Үндсэн цалин, нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай

1694

Үндсэн цалин, нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай

2017 оны 02 сарын 01 өдөр                     Дугаар А/07                         Улаанбаатар хот

Үндсэн цалин, нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай

          Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар, 2007 оны 354 дугаар, 2014 оны 208, 332 дугаар тогтоол, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дугаар хамтарсан тушаал, Дотоод журмын 8.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Байгууллагын нийт албан тушаалтнуудын 2017 оны үндсэн болон нэмэгдэл цалин, хоол, унааны зардлыг хавсралтад зааснаар шинэчлэн баталсугай.
  2. Шинэчлэн баталсан цалин, нэмэгдлийг хавсралтад заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс тооцож олгохыг ахлах ня-бо-/П.Ариунаа/-д зөвшөөрсүгэй.
  3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан газрын даргын 2016 оны А/04 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                     Б.ИНДРА