Нийслэлийн Авто замын засвар, арчлалтын ажлыг эхлүүллээ

670

2021 онд Нийслэл хотын Авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд хотын 175 гудамж зам болон орон сууцны хороолол доторх авто замд 65.000 м2 нүхэн эвдрэл, хотын 32 гудамж замд 300.000 у/м заадас, 65 359,47 м2 тэмдэглэгээ, тэмдэг, хайс арчлалт, гүүр, хоолой, туннель засварын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн.

Нийслэл хотын авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй хотын гол гудамж замуудад бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өдрүүдэд засвар арчлалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар өгсний дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг 10 бригад, 140 гаруй инженер техникийн ажилтан, албан хаагч хөдөлмөрийн аюулгүй байдал өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах заавар зөвлөмжийг баримтлан эхлүүлээд байна.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР