МЭНДЧИЛГЭЭ

658

Эрхэм хүндэт авто замчид аа!

Нийслэл хотынхоо хөгжил дэвшил, эрүүл аюулгүй орчинд амьдрах, тав тухтай зорчих эрхийг дээдлэн, авто замын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжилан ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд, нийт замчиддаа Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 91 жилийн ой, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг хүргэе.Одоогоос 91 жилийн тэртээ 1929 онд орчин цагийн мэргэжлийн авто замын салбарын хөгжлийн түүхэн замналын он тоолол эхэлж байсан бол 2005 онд Нийслэлийн Авто замын газар байгуулагдаж байсан.2005 онд нийслэлийн хэмжээнд 361,1 км хатуу хучилттай авто зам, 54 гүүр, 46 уулзвар байсан бол өнөөдөр 1135 км авто зам, 7612 у/м 93 гүүр, 160 гэрлэн дохиотой уулзвар гарцтай болжээ.Авто замын бүтээн байгуулалт нь ашиглалтад орсон өдрөөсөө эхлэн иргэд, хэрэглэгчдэд үр ашгааа өгдөг онцгой салбар билээ. Нийслэлийн авто зам гэрлийн хурдаар шинэчлэгдэж, сүлжээ өргөжихийн хэрээр иргэдийн эдийн засаг, бизнесийн орчин сайжирч, тээвэр, аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдэж байна.Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх талаар онцгой анхааран ажиллаж байна.Зам дагаж хөгжил ирнэ гэдэг та бүхний барьсан замыг дагаж Улаанбаатар хот хөгжин тэлж байдагт та бүхнийхээ ажил үйлсээр үргэлж бахархаж байдаг билээ.Нийслэл хотын томоохон бүтээн байгуулалтыг дэмжсэн нийт иргэд, авто замын их бүтээн байгуулалтад гар бие оролцож буй салбарын хамт олондоо МОНГОЛ УЛСАД АВТО ЗАМЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 91 ЖИЛИЙН ОЙ, НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ ажил бүтээлийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Алтан шар зам тань өлзийтэй байг.Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Баттогтох