Хариуцлагатай жижүүр томилох тухай

1857

Хариуцлагатай жижүүр томилох тухай

2017 оны 02 сарын 22 өдөр                     Дугаар А/05                        Улаанбаатар хот

Хариуцлагатай жижүүр томилох тухай

Газрын дүрмийн 2.4.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

  1. 17 дугаар жарны Гал тахиа жилийн сар шинийн баярын амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг хавсралтаар баталсугай.
  2. Байгууллагын албан тасалгаа, Шалган бүртгэх товчоон, Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн ажлын байрыг байгалийн болон гал, усны гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдох үед ажлын байр болон авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл гэмтлийг яаралтай хэвийн байдалд оруулах талаар холбогдох арга хэмжээг түргэн шуурхай авч ажиллахыг хариуцлагатай жижүүрүүдэд үүрэг болгосугай.
  3. Жижүүрээр ажиллах хугацаанд ямар нэгэн гэнэтийн гамшиг, осол гэмтэл гарсан тохиолдолд болон авсан арга хэмжээний талаар газрын удирдлага, нийслэлийн шуурхай албанд цаг тухайд нь мэдээлж, хариуцлагатай жижүүрийн дэвтэрт тэмдэглэл хийж дараагийн жижүүрт хүлээлгэн өгч ажиллахыг үүрэг болгосугай.
  4. Баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн ажилд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган, мэдээлж ажиллахыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга /Э.Эрдэнэсайхан/-д үүрэг болгосугай.

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                     Б.ИНДРА