Энхтайваны гүүрийн хөдөлгөөн 2021 оны 5 дугаар сарын 8-наас хэвийн үргэлжилнэ.

971



Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан энэ хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ дагуу Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг хааж хэв гажилтын заадас засварын ажил хийгдэж байгаа бөгөөд Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 29 – ний 20:00 цагаас 5 дугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл хаасан. Энхтайваны гүүр 1961 онд ашиглалтад орсон. Үүнээс хойш 1983, 2004 онд их засварын ажлуудыг хийж байсан 2021оны 5 дугаар сарын 8-ны өглөө гүүрний ажлыг хүлээлгэж өгөхөөр уртасгасан цагаар ажиллаж байна.