Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

544

Тушаалын хавсралтад өөрчлөлт  оруулах тухай

2017 оны 05 сарын 30 өдөр                     Дугаар А/18                       Улаанбаатар хот

 

Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

          Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.3, 16.5.4 дэх  заалт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамж, газрын дүрмийн 2.4.1, 2.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, хэлтэс, нэгжийн ажлын ачааллыг жигд, оновчтой хуваарилах зорилгоор газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай” А/24 дүгээр тушаалын хавсралтын Захиргаа, санхүүгийн хэлтсийн “21-ийг  ”23”, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн “12”-ыг “13”, Шалган бүртгэх товчоо нэгжийн “33”-ыг “29”, Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн “14”-ыг “15” болгон тус тус өөрчлөн баталсугай.
  2. Хэлтэс, нэгжийн шинээр бий болсон ажлын байрны жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  3. Хэлтэс, нэгжийн орон тоог өөрчлөн баталсантай холбогдуулан шинээр бий болсон ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах, мөрдөн ажиллахыг орлогч дарга нар болон холбогдох хэлтэс нэгжийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

ДАРГА…………………………….Ж.ТОГТОХБАЯР