Хөл хорионы үед авто замын арчилгаа, засвар үйлчилгээ хэвийн үргэлжилнэ

553

Нийслэлийн онцгой комиссын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан НАЗХГ-аас авто замын нөхөөс, замын тэмдэг, тэмдэглэгээг будаж сэргээх, явган хүний гарц, цагаан шугамыг угааж сэргээх ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
2021 онд Нийслэл хотын Авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд хотын 175 гудамж зам болон орон сууцны хороолол доторх авто замд 65.000 м2 нүхэн эвдрэл, хотын 32 гудамж замд 300.000 у/м заадас, 65 359,47 м2 тэмдэглэгээ, тэмдэг, хайс арчлалт, гүүр, хоолой, туннель засварын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар