Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх тухай

855

Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх тухай

2017 оны 02 сарын 22 өдөр                     Дугаар А/04                     Улаанбаатар хот

Ахмад настнуудад хүндэтгэл

үзүүлэх тухай

           Төсвийн тухай хуйлын 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуйлын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, дотоод журмын 8.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ

          1.Билгийн тооллын хаврын тэргүүн сар, 17 дугаар жарны гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан тус газрын өндөр настнуудад сар шинийн баярын мэндийг дэвшүүлэн, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахыг Захиргаа, санхүүгийн хэлтэс /Э.Эрдэнэсайхан/-т үүрэг болгосугай.

          2.Хавсралтад заасан нэр бүхий 21 өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд шаардагдах нийт 1782600 /Нэг сая долоон зуун наян хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг холбогдох зардлаас гаргахыг ахлах ня-бо /П.Ариунаа/-д зөвшөөрсүгэй.

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                     Б.ИНДРА