Сонгинохайрхан дүүргийн 30-р хорооны барилгаас 31-р хорооны зам хүртэлх авто замын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.

786

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны барилгаас 31 дүгээр хорооны зам хүртэлх авто замын барилгын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.   Зорчих хэсгийн өргөн нь 6м, хоёр талаараа 1 метрийн өргөн явган хүний зам, ус зайлуулах хоолой бүхий  1,035км урттай  замын ажлыг  “Норов зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд дуусгах гэрээтэй ажиллаж байна.  Тус зам нь цаашаа  31 дүгээр хорооноос Гэмтлийн эмнэлэг хүртэл баригдаж байгаа байгалийн чулуун замтай холбогдох юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.