Өндөр настан П.Сүрэнжавт хүндэтгэл үзүүлэх тухай

583

Өндөр настан П.Сүрэнжавт хүндэтгэл үзүүлэх тухай

2017 оны 03 сарын 27 өдөр                     Дугаар А/09                        Улаанбаатар хот

 

Өндөр настан П.Сүрэнжавт хүндэтгэл  үзүүлэх тухай

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.5 дахь заалт, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, дотоод журмын 9.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Тус газрын өндөр настан Пийсүүгийн Сүрэнжавын улс эх орны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал “Алтан гадас одон”–оор шагнагдсанд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Захиргаа, санхүүгийн хэлтэс /Э.Эрдэнэсайхан/-т үүрэг болгосугай.
  2. Уг арга хэмжээнд нийт 235500 /хоёр зуун гучин таван мянга таван зуун төгрөгийг холбогдох зардлаас гаргахыг ахлах ня-бо /П.Ариунаа/-д зөвшөөрсүгэй.

 

ДАРГА                   Ж.ТОГТОХБАЯР