Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно

1086

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Хан Уул дүүргийн 11-р хороо Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэл 1 км авто замын трассд өртөөд байсан зарим мод, бут, сөөгийг Нийслэлийн Байгаль орчны газар, гүйцэтгэгч “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтойг нь стандартын дагуу нүүлгэн шилжүүлэн газар шорооны ажил буюу авто замын далангийн дүүргэлтийн ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 10 хувьтай үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбогдох авто замын сүлжээ бий болохоос гадна замын  хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.