Албан даалгавар, Журам хэрэгжүүлэх тухай

1309

Албан даалгавар, Журам хэрэгжүүлэх тухай

2017 оны 01 сарын 02 өдөр                     Дугаар А/01                        Улаанбаатар хот

 

Албан даалгавар, Журам хэрэгжүүлэх тухай

 

          Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 тоот албан даалгавар, байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Тушаах нь;

           1. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын байранд чанга дуу чимээ гаргах, танхайрах, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, ажлын байранд этгээд содон хэв маяг, чөлөөт, загвараар хувцаслах асуудлыг хатуу хориглосугай.

           2. Төрийн албан ёс зүйн хэм хэмжээг сахиж, ажлын цаг ашиглалтыг чанд мөрдөн, сахилга хариуцлагаа сайжруулан, идэвхи санаачлагатай ажиллахыг нийт ажиллагсдад үүрэг болгосугай.

           3. Энэхүү тушаалыг бүх ажилчдад танилцуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, санхүүгийн хэлтэс /Э.Эрдэнэсайхан/-д үүрэг болгосугай.

 

ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ                                                  Ж.ТОГТОХБАЯР