Ажилтан албан хаагчдын 2017 оны ээлжийн амралтын хуваарийг батлах тухай

729

Ажилтан албан хаагчдын 2017 оны ээлжийн амралтын хуваарийг батлах тухай

2017 оны 03 сарын 01 өдөр                     Дугаар А/08                        Улаанбаатар хот

Ажилтан албан хаагчдын 2017 оны ээлжийн

Амралтын хуваарийг батлах тухай

          Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн 79.1, 79,2, 79.4, 79.5 дахь заалт, дотоод журмын 6.8, 6.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын 2017 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан хуваарийн дагуу албан хаагч бүрт ээлжийн амралтын мэдэгдлийг хүргүүлж, амралтыг биеэр эдлүүлэх ажлыг хариуцан ажиллахыг Захиргаа, Санхүүгийн хэлтсийн дарга /Э.Эрдэнэсайхан/, хүний нөөцийн мэргэжилтэн /П.Оюунчимэг/-д тус тус үүрэг болгосугай.
  3. Албан ажлын шаардлагаар ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт гарах үед тухай бүрт зохицуулалт хийн ажиллахыг хэлтэс, нэгжийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэнд тус тус үүрэг болгосугай.
  4. Ээлжийн амралтын мөнгийг холбогдох хууль, дүрэмд нийцүүлэн тооцож олгохыг ахлах ня-бо /П.Ариунаа/-д зөвшөөрсүгэй.

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                     Б.ИНДРА