Ёс зүйн хорооны бүрэлдхүүнийг шинэчлэн батлах тухай

812

Ёс  зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2017 оны 05 сарын 24 өдөр                     Дугаар А/16                         Улаанбаатар хот

Ёс  зүйн хорооны бүрэлдхүүнийг

шинэчлэн батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоол, газрын дүрмийн 2.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Газрын хэмжээнд төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээд, төрийн албан хаагчийн гаргасан гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан, шийдвэрлэх эрх бүхий Ёс зүйн хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсугай.

Дарга: Э.Эрдэнэсайхан          -Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

Гишүүд:    Э.Энхмандах          – Ахлах мэргэжилтэн

Б.Анхбаяр              – Ахлах мэргэжилтэн

Б.Батсүх                  – Хууль, гэрээ хариуцсан мэргэжилтэн

 

Нарийн бичгийн дарга:

П.Оюунчимэг          – Хүний нөөцийн мэргэжилтэн

  1. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын “Ажиллагсдын ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Ёс зүйн хорооны дарга Э.Эрдэнэсайханд үүрэг болгосугай.
  2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг орлогч дарга /Б.Индра/-д үүрэг болгосугай.
  3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан газрын даргын 2013 оны А/20 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

 

ДАРГА…………………………….Ж.ТОГТОХБАЯР