Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

41

 

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний  эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд хүрээнд  Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх   авто замын хөдөлгөөнийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны 23.00 цагаас  10 дугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн  хучилт хийнэ.   Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус 3,6 км авто зам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялага, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй юм гэж Нийслэлийн  Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.