ӨРГӨӨГИЙН ГУДАМЖНЫ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

418

Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Өргөөгийн гудамжны 240 у/м авто замын шинэчлэлтийн ажлыг “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар”-ын захиалгаар гүйцэтгэж дуусган өнөөдөр замын хөдөлгөөнийг нээж байна.Замын хөдөлгөөнийг нээх үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.Дээрх ажлын хүрээнд 408 у/м эгнээ тусгаарлах хашлага, 430 у/м авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ, 4800м2 тэгшилгээ болон хучилтын ажлууд бүрэн хийгдэж дууслаа. Үргэжлүүлэн 170 м2 газарт явган хүний шинэ зам болон хуучин явган замын шинэчлэлтийн ажлууд хийгдэх ба үүнийг шөнийн цагаар аюулгүй байдлыг бүрэн хангаж гэрээт хугацаанд хийж дуусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үүрэг даалгавар өглөө.НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР