Коронавируст халдвар /ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, QR код үүсгэж ажиллахад хяналт хийж байна

126

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын албан хаагчид Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр 22-ний өдрийн  А/25 дугаар захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах QR код үүсгэж үйл ажиллагаандаа ашиглалтыг сайжруулах, болзошгүй эрсдэлээс сэргийлж, зөвлөмж зөвлөгөө өгөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 150  гаруй аж ахуй нэгжид хяналт  тавилаа.

Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс сэргийлж худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ QR кодыг тогтмол уншуулж хэвшихийг зөвлөж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар