Семинар зохион байгуулах тухай

1179

 

Семинар зохион байгуулах тухай

2017 оны 01 сарын 24 өдөр                     Дугаар А/02                     Улаанбаатар хот

Семинар зохион байгуулах тухай

           1.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Газрын дүрмийн 3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Япон улсын Асахикава хотын захиргааны хооронд 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Хүйтэн сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхыг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төсөл” –ийн ажил дуусч байгаатай холбогдуулан төслийн хүрээнд боловсруулсан “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага танилцуулах семинар”-ыг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний зохион байгуулахыг Захиргаа, санхүүгийн хэлтэс /Э.Эрдэнэсайхан/-д үүрэг болгосугай.

           2.Семинар зохион байгуулахтай холбогдуулан гарах зардалд нийт 386411 /гурван зуун наян зургаан мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөгийг холбогдох зардлаас гаргахыг ахлах ня-бо /П.Ариунаа/-д зөвшөөрсүгэй.

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                     Б.ИНДРА