажил хийгдсэн. Ажлын явц 95%-тай байна.
  • Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан Хамгаалахын сургууль орчимд хийгдэх авто замын барилгын ажил
  • /А хэсэгчилсэн талбай дахь 510 у/м/: “Баганат өргөө” ХХК, “Цүүрдэн” ХХК-ийн түншлэлд 592 687 760 төгрөгийн гэрээг байгуулсан. Барилгын ажлын гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 18-нд дүгнэж, гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл сунган ажилласнаар энэ оны 06 дугаар сарын 07-нд ашиглалтад өгсөн. Барилгын ажлын явц 100%
  • Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх VII хорооллын  1,2км авто замын барилга угсралтын ажил:
  •  “Гүнтэлмэн” ХХК, “Бэрэн групп” ХХК-ийн түншлэл гүйцэтгэхээр 2 031 535 706 төгрөгийн гэрээ байгуулсан. 2014 онд нийт ажлын 10%, 2015 онд 47%-ийн ажил хийгдсэн. Үлдэгдэл ажлыг 2016 оны 6-р сарын 20-нд гүйцэтгэж дуусахаар барилгын ажлын гэрээг сунгаж 90%-тай хэрэгжиж байна.

    В. 2016 онд шинээр хэрэгжсэн  төсөл, хөтөлбөрийн хүрээнд:

    Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь 2016 онд 57875,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр 32,8 км авто зам, 116,15 у/м гүүрийг шинээр ашиглалтад оруулж, 25,73 км авто замыг өргөтгөн шинэчилж, 69 гудамж, замд  17900 ам метр  нөхөөс, 23 гудамж, замд 143800 у/м заадас засварын ажил, 47,15 км замын гэрэлтүүлэг,  угсралтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

  • БЗД, 06 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн талаар явсан авто замыг   Дамдинсүрэнгийн гудамжтай холбох 20 м авто замын барилгын ажил
  • Тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан НҮУБНэгтгэл ОНӨААТҮГ-тай 2016 оны 04 сарын 21-наас 2016 оны 06 сарын 01-ны хооронд 16 800 000 төгрөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 70/2016 тоот актаа байнгын ашиглалтад оруулсан байна. Ажлын явц-100%
  • ХУД 8-р хороо, 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртлэх 1.2 км авто зам
  • ХУД 8-р хороо, 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК шалгарч, 1 478 422 846.4 төгрөгийн гэрээ байгуулсан. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2016/580 дугаар комиссын актаар байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Ажлын явц 100%
  • Их Монгол улсын гудамжны 2,1км авто замын ажил
  • Багц-1  буюу “Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их Монгол улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто зам” –ын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эрдэнэ зам” ХХК шалгарч, 2 124 515 532 төгрөгийн гэрээ байгуулсан.

    Багц-2  буюу “Их Монгол Улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвараас урагш Их тэнгэрийн ам хүртэлх авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тотал Инж” ХХК шалгарч, 2 555 826 492 төгрөгний гэрээ байгуулсан. Зам барилгын ажил гэрээт хугацаандаа дуусч Багц-1 ажлыг гүйцэтгэсэн “Эрдэнэ зам” ХХК  нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2016/341 тоот, Багц-2 ажлыг гүйцэтгэсэн “Тотал инж” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2016/266 тоот актуудаар тус тус  байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн.


    Ажлын явц 100%

  • Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлэгийн ажил
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлэгийн ажлыг 2 багцад хувааж гүйцэтгэгч сонгон шалгаруулсан.

    Багц-1. Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлгийн /Яармагийн гүүрнээс 240 дүгээр тулгуур хүртэлх/  ажлын гүйцэтгэгчээр “ДМТМ трейд” ХХК шалгарч, 1 161 433 059 төгрөгийн гэрээ байгуулсан. Байнгын ашиглалтад оруулах комисс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ажиллаж, 2016/296 дугаар актаар ашиглалтад хүлээн авсан. Ажлын явц 100%
    Багц-2. Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлэг /241 дүгээр тулгуураас Баянзүрхийн товчоо хүртэлх/ ажлын гүйцэтгэгчээр “Гэгээн цайдам” ХХК шалгарч, НХААГ-16/0138-1 дугаар гэрээт ажлыг 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэн өгөв. Ажлын явц 100%

  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн доторх 2км шороон замын ажил
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн доторх 2км хайрган хучилттай замын ажлын гүйцэтгэгчээр “ЗББ” ХХК шалгарч, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2016/255 дугаар комиссын актаар байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн.

    Ажлын явц 100%

  • БЗД, 14-р хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажил
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд БЗД, 14-р хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Лорд Скай” ХХК, “Бумбат Даваа” ХХК-дын түншлэл шалгарч, 986 007 745 төгрөгийн гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар 840 м  уртад авто замын далан, цементээр бэхжүүлсэн суурь, цахилгааны шугам шилжүүлэх, нөөц турба байрлуулах ажил, замын хашлага суурилуулах, асфальтбетон хучилтын ажлууд тус тус хийгдээд байна.
  • Ажлын явц 50%.